Зургийн үзэсгэлэн-3 |ДУС-ийн 82 оны төгсөгчид|

бичсэн: misty, 2007-08-21, 14:55

Өнгөрсөн долоо хоногт хэдэн удаа очиж үзсэн Дурслэн урлагийн сургуулийн 82 оны төгсөгчдийн сүүлийн бүтээлийн зургийг үзэсгэлэн үнээр талагдав. Алтантуяа, Саранцацралт, Эрдэнэцогт гээд л мундаг зураачид байнаа.More...

Эрдэнцогт зураачийн гэрт нь очиж байхад өөрийнхөө охидуудыг лааг хөөрхөн зурчихсан бас гэрийнх нь ханаар дүүрэн лааг гоё жижиг жижиг цагаан хүрээтэй эгдүүтэй зурагнууд байсан. Авчихмаар л байсан. Дараа гуйж байгаад авнаа. :)

Үзэсгэлэнгээс надаа таалагдсан хэдэн зургийг тавив. Амжвал та ч гэсэн очоод үзээрэй. Дан ганц зураг ч биш өөр бас баримал, хөрөг зураг, харандаан гээд зөндөө...

төрөл:Life & Me
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Та хүмүүстэй хэр харилцдаг вэ?

бичсэн: misty, 2007-08-21, 11:54

“Бусдаас хэр дээгүүр байх чинь огтхон ч хамаагүй. Хамгийн чухал нь та өчигдөр байснаасаа хэр дээшилсэн бэ? гэдэг чинь!”

Хорвоо ертөнц дээр тохиолдлын юм гэж байдаггүй. Бүх юманд учир шалтгаан гэж бий! Та хүмүүстэй сайн харилцаатай байдаг уу? Тэднийг ойлгож бас таныг ойлгоход нь тусалдаг уу? Эсвэл зөвхөн өөрийнхөө бодол санаагаа чухалчлан өөрийгөө тойруулан хана босгочихдог уу? Энэ талаар өөрийгөө сайн танихыг хүсч байгаа бол энэ тестийг хийгээд үзээрэй!
More...
1. Найз нөхөд гэр бүлийнхээ хүрээнд яриасаг нэгэн үү?
А. Өөрийн бодол санаандаа итгэлтэй байдаг учир үүнийгээ боломж гарвал бусдад хүргэ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Юу болоод өнгөрвөө дурлачихлаа гэж үү

бичсэн: misty, 2007-08-10, 13:26

Юу болоод өнгөрвөө дурлачихлаа гэж үү. Хэ хэ. Энэн шиг лааг хурдан өдрүүд өнгөрөөд л байна шүү. Өдрийн цайгаар л хальт юм амжуулах юм дөө. Уржигдар байна уу. Өдөр гялс гэртээ хариад халуун хоол цай хийгээд өвөөгөө эргэв. Ойрд хараагүй жаахан ядарчихсан байна лээ шүү. Дараа нь Ладуузийн хоолонд оруулах даалгаврын Сергей тун сайн гүйцэтгэж нигга нар Күдамд хальт хооллосон. Би таргаа уучихсан байсан болохоор нэг их юм идэх дур ч байсангүй. Өглөөжингөө гүйчихсэн ядраад ажил дээрээ очоод л унтах шахлаа.More...

Өчигдөр нь чинь Анандаа орж сайхан цайгаа ууж байгаад Ладуузын дагаж дэлгүүр хэссэн биш нэг хөө...

төрөл:Life & Me
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Заяа дээрээ очив.

бичсэн: misty, 2007-08-08, 21:37

Өдрийн ажлаа амжуулчихаад Заяашка дээр очивоо. Гэрт нь орсон чинь лааг их хүн хөл толгой нь харагдахгүй л байна лээ хэхэ. Солонгос эмч нар ирж үзэж байгаа юм байна л даа. Тэгээд бас цэнхэр нүдэт Мануэль, сэргэлэн цовоо Руть гээд шинэхэн багш нь ирсэн байсан. Мөн алс холын АНУ-аас ирсэн Төгсөөтэйгөө ч дайралдлаа. Бие биеэ харснаа "Чи Төгсөө үү?" "Би Мисти үү?" гээд л. Хэхэ. Хөөрхөн юм байна лээ ш дээ. More...

Монголд ирж эрүүл мэндийн үзлэг хийдэг гээд 5 эмч 20 гаруй сувилагчтай гэсэн байхаа тэдгээр хүмүүс өнөө шөнө явахынхаа өмнө манай Заяашка дээр ирж байгаа нь энэ юм байна л даа. Удаан үзэж харж, ...

төрөл:Life & Me
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Цагаан тойрог-Эсгийн үзэсгэлэн

бичсэн: misty, 2007-08-07, 15:24

За Мисти Цагаан тойрог-3 гээд эсгийгээр хийсэн зургийн үзэсгэлэнг өнөөдөр өдрийн цайгаараа үзээд ирвээ. Бас сайхан сэтгэлээр хамт явж, зургийг нь авч өгсөн Ладийздээ баярлалаа. ;)

Надаа таалагдсан 2 зургийг оруулахаар шийдлээ. Өнгөний хувьд гэрэлтэй, бас нэг нь монгол бүсгүйн нууцлаг бас ичимхий занг ч гаргачихсан юм шиг. Унжуулсан гоёог нь эсгийгээр хйисэн байсан нь бас ихээхэн таалагдсан.

More...Нөгөө зургийн хувьд Хавар цагийн залуу бүсгүй, дөнгөж нахиагаа дэлгэж байгаа үзэсгэлэн төгс нэгэн. Байгалийн гайхамшиг, бүсгүй хүний үзэсгэлэн. Ороод шууд л харц татсан. Өнгө нь ч гэсэн гэгээлэг. Хурц н...

төрөл:Life & Me
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бороо ороод л

бичсэн: misty, 2007-08-06, 18:55

Бороо ороод л. Дотор минь байгаа нулимсыг миний өмнөөс гаргаж өгч байгаа мэт.

Бороо ороод л. Баяртай гэж хэлээгүй үгийн минь оронд замыг чинь угааж байгаа мэт.

Бороо ороод л. Ганцаараа үлдэх сэтгэлийг минь тайтгаруулан дугарах мэт.

Бороо ороод л. Хэлээгүй үлдээсэн үгийг чинь чихэнд минь шивнэх мэт.

Бороо ороод л. Хацар дээр минь үлдээсэн үнсэлтийн чинь орыг угаах мэт.

Бороо ороод л. Биенд минь шингэсэн чиний үнэрийг арилгах мэт.

Бороо ороод л. Бороо зөөлөн, хатуу, ширүүн, хүйтэн, дулаанаар ороод л.

Бороо ороод л. Бороо ороод л. Бороо ороод л.

Би чамгүйгээр ганцаараа. Үгүй ээ бороотой ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Заяаны хань зам дээр үгүй юмаа

бичсэн: misty, 2007-08-02, 22:11

Заяаны хань зам дээр гээд л олон хүн зөвлөхөөр нь Мисти миний бие заяаныхаа ханийн эрэлд гарваа. Ээжийн найз хүртэл уулзчаад хайгаач гээд байхаар чинь яах юм бээ би? Дуулгавартай, зөөлөн чихтэй юм болохоор Зий гээд л толгойгоо дохиод л хамт гараад л хайж эхэлжийгаагаа харуулж байгаа юм чинь. More...

Өглөө ажил руугаа замын хажуугаар алхана. Буцахдаа бас алхана Бусад үед алхана. Гоё замтай болохоор чинь бас урамтай ханиа дурандахад бүдрээд унахгүй уг нь ч амар л даа. Тэгсэн чинь эхний өдөр лав дайралдсангүй ээ. Гамаа барих гээд борооны уснаас зугтаад хүн биш зам ширтэж явсаар таарлаа. Замын шалбааган...

төрөл:Life & Me
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бороо болохсон

бичсэн: misty, 2007-07-31, 17:51

Зүрх шимшрэм харууслын нулимсыг чинь арчих

Зүүдэндээ инээх баяслын чинь гэрч болсон бороо болохсон

Зөөлнөөс зөөлөн салхитай хамт хацрыг чинь илбэх

Зөнгөөрөө урсах харцыг чинь чиглүүлэх бороо болохсон

Намайг битгий хай, би дээрээс чинь орж байна

Намайг битгий санагалз би хажууд чинь байна

Намайр битгий эр би холдохгүй

Надаас бүү эмээ би ширүүн биш зөөлөн бороо

2007.07.29

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

You are mine

бичсэн: misty, 2007-07-31, 17:49

You are mine

You are not mine to love

You are not mine to wish

You are not mine to hold

Yet, you are mine in my own way

You are mine with your silly smile

You are mine with your messy hair

You are mine with your twinkled eyes

You re mine in this picture

2007.07.29

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Зөрүүд зан бол...

бичсэн: misty, 2007-07-31, 17:39

Нэг орой нойр хүрэхгүй баахан юм бодвоо. Намайг манай найзууд бүгд л зөрүүд гэдэг юм. Хэ хэ. Үнэн л дээ. Өөрийн зөв гэж бодсон, бас хийж чадна гэсэн итгэдэг юман дээрээ би зөрүүд. Өөрийхөө бодлыг тулгахгүй ч хэлэхдээ бол харин ч нэг хэлдэг гэж байгаа.

Тэгээд ч надаа бууж өгсөөр байгаад муу зан сургачихсан юм уу гэмээр заримдаа боддогдог ч буруу юман дээрээ буруугаа хүлээж байгаа юм чинь муу зан биш байхаа гэж бодоод л өнгөрдөг юм.

Харин тэр нэг орой бодоод л хэвтээд байваа. Ер нь зөрүүд хүмүүс чинь хэн хэн байна. Ямар хүмүүс билээ гээд л. Тэгсэн тэдгээр зөрүүд нөхдүүд бүгд л өөрийн гэсэн бод...

төрөл:Миний бодрол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Зугаатай үдэш+ Амралтын үргэлжлэл

бичсэн: misty, 2007-07-25, 02:47

Хавьд гэрээс гараагүй өдөр гарсан чинь яааг жигнээд тавган дээр тавих гэж байна лээ. Хэрэндээ уг нь энэнээс нимгэн хувцас үгүй гээд л гарсан чинь болох шахлаа. :p

Юутай ч маргааш хөдөө явна гээд бэлдэх юмтай завгүй л өдөр өнгөрлөө. Багын нэг найз маань гадаадаас ирсэн тул орой уулзана гээд тэрнээс нь өмнө бүх юмаа амжуулах гэж ёстой л үзэж тарлаа даа. Угаагаад л, индүүдээд л хажуугаар нь хоол хийж дэлгүүр гаргаад л. Ер нь бол биеэ хэд хуваачихвал л гэж бодлоо.More...Орой нь хэдэн багын найзуудтайгаа уулзаж сайхан суулаа. Irish-ийн гадаа усан оргилуурын дэргэд нь сэрүүхэн бас чимээ нь арай бага давгү...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Дурсамж бүсгүй

бичсэн: misty, 2007-07-23, 21:01

Хүн бүр дурсамжаа хайрлаж бас хадгалж явдаг. Эмнэлэгт хэвтснээсээ хойш энэ дуунд дуртай болчоод.

Тэвсүүрлэх гээд тэмцээгүй

Хайрлуулах гээд чадаагүй

намайр шатаах гэж ирсэн .... Дурсамж бүсгүй гээд л.More...

Madness хамтлагийн нэг гоё дуу бий. LadyZ-ээс авчаад сонсоогүй байж байж эмнэлэгт ганцаараа жаал сонсож амтанд нь орчихсон. Ер нь эдний дуу нь бас давгүй шүү.

[kml_flashembed movie="http://www.youtube.com/v/n-LHsB_AYiw" width="425" height="350" wmode="transparent" /]

Ер нь хайрын дуу болгоны ард хэн нэгэн эзэн гэж байдаг байхаа. Тэрэнд энэнд зорилусан гэж шууд хэлэх нь ховор ч сэтгэлээс гар...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Мистер Гэдэс

бичсэн: misty, 2007-07-23, 12:47

Амралтын өдрөөд ёстой тэвчээрээ шалгадаг байна ш дээ. Бараг 7 цаг хоёр хөл дээрээ зогсдог юм байна. Нэг хөл өвдөхөөр нөгөөх дээр нь гэж худлаа ярихгүй ээ. Угаасаа худлаа юм байна лээ. Зогсохоос алхаад байх нь хавьгүй дээр юм байна гэдгийг лааг сайн ойлгосон тул хүн хүлээж байхгүй алхаад явж байнаа. :D

Тэгээд тэгж зогсож байхдаа анзаарсан нэг зүйл байв. Монголчууд маань эр эмгүй жирэмсэн болчихжээ. Алтан гахай жил гээд гэр бүлтэй бүхэн нь хүхэдтэй болоод эхнэрийнх нь гэдэс томрох тусам нөхөр нь барьцаад л бас гүйзээ суугаад л эхнэртээ хань болдог болчихож.More...Тэгээд хоёр том гэдэстэй хос хөтлөлцөө...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Sudoku тоглох уу?

бичсэн: misty, 2007-07-22, 23:18

Өөрийнхөө логигийг хөгжүүлж, автобус болон хэн нэгнийг хүлээх зуураа цагаа зугаатай өнгөрүүлэх нэг сайхан арга олсон маань Сүдокү юм. Ер нь би их тоглоом тоглоод байдаггүй хэдий ч ихээхэн challangin, mind requiring тоглоомд бол нугасгүй шүү. :D

Sudoku нь хүний логикийг сайжруулж, анхаарал сайжруулахад хамгийн сайн арга гэнэ. 1-9 тоог урт, өргөн болон 3*3 харьцаатай дөрвөлжинд нэг ч давхцахгүйгээр тааруулах ёстой.

More...

Улаанаар гарсан нь оруулсан тоо болох хариу нь. Өөрийнхөө зөв хийснийг шалгаж болно шүү дээ.

Өнөөдөр хүлээнгээ хэдийг тоглоод шууд л амтанд нь орчихлоо. Та ч гэсэн логикоо хөгж...

төрөл:Миний бодрол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Harry Potter: Юу болдог гэнээ?

бичсэн: misty, 2007-07-21, 19:10

За Харрид Поттерийн номыг уншиж англи хэл сурч байлаа ш дээ. Хэ хэ. Маш сонирхолтой бас өнгөлөг номнууд байсан шүү эхний 4 нь. Монгол хэл дээр орчуулагдсан нь бол харин авах юм байхгүй юм байна лээ. Юутай ч дэлхий дахиныг байлдан дагуулсан энэхүү жаалыг адал явдал нь энэ сарын 20-нд дуусаваа. 7 ангитай хийгдсэн номын сүүлийнх нь хэвлэгдэж уншигч фэнүүдээ баярлууллаа.

Миний хувьд эхний 4-ийг нь уйгагүй уншиж бараг цээжлэх шахаж байсан ч хүүхдийн ном гэсэн мөртлөө 5 дугаар номноосоо хэт харанхуй бас зэрлэг болоод ирчихсэн. Тэгээд л хальт уншиад орхиод байдаг болчихсон ш дээ. Кино нь бол номоо я...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Өдрийн тэмдэглэл

бичсэн: misty, 2007-07-20, 18:50

Би чинь хэддүгээр ангиасаа өдрийн тэмдэглэл бичиж эхэлсэн юм бэ дээ. Одоо хэдэн зузаан дэвтэрээр дүүрэн миний арван жилийн дурсамж, хүүхэд настай минь цуг хадаглагдаад байж байдаг юм. Хэн ч уншихгүй, гар ч хүрэхгүй зөвхөн миний л зүйс. 

Бичгийн хэв, сэтгэл санаа, зан ааш, найз нөхөд хэрхэн өөрчлөгдөж байсныг эргээд уншихаар хөгжилтэй байдаг юмаа. Харчаад л инээгээд бас ингэж байсан гар байх нээ гээд л.

Харин одоо бол блог маань нэг ёсны маань өдрийн тэмдэглэл болчихсон гэх үү дээ. Уншигчтай бас уншигчгүй. Хамгийн сайхан нь хаа дуртайгаасаа ороод биччихэд болно бас уншина. Хүссэн юмаа нуучих...

төрөл:Life & Me
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хүний нэрээ гэж...

бичсэн: misty, 2007-07-19, 15:12

Мэдээж эцэг эх нь хүүхэддээ нэр өгөхдөө хамгийн сайн сайхан зүйлийг бодож, ерөөж сайн хүн болоосой гэж хүсэж өгдөг нь ойлгомжтой.

Тэгээд л манай аав надаа хүнээс онцгой нэр өгсөн байх л даа. Уг нь бол утга нь амар амгалан, тайван, аядуухан гэсэн утгатай гэсэн. Даанч би гэж хүн тайван байхыг хүсдэг ч өөрөө зөрүүд бас дэггүй юм шиг байгаа. За миний ямар нь ч яахав. Сонин зүйл биш байх. Харин нэрний асуудал их хэцүү. Яагаад гээч.More...

Би бүтэн нэрээ хүнд шууд хэлэхээр заавал "хэн гэнээ?" гэсэл буруу сонсчихно. Тэгээд Б-тэй хэлээд байдаг байхгүй юу. Би чинь наана нь дайн болж байж үгүй ээ Б байхгүй ш...

төрөл:Life & Me
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Цайны цагаар ч сиймхий гарна.

бичсэн: misty, 2007-07-18, 19:17

Ажил ихтэй хүмүүсийн өөртөө зарцуулах цаг нь цайны цаг байдаг бололтой. Миний л хувьд лав тийм болчихсон байна. Өглөө ажилдаа ирээд л PC ширтээд л, хааяа бол ажил дотроо дээшээ доошоо крос хийж байгаа юм чинь. Тэгж байтал цайны цаг болчихно шүү дээ.

Би гэдэг хүн өглөө ажил руугаа алхаж байхдаа өдрийн цайгаараа юу хийхээ төлөвлөж эхлэдэг байхгүй юу. Хэнтэй хоолонд орох уу, хэнийг уруу татах уу, хаана орох уу, өөр амжуулах юу байгаа билээ гээд л эхэлж байгаа юм даа. Тэгээд түүнийгээ сүүлийн үед яааг хэрэгжүүлээд байгаа ш дээ. More...

Жишээ нь: 1 дэх өдөр чинь өглөө ажилаа амжуулчаад цайны цагаараа жа...

төрөл:Life & Me
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Асуулт байнаа хариулж туслаач

бичсэн: misty, 2007-07-16, 18:40

Лааг сонихолтой тэгээд бас миний ойлгохгүй асуулт байгаад байнаа. Мэддэг нэг нь мэдэхгүй ч гэсэн гэгээн саруул ухаанаасаа хариулж туслаач.

Яагаад эрчүүд уулзаад удаагүй байж бас дайралдаад тэгээд бас чатлаж байгаад НАЙЗ ЗАЛУУТАЙ УУ? гэж асуудаг юм бээ?

Асуух нь ч яах вэ? Хүний хувийн амьдралыг нь сонирхож байж болно л доо гэхдээ яг ямар зорилгоор тэр юм бол? Сониучилж уу сонирхож уу хэрэгт дурлаж уу? 

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Заяа маань лааг хөөрхөн байна өө :)

бичсэн: misty, 2007-07-16, 18:36

Долоо хоног байхгшй уулзаагүй хөөлхөн охиныг саначихсан байна ш дээ. Бас цэнхэр нүдтэй ч бас хэхэ.

Юутай ч Заяа маань бие нь лааг сайн хөөрхөн инээгээд байж байна лээ. Тэгээд намайг очиход шархаа янзлуулаад боолгож байсан. Нурууныг нь бол бараг эдгэх гэж байна лээ. Хөлний аймар том нь хаагдаад битүүрэх гээд л. Мануэл ч шарханд нь эмтэй цаас хийх зай үлдэхгүй нь гээд л жижиглээд л суужийнсан. Эмчилж эхлээд бараг сар ч хүрээгүй байхад ийм хурдан эдгэнэ гэдэг чинь сайны шинж шүү тэй.

More...Life маань мэдээллэсэн эсэхийг мэдэхгүй ч 7 сарын 10-нд Австри эмч нар маань Заяагаас цусны шинжилгээ аваад Авст...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих