2007-07-16
Заяа маань лааг хөөрхөн байна өө :)

Долоо хоног байхгшй уулзаагүй хөөлхөн охиныг саначихсан байна ш дээ. Бас цэнхэр нүдтэй ч бас хэхэ.

Юутай ч Заяа маань бие нь лааг сайн хөөрхөн инээгээд байж байна лээ. Тэгээд намайг очиход шархаа янзлуулаад боолгож байсан. Нурууныг нь бол бараг эдгэх гэж байна лээ. Хөлний аймар том нь хаагдаад битүүрэх гээд л. Мануэл ч шарханд нь эмтэй цаас хийх зай үлдэхгүй нь гээд л жижиглээд л суужийнсан. Эмчилж эхлээд бараг сар ч хүрээгүй байхад ийм хурдан эдгэнэ гэдэг чинь сайны шинж шүү тэй.

More...Life маань мэдээллэсэн эсэхийг мэдэхгүй ч 7 сарын 10-нд Австри эмч нар маань Заяагаас цусны шинжилгээ аваад Австри явуулчихсан хариу нь энэ долоо хоногийн дундуур ирэх байх гээд хүлээж байна лээ. Тэргээр зарим зүйлс тодрох янзтай. Би ч сонсоод хамт хүлээгээд л сууж байна даа.

Долоон сарын сүүлээр тусгай ясны гэмтэлтэй болох мэдрэлээс болж хөдөлгөөнөө сааталд орсон хүмүүсийг дасгалжуулж заадаг эмч нь ирэх гэнээ. Ирээд Заяатай хөдөлгөөн болон босож суух явах тал дээр нь ажиллах юм байна. Тэгэхээр Заяа өөрөө явдаг болно гэсэн үг ш дээ. :D

Бас Заяа хоолондоо сайн орж байгаа гэнээ. Мануэлд бууз хийгээд хамтдаа иддэг гэж байгаа. Тэгсэн чинь хэдийг иддэг юм бэ гэсэн чинь надаас их иддэг болж таардаг байна ш дээ. Хэ хэ. Тэгээд баяртай гээд гарах гэсэн чинь гар чангаа гэгч нь атгасан. Ёстой л олон ах эгчтэй их юм заалгаж байгаа охин байна даа. Хэ хэ. Та нар зөв юм зааж өгөөрэй хөөе.

Юутай ч цэнхэрхэн нүдэт сувилагч маань 7 сарын сүүлээр хэд хоног Хөвсгөл явах болсон тул Заяагийн маань ээж боолтыг нь хийхээр болсон. Зөөлөн гартай эх хүний гар ч охиноо юу гэж өвтгөх вээ дээ. Харсаар байгаад мэргэжлийн сувилагч болж байгаа биз. ;)

Мануэлтэй ярьж байгаад энэ Лхагва гаригт Эфий, Мартин нартай хамт ирэн ээж аавд нь шинжилгээний талаар болон Заяагийн биеийн байдал, өвчний талаар ярилцах боллоо. Тэгэхээр миний хэлний мэдлэг дутаад балрана даа одоо яаанаа.

Нээрээ одоо Заяашка маань бие нь сайжраад ном уншиж, хөгжим соносж чадах болсон тул хүсэж байсан мэргэжил болох англи хэлний орчуулагч болоход нь туслах үүднээс бид хоёр англи хэлний хичээл хийх болсон. Давгүй хөөрхөн ном байвал наашаа явуулаарай. Би жаалхан мэддэг гээд байгаа энэ хэлнээсээ хальт зааж өгье :D

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Харилцаагаа цааш гүнзгийрүүлдиймүүү л гэж
Бичсэн: yuki цаг: 19:23, 2007-07-16 | Холбоос | |


Сэтгэгдэл
За Yuki маань аль арга барилаар харьцаад байнаа аан tongue he he ene neeree shal yarshigtai asuult yumaa. gerlesen geed l shuud helchihej bya tei Wink
Бичсэн: misty цаг: 19:09, 2007-07-16 | Холбоос | |


Сэтгэгдэл
Ямар сайхан мэдээ вэээ? Баярлалаа Мисти, гэхдээ чи яаааг Заяаг харах гэснүү? цэнхэр нүдэнг харах гэснүүү үнэнэээ хэлэээрэй. хэхэхэ, за тоглосийн.

Бүх л мэдэээ маааш сайхан байнааааа. Чи ч буянтай охин шүүү. Ингэхэд чи найз залуутай юу? хохохохо
Бичсэн: yuki цаг: 19:01, 2007-07-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax