2007-07-16
Үүргэвчтэй аялал-1

Наадмын налгар өдрүүд ч ингээд дууслаа даа. Амралт маань ч дуусч ажил эхнээсээ мэссэжээр дуудаад байна лээ ш дээ. Өглөө болохоор очиод хийчихнээ. :)

Уг нь өглөө бичье гэж бодсон чинь нойр хүрэхгүй байгаа тул цаг алахаар шийдэж одоо бичив.More...Амралтын сүүлийн хоёр өдрүүдийг төлөвлөсөн ёсоор сайхан салхинд гарч алхаж өнгөрөөлөө. Invi, LadyZ, Shura, Elfie/LZ-ийн маань хөөлхөн нохой/ тавуулаа санаа нийлээд Цэцээ гүн гарахаар болвоо. Уг нь Братиц мань нийлнэ гэсэн боловч зам нь мурийсан бололтой алга болчихсон. Дараа нь нэг тайлбар хэлнэ байхөө. Нээрээ хөөрхөн найзыгаа авч явъя гэсэн чинь гэмтсэн байсан тул аргагүйн эрхэнд орхилоо ш дээ. Уурлаад л үлсэн тэгээд ирээд ярьсан чинь давгүй байна лээ. Инээчихсэн 2 дахь өдөр уулъя гэж байна лээ.

Ямартаа ч 14-ний өглөө нь бүрхэг бороо орох шинжтэй байсан тул цув, контикоо аваад л би нэг цаг хоцроод л уулзалдлаа даа. Хотоос Төв аймаг явах микронд суугаад Зуун модоос Манзушир хүртэл алхах төлөвлөгөө гаргаад микрогоо хайж жаал хотоор такситай зугаалав. Мэдээллэхэд Төв аймаг явах нь Тээврийн товчооноос харин Увс явах нь Драгон дээр хүлээгээд зогсож байдаг юм байна лээ.

Нээрээ аяны хүнсээ базаах гээд Их дэлгүүрт орох гэж шийдээд нохой оруулахгүй байх гэж бодоод жаал бичиг тэмдэг хайсан чинь байхгүй. Тэгэхээр нь ороод ийшээ тийшээ гүйлгэхгүй гээд Шурагийн цүнхэнд хийгээд зөвхөн толгойг нь гаргаад урьд нь үүрүүлчихсэн. Тэгсэн чинь лааг хөөрхөн хүүхдээ үүрээд явж байгаа юм шиг хөгжилтэй харагдаад.

Ямартаа төөрсний эцэст амжилттай микрондоо суугаад Зуун модын зүг муушигдсаар хөдөллөө. Зуун модоос төлөвлөгөө ёсоороо алхах гэсэн чинь шааал хоёр залхуугаас болж машин бариад Манзушир явдаг байна ш дээ. Тэр нь тэгсэн төвөөсөө лааг ойрхон 3-4 км л байсан.

Хоноглох баазаа сонгочоод гэрний эрэлд гарваа. Очсон чинь хоёр ортой л гэр байна гэдэг байгаа. Тэгэхээр нь ор нэмж болохгүй юу гэсэн чинь sorry ш дээ жижигхэн гэр гэж байна. Тэгэхээр нь LadyZ мань хоёр цаад хоёр эрэгтэйгээ хальт цаашлуулаад "Болохгүй бол 2 ортой гэр авчихъя. Энэ хавиар лааг дажгүй охидууд байна ш дээ найраад гадуур хоночихгүй юу" ч гэх шиг. Аз болж хоёр залуугаа хээр хонуулчихгүйхэн шиг 4 ортой гэр гарчихсан. Ороод л ядарсан нөхдүүд ор ороо засч аваад л LadyZ бид хоёр хэсэг дуг хийж Invi, Шура хоёр Элфиг аваад орчинтай танилцахаар гарсан юм байна. Хэдэн цагийн дараа юм болов уу Элфигийн хуцах дуунаар сэрж жаал юм идчээд бас л залхуу нөхдүүд дээр миний залхуу нэмэгдэж Цэцээ гүн биш урд талыын уул руугаа мацлаа.

Алхсан чинь ядаргаа маань гараагүй байгаа юм уу бүү мэд баахан л хөлөрлөө ш дээ. Ёстой л нөгөө усан гулгана болно гэдэг билүү :D Дээр нь гарчаад тухлаад суусан чинь чимээгүй нам гүн бас бүлээхэн салхитай, холын бараатай үнэхээр сайхан байна лээ шүү. Жаахан бороо орчихсон тул ногоороод сайхан зуншлага болж эхэлж байна лээ.

За ингэсхийгээд орны зүг зүглхэгүй бол өглөө сэлэх маань худлаа болох нь. Их ундаад байдаг муу зуршилтай болчихсон чинь одоо баларнаа хэдэн өдөр 5 цаг хангалттай байх гэж найдаж байна шүү. Үргэлжлэлийг нь маргааш бичнээ. Alrady Zzz Z zzzzz ZZ zzzzzzz :p

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax