2007-07-16
Нам Тайван

За Наадмыг сайхан зуслан дээрээ өнгөрөөсөн чинь үнэхээр сайхан амарлаа. Зуслан маань хотын гаднах гэр хороолол болох нээ. Хаа сайгүй л хашаа бас жорлон. Гэхдээ хамгийн сайхан нь тэр нам тайван чимээгүй байдал бас агаар. Чимээгүй бороонд хашаандаа ганцаараа алхах ямар гоё байсан бээ. Хотын чимээ бас хүнийг ядраадаг юм байна.

Бороо орох чимээ, бас модны шуугих чимээг нам тайван орчинд сонсох ямар гоё юм бээ. Тэгээд бас толгойдоо байгаа хэдэн элдэв бодлоо цэгцлээд одоо дотор сайхан онгойгоод амар байна шүү. Утасгүй бас хүнд хаана байгаагаа хэлэхгүй сураггүй болох чинь дээрээс нь тайван газар бол за тэгээд л Another dayn in Paradise л байлаа. Маргааш тэгээд сайхан алхчихна. Тэгэхээр ажилдаа бөөн эрч хүн орно доо.

More...Мартснаас одоо гэртээ динозавр тэжээх хэрэг гарах нээ. Урьдын нохой, яст мэлхий алга болоод байсан тул алга болохгүй амар гээд манай дүү тэгж шийдсэн бололтой. Ер нь бол манайхан хаанаас ч ирсэн дандаа нэг юмтай ирдэг бичигдээгүй хууль байдаг юм л даа. Хөдөөнөөс бол өөрсөддөө таалагдсан чулуу, элс, цэцэг гээд л. Тэгээд тайлбарлагчаар явсан тохиолдолд нөгөө элдэв бусын эртний болон хуучны юм цуглуулнална ш дээ.

Энэ зургийг авсан Өгийн нуурийн хунгийн өд одоо хүртэл байгаа байх.

Энэ удаад манай хөөрхөн дүү маань Өмнөговиос динозаврын яс олсон гэнээ. Тэгээд тэрнийхээ зургийг нь авчаад хүний бэлэглэсэн ясыг нь авч ирнэ гэнээ. Өрөөнд маань багтах л байгаадаа. :P
Дараагийн удаа ирэхдээ морь бэлэглэхээр нь аваад ирэх хүн байна л дөө. Одоо Хөвсгөл орно тэндээсээ баахан чулуу аваад ирнэ дээ. Надаа бас бэлэг авсан гэсэн юу байгаа болоо? Бараг гадарлаж л байна л даа. Хөөрхөн шүү.

Өнөөдөр Friday 13th гэж байгаа. Тэгсэн эгч гэртээ ганцаараа байдаг. Хэ хэ манай тэгж хэлсэн найз маань өөрөө бас ганцаараа байж хүн айлгах санаатай. Энэ мухар сүсэг үү.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax