2007-07-07
Эмнэлэг бид хоёр нэг л бишээ

Толгой дээрээс өвдөөд байсан чинь тархины цусан хангамж ч гэнэ үү бага байна гээд эмнэлэг рүү шидүүлчихсэн. Тэгээд тэндөө бөөн тариа дусал эмтэй хамт хэвтэж байх шив дээ. Эхний өдрөөсөө л бүтэхгүй өвчтөн гэдгээ харуулаад хөөгдөхөө дөхсөн ш дээ.

More...Гэрээсээ лааг яарчихсан хүн ирсэн чинь шууд хэвтүүлээд тариа булчин, өгзөг гээд баахан газар хийчихээд хэвтүүлээд дусал залгачихдаг байгаа. Залгачаад алга болчихсон ядаж байхад гүйсээр байгаад юм идэж амжаагүй өлсөөд л дусал нь дуусаагүй л. Тэгээд дуусахаар нь яахав дэээ өөрөө салгаж тавьчихаад доошоо буугаад хоол идчээд буцаад ирсэн чинь тэр хариар нэг хайсан хүмүүс. Гайхаад асуусан нь намайг л хайсан юм байж л дээ чааваас. Урьд нь дуслаа өөрөө салгаад алга болдог хүмүүс байгаагүй бололтой догоо. Одооноос мэдэж авсан байхөө. Хэ хэ

Маргааш нь сувилагч нь дуслаа хажуд харж байгаад салгачаад за жаахан хэвтэж байгаад массажиндаа ороорой гээд гарсан чинь мань гар араас нь дагаад л гарчихсан. Тэгээд хажуугаар нь нүүрээ арай л даралгүйхэн шиг өнгөрлөө. Дараа нь надаа юм ч хэлэхээ больчихсон байна лээ. Бүтэхгүй толгой байна гэж бодсон байх л дөө. Риагц энээ тэрээг нь үзүүлчихгүй бол хэвтэрт байгаа биш Misty Misty-ээрээ л байна ш дээ. Бороонд алхаад л, хөгжимөө сонсоод л ном уншаад л :P 

Бас гадны хүмүүс орж ирээд юм хулгаалдаг гэхээр нь унтахдаа хаалгаа дотроос нь цоожилчихдог байхгүй юу тэгсэн суюилагч нар нь тариа хийх гээд, чалчих гээд бас цэвэрлэх гээд хаалга мөргөөд л намайг хайгаад байдаг юм шиг байнаа. Одооноос унтах гэж байгаагаа хэлэхээс. 

Эхний өдөр эмчид үзүүлдэг байхгүй юу.Тэгсэн өөрөө лааг яараад халтуурдах гээд байсан байж намайг яараад байхаар чинь хурдан үзлээ гэдэг байгаа. Тэгэхээр нь "Би ч яахав энд хэвтэх гээд л. Та л яараад байх шиг байна ш дээ бас халтуурдах гээд"  гээд хэлчихсэн чинь орой нь утасдаад дуудаж байгаад бүтэн үздэг байна ш дээ. Утасдахаар нь айсан гэж. :)

Нээрээ лааг хол цөлөгдснөө өнөөдөр л мэдлээ ш дээ. Гэрээсээ юм авах гээд эмнэлэгээс гараад алхсан чинь 1 хороолол чинь лааг хол байна лээ. Голд нь ТБД Андууд, төмөр зам, бас 5н шар байдгийг өнөөдөр л мэдлөө ш дээ. Тэгэхээр хүмүүсийг эргэж ирээд хэрэггүй гэж хэлэхээр шийдэв. Өөрөө нартай байхад салхилж байхаар шийдлээ. Тэгэхгүй бол хятал барилгачид лааг их байсан. Тэр зүг рүү нь явахгүй гээд нэг цэцэрлэгийг өвсийг тойроод л алхаад байлаа ш дээ. Хэд тойрсноо мартчихаж :)

Ингээд түр оргонож байгаа газар луугаа явлаа. Хөөрхөн найз маань хүлээж байгаа байх. Яасан юм бол доо. Зүгээр байгаа түрүүн уйлмаар байна гээд ярьж байсан. Дагаад уйлчихгүйг л хичээнэ дээ. 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax