2007-07-03
Нууцхан санах хүүхэлдэй

Багад минь ээжийн маань Оросоос авчирч өгсөн цэнхэрхэн нүдтэй бас буржгар цэнхэр үстэй яг л нөгө Буратино дээр гардаг шиг Малвина маягийн хөөрхөн хүүхэлдэй байж билээ. Тэрэндээ Хадагтай гээд нэр өгчихсөн, өдөр шөнөгүй салахгүй хамт байдаг байлаа. Бүүр шөнө уйлаад босоод ирсэн чинь ээж гайхаад яасан гэхэд нь миний хүүхэлдэйнүүдийг хучсан бүтээлгийг эмээ аваад хуччихсан байна гээд уйлаад байсан. Тэр үед яагаад ч юм бүх хүүхэлдэйгээ амьд бас даардаг гэдэгт итгэдэг байсан тэгээд дандаа хучиж унтдаг байж билээ. Хөөрхөн Хадагтай маань одоо харин хаана байгаа бол? Барби хүүхэлдэй гарч ирээд би тоохоо больсон байх л даа. Дараа дараагийн хүүхэлдэйгээ ч орхиод л, мартаад л, хаяад л, бэлэглээд л...

Ард нь үлдсэн тэр хүүхэлдэй нь харин хаана байгаа бол?

More...Эргэж уулзаад миний чихэнд юу шивнэх байсан болоо? Нууцаа, айдсаа, онигоо бас хүлээсэн он жилүүдээ дурсан ярих байсан болов уу? Гомдсон сэтгэл, урсгасан нулимас, айсан айдсаа хуваалцах байсан болов уу, хэлэх байсан болов уу?

Би томроод л, өсөөд л, өөрчлөгдөөд л тэр тусмаа цаг хугацааны ачаар бас тэрийг ашиглаж ардаа юмсыг орхиж, мартаж, хүчээр ч мартаж...

Би мартаж чадаж байгаа ч мартагдах харин ямар болоо? Тоостой шүүгээн дээр эзнээ хүлээн хэвтээд л, хааяахан эргэж санагдвал баярлалаад л, хэдийгээр гардаггүй ч сэтгэлдээ нууцхан хүлээж бас уйлдаг хөөрхий миний хүүхэйлдэй. Санаад байна, чамайгаа хаанаас олох уу? Тэврээд унтмаар байна. Хамтдаа тогломоор байна. Дүүдээ үзүүлмээр байна. Хаана байгаа бол?

[kml_flashembed movie="http://www.youtube.com/v/qPSKpSrPMGM" width="425" height="350" wmode="transparent" /]

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
хамгиин anhnii bagiin naizuud mini boloh togloomuuda haaya uguildeg sho . . . tom bolohiin hereer martdag, martahiin hereer alga boldog tedgeer togloomuud odoo haana bgaa ni neere sonin bna? . . .
Бичсэн: gc (зочин) цаг: 10:47, 2007-07-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax