2007-07-03
Бүтэлгүй шөнө+өдөр

Нээрээ яахлэрэээ урьд өдрөөс нь эхлээд ингээд бүтэлгүйтээд байдаг байнаа. Уг нь давгүй л байсан юмсан. Орой эмээгийндээ хоноод. Их алхдаг хүн чинь хөлөө сайхан амраая гэж бодоод л сайхан бүлээн усанд хөл амраадаг шингэнтэй хийгээл сууж байсан чинь шөрмөс татдаг юм даа. Тэгээд арай дээр болгочоод л унтаж байсан чинь  шөнө нөгөө хөл нь татаад ядаж байхад илүүгээ мэдэхгүй бас нэг мангар нь шөнө мэссэж бичээд тэрнийх нь дохио нь толгой дээр орилоод. Унтаагүй эээ :(

Харин өглөө сэлж байхад эсэргүүн шөрмөс чинь зүгээр байсан юм байж хувцасаа өмсөх гэсэн чинь татдаг байгаа. Хөлийн хуруунууд нь таталдаад сарвайчихсан. Мэддэг арга чаргаа хэрэглээд дийлсэнгүй. Хувьсгал болох вий дээ.

Ажил дээрээ ирсэн чинь хөл нь дээрдээд гар нь юм барьж ядаад гар дээрээ буцалсан ус асгачихдаг байгаа. Тэгээд одоо мэнчийсэн улаан юм байж л байна. Бүтэлгүй шөнөөс л бүтэн өдөр үргэлжилчих шинжтэй юмаа энэ байдлаараа бол.

Битгий л тэгээсэй. Ажил гэж арвайсан их юм дээрээс нь толгойгоо яая гэж байхад. 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
ээээээээээээээ харлаа, саван турх
Бичсэн: зочин цаг: 14:39, 2007-07-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax