Өнөөдөр Мануэл ирж Заяаг үзээд шархнууд нь маш сайн түвшинд байна удахгүй эдгэрнэ гэж хэлсэн. Мөн Заяа маань бие нь сайжраад шөнө унтаж байхдаа хүртэл эргэсэн гэнээ. ;)
Боолтоо хийлгэхдээ огт уйлаагүй бөгөөд харин ч санаа нь амарсан хөөрхөн шинжтэй байсан шүү. Тэгээд дууссаныхаа дараагаар сууж үзсэн бөгөөд өөртөө тухтай байрлалд ч суугаад авсан. Одоо ном уншиж бас ТВ үзэж болох байх. Суугаад нөгөө хөөрхөн нүдтэй сувилагч залуутай бүгдээрээ Ариунаагийн маань дайлсан сайхан хүйтэн арбузнаас идэв. Баярлалаа Life. :D
Дасгал сайн хийхийг зөвлөсөн бөгөөд өөрөө хөдлөх нь нэн чухал гэдгийг хэлсэн юм. Тиймээс бүгдээрээ одоо Заяадаа дасгалаа сайн хийгээрэй гэж захина шүү :P
Энэ Лхагва гаригт дахин ирж үзэх юм.
Буцах замдаа Мануэлээс оношны талаар тодруулахад Австри руу имэйл явуулсан байгаа бөгөөд хариу ирээгүй байгаа. Тэндээс ирсэн зааварчилгааны дагуу тэд хөдлөхөө хэлсэн юм.
Мэдээг Misty сараачив.
Тодруулгыг Life маань хийнээ.
telmen
ps: huurhun nudet ta 2 gachin baigaa shuu

Сэтгэгдэл бичих