Би чинь хэддүгээр ангиасаа өдрийн тэмдэглэл бичиж эхэлсэн юм бэ дээ. Одоо хэдэн зузаан дэвтэрээр дүүрэн миний арван жилийн дурсамж, хүүхэд настай минь цуг хадаглагдаад байж байдаг юм. Хэн ч уншихгүй, гар ч хүрэхгүй зөвхөн миний л зүйс.
Бичгийн хэв, сэтгэл санаа, зан ааш, найз нөхөд хэрхэн өөрчлөгдөж байсныг эргээд уншихаар хөгжилтэй байдаг юмаа. Харчаад л инээгээд бас ингэж байсан гар байх нээ гээд л.
Харин одоо бол блог маань нэг ёсны маань өдрийн тэмдэглэл болчихсон гэх үү дээ. Уншигчтай бас уншигчгүй. Хамгийн сайхан нь хаа дуртайгаасаа ороод биччихэд болно бас уншина. Хүссэн юмаа нуучихана. Хувийн гэсэн тодотголтой бас хийчихнэ. Ер нь сайхан шүү. Нэг өдөр ч бичихгүй бол хоосон ч санагдах шиг. Нэт дэхь миний орон зай, миний түүх. Харин та өдрийн тэмдэглэл бичдэг үү? Үгүй бол бичээд үзээрэй. Сонирхолтой, зугаатай, бас таны мэдлэг мэргэжилд чинь нөлөөлөх олон сайн талтай шүү.
Хамгийн эхэнд стресс тайлах хамгийн сайн арга болно. Та өөрийн сэтгэл дотор бугшиж байгаа зүйлээ хэнд хэлэхээ мэдэхгүй шаналж, яахаа мэдэхгүй байгаа бол өөртөө, өдрийн тэмдэглэлдээ бичээд үз. Тайвширна шүү.
Өдрийн тэмдэглэл
Уран сайхны мэдрэмж дээшилнэ. Та уйгагүй өдөр бүр өдрийн тэмдэглэлдээ юм бич. Эхэн үедээ ядаргаатай хэцүү байж болноо. Гэвч та удахгүй амтыг нь мэдэрч, бичих юмсан гэж хүсэх болно. Сүүлдээ гоё юм бичих юмсан гэж хичээх болно.
Та тэгээд л өөрийн гэсэн өнгө төрхтэй, өөрийн гэсэн бичих хэлбэртэй *өөрөө өөртөө зохиолч* болчихно. Мөн та өдрийн тэмдэглэл бичсэнээр түүхч болно. Та өөрт болон хайз нөхөддөө тохиолдсон үйл явдлуудыг тэр бүр санахгүй л болов уу? Харин таны түүх, өдрийн тэмдэглэл таны хувьд үнэтэй түүхийн архив болон үлдэх болно.
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих