2007-07-19
Хүний нэрээ гэж...

Мэдээж эцэг эх нь хүүхэддээ нэр өгөхдөө хамгийн сайн сайхан зүйлийг бодож, ерөөж сайн хүн болоосой гэж хүсэж өгдөг нь ойлгомжтой.

Тэгээд л манай аав надаа хүнээс онцгой нэр өгсөн байх л даа. Уг нь бол утга нь амар амгалан, тайван, аядуухан гэсэн утгатай гэсэн. Даанч би гэж хүн тайван байхыг хүсдэг ч өөрөө зөрүүд бас дэггүй юм шиг байгаа. За миний ямар нь ч яахав. Сонин зүйл биш байх. Харин нэрний асуудал их хэцүү. Яагаад гээч.More...

Би бүтэн нэрээ хүнд шууд хэлэхээр заавал "хэн гэнээ?" гэсэл буруу сонсчихно. Тэгээд Б-тэй хэлээд байдаг байхгүй юу. Би чинь наана нь дайн болж байж үгүй ээ Б байхгүй шууд гээд л тайлбарлаж өгч байгаа юм чинь. Тэгээд л заавал хажууд нь очин чихэн дээр нь хэлээд бас бичсэнийг нь харж 1 дүгээр ангийн хүүхдийн зохион бичлэг засч байгаа юм шиг шалгаад л. Ухаандаа нэрээ зөв бичснийг нь харах санаатай л юм л даа. Хэлэхээр нь жинхэнээр нь сонссон нэг ч хүн байхгүй. :)

Тэгэхээр нь хэлээд болохгүй бол бичээд өгье л дөө гээд бичээд өгдөг байхгүй юу. Тэгсэн чинь Б бичээгүй болохоор нь уншиж чаддаг болохоороо орхичохож байгаан. Харин дунд нь М үсэг хараад уншаад байгаа юм чинь яах уу. (гараа бичсэн үед юм байна.)

Техник технологи хөгжөөд нэрээ шивээд өгөхөөр буруу харж гайхаж амандаа үсэглэж, үсэглэж эвлүүлээд хэлснээ намайг сонсохгүй байх гэсэн шиг "Нэрээ ч зөв бичиж чадахгүй" гээд л байвал яах уу?

Бүр 10 жилд манай нэг найз миний нэрийг үсэглэж уншчихаад уурлаад "Энэ муу туркүүд хүний ч нэр зөв бичиж чадахгүй" гээд уурлаж байсан гэж байгаа.

Тэгсэн чинь энэ жилийн Мартаар манай холын хамаатны эгч төрөөд охинтой болсон гэнээ. Охиндоо чиний нэгийг өгсөн гэж байна гэнгүүд би гайхаад зогсчихсон. Уг нь эмээ өвөөгий нь санаад ч юм у хүндлээд өгдөг ч дээ. Яахлээрээ хаа хол юу ч хийж бүтээгээгүй манийхаа нэрийг өгч байгаа юм бол гэж бодсноо "За хорвоо дээр ч .... нэртэй 2 хүн гарч ирлээ. Хоёулаа нэг зовлонг туулах нь дээ" гэж бодоод сууж байгаа юм чинь. Гэхдээ өөрийнхөө нэрийг мэдсээр байж шинэхэн хүүхдэд өгүүлэх чинь лааг сонин юм байна лээ. Дараа уулзснаа өөрийнхөө нэрийг хэлээд л яаж байна сайн уу гэх нь байна ш дээ. Хэ хэ :P

Гэхдээ би нэрэндээ хайртай бас хайрладаг. Тэгээд ч хугалахгүй гэж бодоод энд паянгаа Misty гэдэг нэрээр бичээд байдаг байхгүй юу гэвэл яах уу :p

Сэтгэгдэл:


хэхэ
Бичсэн: Клаус (зочин) цаг: 17:59, 2009-01-31 | Холбоос | |


Сэтгэгдэл
наад зовлон чинь бас минийх ээ гэхдээ арай өөр төрлийнх л дөө хүмүүс сонсоод л ялангуяа freshman байхад багш нар нэр дуудаад шууд ангийн эрэгтэй оютнууд руу хардаг байсийн хаа байсийн 10д жилийн дараа төрсөн айлийн бага юм болохоор мундаг том лам хүнээс асуужээж энэ нэрийг өгсийн гэсэн 10жилд байхдаа нэрнээсээ л ичиж үхэхээ шахдаг байсөөн тэгээд болоогүй ээ ээжид л уурлана надад ях гэж ийм эрэгтэй нэр өгсийн гээл одоо харин ч гоё санагддийн шдээ байн байн хэлээд тайлбарлаад байх нь төвөгтэй болохоос !! Би лав урьд жилийн наадмаар байхаа морь уяадаг тэгээд морь нь эхний 5д ороод ТВр гарч байсан адил нэртэй хүнээ олж харжээсийн байна гэхдээ эмэгтэй надтай адил нэртэй хүн монголд байдгүй гэдэгт бол нилээн итгэлтэй байна аа!! Уучлаарай !! айргийн 5 шдээ эхний 5 ч гэх шиг монголоо алдсан гэдэг нь!!!!
Бичсэн: uka цаг: 13:24, 2007-07-21 | Холбоос | |


Сэтгэгдэл
hehe. Ner ch ih chuhal shuu. Zarim lam nariin ner chin laag aiamr bdag yum bn lee sh dee tei.





Tiim oo. Bi lav medeegui yum bn. Yag hen gedeg genee tongue
Бичсэн: misty цаг: 16:11, 2007-07-19 | Холбоос | |


Сэтгэгдэл
manai naiziin eregtei duu ni l lav chinihtei ijilhen nertei. nadaa l lav goe l sanagddag bsan ( тэхдээ л би л лав буруу дуулжиисанаа санахгуи бгаам гсн хэ хэ )

bi yur ni ih muhar sujig eterihtei. hunii ner chuhal shuu dee geed l dairaad bh ni ter he he.
Бичсэн: lazulum цаг: 15:36, 2007-07-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax