Юу болоод өнгөрвөө дурлачихлаа гэж үү. Хэ хэ. Энэн шиг лааг хурдан өдрүүд өнгөрөөд л байна шүү. Өдрийн цайгаар л хальт юм амжуулах юм дөө. Уржигдар байна уу. Өдөр гялс гэртээ хариад халуун хоол цай хийгээд өвөөгөө эргэв. Ойрд хараагүй жаахан ядарчихсан байна лээ шүү. Дараа нь Ладуузийн хоолонд оруулах даалгаврын Сергей тун сайн гүйцэтгэж нигга нар Күдамд хальт хооллосон. Би таргаа уучихсан байсан болохоор нэг их юм идэх дур ч байсангүй. Өглөөжингөө гүйчихсэн ядраад ажил дээрээ очоод л унтах шахлаа.
Өчигдөр нь чинь Анандаа орж сайхан цайгаа ууж байгаад Ладуузын дагаж дэлгүүр хэссэн биш нэг хөөрхөн цамц авсан шүү. Хэ хэ. Сергей нигга хараад "Овоо унталганыхаа хувцасыг тайлаа уу" гэж баярлана даа. Ладууз бас баярлаад байгаа юм биш үү. Өнгө нь лааг гэгээлэг надаа бол шууд л таалагдаад л авчихсан. Зун дуусахаас өмнө өмсөнөө. Орой нь Заяа дэр оччихоод нигга нарын Girl's Night-д очих гэсэн чинь ядраад нам унтчихсан байна лээ. Аав орж ирээд гэртээ баахан хайсан сурагтай хэхэ. Ийм эрт ирээд унтаад өгөхөөр чинь нар хаанаас гарлаа гэж бодоо биз. :P
Өчигдөр орой Амьдрах хүслэнгийнхэнтэй уулзлаа. Хараагүй царайнуудаа харлаа. Харж байснаа бататгалаа. Хэ хэ. Хөгжилтэй байсан шүү. Ладуузын дагуулаад очсон тэнд бараг 12 хүртэл суусан байхаа. Урнаа эгчийг харсан чинь лааг хөөрхөн эгдүүтэй. Тэврээд л. Нэг л өөриймсөг гоё байсан шүү. Бас Төгсөө байна. Мань хоёр ч урьд нь уулзчихсан архаг гаруудөө. Монголоог харсан чинь төсөөлж байснаас шааал өөр хүн байсан. Хэ хэ. Бас өөр чинь Сэкү мань хоёр нийлж Юкиг авчируулах гээд чадаагүй. Ажил ихтэй хэцүү байсан байх л даа. Бараг 20 хүн ирсэн байсан байхаа. Ширээндээ багтахгүй, олуулаа чихэлдээд л, халууцаад л, тэгээд хүмүүс юм уугааад л, яриад л, сонсоод л, зураг аваад л, дахиад яриад л. Бүүр өглөө 7 хүртэл байсан гэж байна ш дээ. Би ч пянг нь даах биш эрт харьсөөөн. 12 гээд л гэртээ тормойгоод зогсож байсан. :D
Шинээ мангар чинь хоцорлоо гэж загнаад бас дээрээс нь санал байна гэхээр нь за гэсэн чинь "Үсийг чинь шулуун болгоё" ч гэх шиг. Болъёоооооо. Тэнд над шиг буржгар 3 хүн байсан байхгүй юу. Тэр дундаас нь миний л үс арзайгаад байсан юм байлгүй дээ. Хэхэ. Уг нь хэрэндээ боочихсон байсан ш дээ. Задгай байсныг нь харвал шууд л "Чиний үсийг хусуулъя" гэх байсан юм байх даа хаха.
Нээрээ Мануэлийн цэхнэр нүд их том асуудал болж байнаа. Хөөрхий нөгөөдөх нь юу ч ойлгохгүй, гайхаад л. Би бичснээрээ улайгаад л. Дахиж л тэгж тодруулга, хэтрүүлгэ, үлгэрлэхээ болъё гэж хальт бодлоо ш дээ. Уг нь жаахан өнгө нэмъе л гэсэн л дээ. Тэгсэн хальт харамлаад байгаа бололтой Мануэлийг.
Орой гэр лүүгээ алхаад. Гадаа үнэн гоё байнаа. Битгий л хүйтэн болоосой. Жаахан ч гэсэн чөлөөтэй алхаж авъя. Ойрдоо ядраад лааг эрт унтаад байх юмаа. Ядаж байхад нөгөө мангар толгойны өвчин нь эргээд л Мисти би хүрээд ирлээ гээд байх юм. Салах гэж ядаж байгааг ойлгодоггүй юм байх даа. Энэ одоо. Салъя, хагацая, залхаж байна, яваад өгөөч гээд зөндөө хэлээд эмнэлэгт хүртэл хэвтэж үзээд байхад. Монгол хэл мэддэггүй бололтой. Өөр хэлээр хэлээд үзэхээс. Уг нь өчигдөр пиво миво уугаагүй ш дээ.Тэгэхэд л өглөө толгой "Май чи" гэсэн шиг дүнхүү оргиод л өвдөөд байх юм.
Манай япон маргаашнаа ирж байгаа. Ажил ч эхэлж байгаа нь тэр дээ. Бас ээж маргааш ирэх тул би эмээг харахаар лаагар дээр тодоос тод тодорч байгаа. Тэндээ жаахан унтаж авъя гэж бодоод байж байна.
Өнөөдөр ч бас залхуутай өдөр байна. Чадвал эрт харинаа. Тэгээд гэр орондоо амьдардаг хүн байна даа. Жаал янзлах минь.
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(22) | Сэтгэгдэл бичих


Сирусын нүдийг болбоосууу? Үгээр зүйрлүүүл чи нөгөө Шрекийн муурны нүдийг санажээнууу? тэрнэээс шааал ондоо за. Бас нөгөө миний нүдийг санажээнууу? Тэрнэээс бүррр ондоо. Тэгэээд ойлгомжтойздэээ тэ Мисти.
official n delhii deer bdag yum l daa. Harin amidrah huslengiin uil ajillagaa bolon nz nuhduus bolj blogmn deer neesen geh uu dee. Oor oor yum bichdeggui yum doo. Delhii n minii bish durtai blog n.

яхав нойр хүрээд ажил хиймээргүй байна... ажилаа хийхгүй болохоор өөр хийх юм алга ккк...


Сэтгэгдэл бичих