2007-08-21
Та хүмүүстэй хэр харилцдаг вэ?

“Бусдаас хэр дээгүүр байх чинь огтхон ч хамаагүй. Хамгийн чухал нь та өчигдөр байснаасаа хэр дээшилсэн бэ? гэдэг чинь!”

Хорвоо ертөнц дээр тохиолдлын юм гэж байдаггүй. Бүх юманд учир шалтгаан гэж бий! Та хүмүүстэй сайн харилцаатай байдаг уу? Тэднийг ойлгож бас таныг ойлгоход нь тусалдаг уу? Эсвэл зөвхөн өөрийнхөө бодол санаагаа чухалчлан өөрийгөө тойруулан хана босгочихдог уу? Энэ талаар өөрийгөө сайн танихыг хүсч байгаа бол энэ тестийг хийгээд үзээрэй!
More...
1. Найз нөхөд гэр бүлийнхээ хүрээнд яриасаг нэгэн үү?
А. Өөрийн бодол санаандаа итгэлтэй байдаг учир үүнийгээ боломж гарвал бусдад хүргэхийг хичээдэг учир олон хүн цугларсан газар би л хамгийн их ярьчихсан байдаг.
Б. Намайг сонсдог хүнтэй би ярих дуртай. Гэхдээ ярихынхаа хэрээр сонсохыг ч бас чухалчилдаг.
В. Сэтгэл санаа сайхан байхад хүмүүстэй ярих нь надад сайхан байдаг. Харин сэтгэл санаа тавгүй байхад хэзээ ч амаа нээхгүй шүү!
Г. Бусдын бодол санааг өөрийнхөөсөө дээгүүр үздэг учир би ярихаасаа илүүтэйгээр сонсдог.

2. Ярьж байхдаа эсвэл сонсож байхдаа нөгөө хүнийхээ нүд рүү нь харж чаддаг уу?
А. Ярьж байхдаа нөгөө хүнийхээ нүд рүү нь хардаг. Тухайн хүн надтай ижилхэн байдлаар харьцахгүй бол уур хүрдэг.
Б. Ярьж байгаа хүн рүүгээ дотноор инээмсэглэн харж түүнийг сонсож байгаагаа мэдэгддэг.
В. Сэтгэл санаа тавгүй байх үед би тогтворгүй болдог бөгөөд хэчнээн хичээсэн ч хүний яриаг уриалагхан сонсож чаддаггүй. Энэ байдал харцнаас минь ойлгомжтой болчихдог.
Г. Би өөрөө ярьж байхдаа хүний өөдөөс харж чаддаггүй ч сонсож байхдаа нүд рүү нь харахыг хичээдэг.

3. Найзтайгаа нэг газар болзон уулзах ёстой байлаа. Гэтэл найз тань товлосон цагтаа ирсэнгүй. Та яах вэ?
А. Ямар ч шалтаг тоохгүйгээр, чухалчилж үзээгүйг нь бодож хатуу үгээ хэлнэ.
Б. Эхлээд яагаад хоцорсон учир шалтгааныг нь сонсоод тэрний дагуу хэрхэн хандахаа шийднэ.
В. Уг нь нэг их тоохгүй л дээ. Гэхдээ тэр үед сэтгэл тавгүй байх юм бол эхлээд шууд уурласнаа илэрхийлнэ.
Г. Шалтгаан нь юу ч байсан хамаагүй, түүнийг гомдоохгүйн тулд зөөлнө хандана.

4. Цуг ажилладаг нэг нөхөр чинь нэг өдөр их л дуугүй байвал…
А. Энэ байдлыг нь надад хандах хандлага гэж үзнэ. Гэхдээ нэг их тоохгүй.
Б. Түүнтэй аятайхан байдлаар ганцаарчлан уулзаж ярилцан ямах нэг асуудал байгаа эсэхийг нь олж мэдэхийг хичээнэ.
В. Хүмүүсийн дуугаа хураасан эсвэл сэтгэл өндөр байгааг нь анзаардаггүй.
Г. Найзыгаа гомдоосон зүйл хийсэн эсэхээ бодох нь намайг нэлээн зовоодог. Шууд асууж чадахгүй ч ямар нэг байдлаар мэдэх гэж оролдоно.

5. Хөрш чинь шөнө оройн цагаар тав тухыг чинь алдуулахаар дуу чимээ гаргаад байвал та яах вэ?
А. Шууд хаалгыг нь тогшоод тун эвгүй загнаж байгааг нь шууд хэлнэ.
Б. Хэтэрхий чанга дуу чимээ гаргаагүй бол шууд гэрт нь оролгүйгээр дараа нэг тааралдахаараа тойруу замаар хэлчихнэ.
В. Миний толгой их өвддөг учир би шууд хаалгыг нь тогшоод байдлыг эвтэйхэн учирлан тайлбарлана.
Г. Хөршийгөө гомдоож, байдлыг хүндрүүлэхийг хүсэхгүй учир юу ч болоогүй юм шиг таг дуугүй байна.

6. Найз чинь таныг шүүмжиллээ. Та яах вэ?
А. Хүмүүс ихэхдээ намайг огт буруугүй байхад шүүмжилж буруутгадаг. Энэнд миний уур маш их хүрдэг. Гэвч яая гэхэв дээ. Сайн хүнд садаа мундах биш дээ.
Б. Эхлээд найзынхаа хэлсэн үгийг зөв эсэхийг тунгаана. Үнэхээр зөв байвал хүлээж аван өөрийгөө засахыг хичээнэ.
В. Чухам юуг минь шүүмжилснээс нь шалтгаалж яаж харьцахаа шийднэ.
Г. Найзынхаа зөв гэдэгт бүрэн итгэнэ. Түүний зөв гэдгийг хэлж өөрийгөө засахыг хичээнэ.

7. Сайн найздаа болон дотны хүндээ хайртай гэдгээ хэлдэг үү?
А. Хэлдэг
Б. Боломж гарвал хэлэх дуртай.
В. Хааяа хэлдэг.
Г. Хүссэн ч хэлж чадахгүй.

8. Маргалдаж байгаа хүнээ гомдоохоор муухай үг хэлдэг үү?
А. Би байгаагаараа байх дуртай. Хэрэгтэй бол хэлээд л тавина.
Б. Аль болох гомдоохоор муухай үг хэрэглэхгүй байхыг хичээнэ.
В. Үг нь муухай үг хэлж гомдоохыг хүсдэггүй ч ихэнхдээ биеэ барьж чаддаггүй юм.
Г. Гомдоож сэтгэлд нь юм хийхээр муухай үг хэрэглэдэггүй.

9. Зовлонгоо та бусадтай хэрхэн хуваалцдаг вэ?
А. Би зовлонгоо дотроо нууж чаддаггүй. Найзуудтайгаа чөлөөтэй хуваалцдаг.
Б. Ямар нэг шийдвэр гаргаж чаддаг, нууцыг минь хадгалдаг дотны найзтайгаа хуваалцдаг.
В. Намайг хүчилсэн тохиолдолд л зовлонгоо нээж ярьж чадна.
Г. Хүмүүст зовлонгоо ярьж төвөг удахын оронд дотроо нуугаад явсан нь дээр.

10. Удаан хугацаагаар уулзаагүй найзтайгаа нэг хурал дээр тааралдвал яах вэ?
А. “Асууж, лавлаж сураг гаргадаггүй, чам шиг найз гэж байдаг юм уу” гэж гомдоллоно.
Б. Баяртайгаар түүнийг тэвэрч хэчнээн их санаснаа хэлнэ.
В. Түүний байдлаас шалтгаалж яахаа шийднэ.
Г. Түүн рүү удаан хугацааны турш яриагүйдээ гэмшиж, шалтаг тоочиж эхэлнэ.

Хариу:
А гэсэн хариулт их байх юм бол: Та зөвхөн өөрийнхөөрөө бүхнийг шийдэхийг хүсдэг. Өөрийгөө зан чанар, үзэл бодлоороо бусдаас дээгүүр гэж үздэг бөгөөд үүнийгээ бусдад хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг. Тоотой хэдэн хүнээс бусадтай харьцахдаа тэднээс дээгүүр юм шиг байж, хүмүүсийг огт алдаа гаргалгүйгээр тантай харьцахыг хүсдэг чинь таныг бусдаас холдуулж ганцаардуулдаг. Илүү уужим хандвал та жаргалаар дүүрнэ амьдарна гэдэгтээ итгэлтэй байж болно.

Б гэсэн хариулт их байх юм бол: Та хүмүүст сайхан загнадаг. Зовлонтой үед нь тусалж, өөрөө зовсон үедээ ч тэднээс тусламж авч чаддаг. Хүмүүстэй харьцахдаа ямар нэг хүндрэлтэй тулгардаггүй. Та биеийн хэлээ маш гарамгай ашигладаг. Тантай эвгүй харьцаж байгаа хүнийг та өөрийг чинь буруу ойлгосных гэж үздэг учир өөрийгөө зөв ойлгуулах арга хэмжээ авдаг. Хүмүүсийн харьцааны учир шалтгааныг олж мэдэхийг хүсдэг. Юмны учрыг олж, сайн таньж байж шийдвэр гаргахыг хичээдэг.

В гэсэн хариулт их байх юм бол: Та нэлээд хувирамтгай зантай хүн юм. Хүмүүстэй хэрхэн харьцах нь таны сэтгэл санааны байдлаас шалтгаална. Танд ямар нэг эвгүй зүйл тохиолдоод таны сэтгэл санаа эвгүй байвал таны нүүр царайнаас энэ байдал чинь маш тод илрэх бөгөөд хүмүүс таныг уурлуулсан эсэхээ бодож эхэлдэг. Баяр жаргалтай байх үеийн чинь байдал харилцаанд чинь бас тийм байдлаар нөлөөлдөг.

Г гэсэн хариулт их байх юм бол:
Хүмүүстэй харилцахдаа та өөрийгөө хэтэрхий гаргуунд хаядаг. Үүнээс болоод та өөрийнхөө үзэл бодол, сэтгэл санааныхаа байдлыг хэтэрхий нуудаг. Гэтэл хүмүүстэй ч сайн харилцаатай байж өөрийнхөө үзэл бодол, сэтгэл санаагаа дарагдуулахгүй байж болно шүү дээ. Хамгийн чухал нь та өөрийгөө илэрхийлэхийг оролд.

Эхийг Шинэ Ертөнц сэтгүүлээс

Үзсэн чинь минийх дийлэнх нь Б гээд лааг сайхан ааштай болгоод гараад ирдэг гэж байна ш дээ. Одоо баярлаад мөдтөө унтахгүй ээ хэхэ. :P

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
uuriiguu sonjson chini er ni duhuj ochij bna shuu
Бичсэн: Tsoomii цаг: 20:56, 2007-08-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax