2007-08-08
Заяа дээрээ очив.

Өдрийн ажлаа амжуулчихаад Заяашка дээр очивоо. Гэрт нь орсон чинь лааг их хүн хөл толгой нь харагдахгүй л байна лээ хэхэ. Солонгос эмч нар ирж үзэж байгаа юм байна л даа. Тэгээд бас цэнхэр нүдэт Мануэль, сэргэлэн цовоо Руть гээд шинэхэн багш нь ирсэн байсан. Мөн алс холын АНУ-аас ирсэн Төгсөөтэйгөө ч дайралдлаа. Бие биеэ харснаа "Чи Төгсөө үү?" "Би Мисти үү?" гээд л. Хэхэ. Хөөрхөн юм байна лээ ш дээ. More...

Монголд ирж эрүүл мэндийн үзлэг хийдэг гээд 5 эмч 20 гаруй сувилагчтай гэсэн байхаа тэдгээр хүмүүс өнөө шөнө явахынхаа өмнө манай Заяашка дээр ирж байгаа нь энэ юм байна л даа. Удаан үзэж харж, хэлэлцсний үндсэн дээр цусыг нь аван очиж шинжилгээнд өгөх болсон. Тэгээд эргэж холбогдоно гэж байна лээ.

Заяа маань өнгө орчихсон, бүүр сэргэчихсэн байна лээ. Босож суугаад бид нартай бууз хамт идчээд өөрөө таягаа тулаад яваад байсан ш дээ. Мануэль бид хоёр бие бие рүүгээ гайхаж хараад л. Ам нь ангайчихсан нэгнийхээ амыг хааж өглөө. Нэгхэн сарын өмнө орон дээрээ арай ядан эргэж байсан энэ хөөрхөн охин одоо өөрөө ингээд л босоод явж байдаг. Нээрээ нүдэнд нулимас гарах гэж байсан шүү. Заяагийнхаа өмнөс маш их баяртай байнаа. :)

Нээрээ Life гэр дотроо Заяашкийг хайгаад л хаана байнa? Харсан уу? гээд л яваад байсан. Бас нуугдаж тоглодог бололтой догоо. Хэ хэ. Сайн нуугдаарай Заяа :P

Дээрээс нь бас эгчийнхээ өгсөн англи номыг талд нь хүртэл уншаад орчуулж байгаа гэж сонсоод доороо үсрэхээ шахлаа. Хэ хэ. Дараа хүн багатай болохоор гадаа салхилангаа сайхан хамт уншинаа. Тэгээд чалчина шүү за ;)

Одоо Заяаг сайн хөдлөөд салхинд гарч байвал сайн гэсэн тул бид хэдээс завтай боломжтой нь хань болоод л гадаа дулаанхан байгаа дээр салхилаад, хань болоод байвал ч бүр хурдан эдгэнэ дээ.

Нээрээ шинэхэн танилууд Авсричуудыгаа маргааш уулзах уулзалтан дээрээ урьчихсан. Хүний нутагт сайн үйлс хийгээд байж байгаа тэдгээр залуус бас л ажил гэр ажил гэр гэхээс өөр юм бараг хийдэггүй биз. тиймээс бидэнтэй танилцангаа бас жаахан алжаалаа тайлаг гэж бодов. Мөн бид хэд ч сургийг нь сонсоод барааг нь хараагүй хүмүүсээ харж танилцаад Заяагийнхаа талаар тодруулж асуух боломж гарч байгаа юм. Монголоо, Урнаа эгч, Төгсөө гээд олон хүн ирсэн байгаа тул бүгдтэй нь уулзахыг тэсэн ядан хүлээж байнөө. Маргааш уулзацгаая.

Misty байлаа.

/эх хувь нь http://misty.delhii.net/ дээр байгаа/
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Заяа маань өнгө орчихсон, бүүр сэргэчихсэн байна лээ. Босож суугаад бид нартай бууз хамт идчээд өөрөө таягаа тулаад яваад байсан ш дээ.Ураа!!!баяр хүргэе....Заяадаа....
Бичсэн: зочин цаг: 00:13, 2007-08-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax