2007-08-07
Цагаан тойрог-Эсгийн үзэсгэлэн

За Мисти Цагаан тойрог-3 гээд эсгийгээр хийсэн зургийн үзэсгэлэнг өнөөдөр өдрийн цайгаараа үзээд ирвээ. Бас сайхан сэтгэлээр хамт явж, зургийг нь авч өгсөн Ладийздээ баярлалаа. ;)

Надаа таалагдсан 2 зургийг оруулахаар шийдлээ. Өнгөний хувьд гэрэлтэй, бас нэг нь монгол бүсгүйн нууцлаг бас ичимхий занг ч гаргачихсан юм шиг. Унжуулсан гоёог нь эсгийгээр хйисэн байсан нь бас ихээхэн таалагдсан.

More...Нөгөө зургийн хувьд Хавар цагийн залуу бүсгүй, дөнгөж нахиагаа дэлгэж байгаа үзэсгэлэн төгс нэгэн. Байгалийн гайхамшиг, бүсгүй хүний үзэсгэлэн. Ороод шууд л харц татсан. Өнгө нь ч гэсэн гэгээлэг. Хурц ногоон.

Харин энэ бол ихээхэн хөөрхөөн хүүхэлдэйнүүд. Хараад л шууд нэгийг нь аваад явчихмаар байгаа юм чинь. Их эгдүүтэй бас хөөрхөн хийсэн. Холоос бөөнөөрөө өлгөсөн нь овоо шиг харин дөхөөд нэг нэгээр нь бол эгдүүтэй хүүхэд нас.

Хөөрхөн улаахан хацарт охин. Өөр зөндөө олон байгаа. Нэгийг нь авчихдаг байжээ :)

Үндэсний эсгийгээр хийсэн өөр хувцас дэвсгэр гэх мэт өөр олон зүйлс байна лээ. Заваараа нэг дайраад гарахад лав харамсахгүй байхаа. ;)  

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Манайхан яс юман дээр юу ч хийвэл хийчихдэг л байхгүй юу.
Даанч залхуу,эсвэл тууштай биш,бас дээрээс нь дэмжлэг
туслалцаа гээд олон л юм байдаг биз дээ.Гэхдээ л энэ бүхэн
зөвхөн эхлэл нь гэж бодохоор дажгүй шүү.Улам хөгжинөө!!!
Бичсэн: Uchiral83 цаг: 08:13, 2007-08-09 | Холбоос | |


Сэтгэгдэл
Би эсгийг нь урьд нь үзэж байгаагүй дандаа л зураг, сийлбэр энээ тэрээг нь үздэг байсан юм. Тэгээд өчигдөр орой нээгдсэн байна гэхээр нт өнөөдөр албаар очиж үзээд.

Давгүй шүү. Эсгий хувцасны шоуг нь бол мэднэ л дээ.
Бичсэн: misty цаг: 15:44, 2007-08-07 | Холбоос | |


Сэтгэгдэл
2 дахь нь зүгээрийн... наадруу чинь очилгүй удчиж... зүггүй цэцгэс билүү? тэрийг үзий гэж боджийгаад чадаагүй ш дээ...
Бичсэн: sirus цаг: 15:41, 2007-08-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax