2007-07-31
Зөрүүд зан бол...

Нэг орой нойр хүрэхгүй баахан юм бодвоо. Намайг манай найзууд бүгд л зөрүүд гэдэг юм. Хэ хэ. Үнэн л дээ. Өөрийн зөв гэж бодсон, бас хийж чадна гэсэн итгэдэг юман дээрээ би зөрүүд. Өөрийхөө бодлыг тулгахгүй ч хэлэхдээ бол харин ч нэг хэлдэг гэж байгаа.

Тэгээд ч надаа бууж өгсөөр байгаад муу зан сургачихсан юм уу гэмээр заримдаа боддогдог ч буруу юман дээрээ буруугаа хүлээж байгаа юм чинь муу зан биш байхаа гэж бодоод л өнгөрдөг юм.

Харин тэр нэг орой бодоод л хэвтээд байваа. Ер нь зөрүүд хүмүүс чинь хэн хэн байна. Ямар хүмүүс билээ гээд л. Тэгсэн тэдгээр зөрүүд нөхдүүд бүгд л өөрийн гэсэн бодолтой, зорилготой, итгэл үнэмшилтэй, байран дээрээ хатуу зогсдог манай найзууд байгаа юм. Би ч дутахгүй багтчихсан байсан л даа. More...

Тэгэхээр зөрүүд зан нь хэт ихдээгүй, үхэр-ухна шиг зөрүүд л биш бол өөрийн гэсэн бодолтой, тэрийгээ хамгаалдаг, итгэдэг бас бусдад хэлж чаддаг энэ зан буруу биш зөв гэж санагдав. Тэгээд Misty миний зан чанарын жагсаалтанд ЗӨРҮҮД зан муу биш харин ч сайн талд нь амжилттай шилжлээ.

Зөрүүд байлаа гээд муу нь юу байхав дээ. Алдсан дээрээ суралдаад бас өөрийнхөө бурууг ухаардаг байвал энэ харин өөрийн гэсэн бодолгүй салхинд туугдан явдаг заримыг нь бодвол хэн бэ гэдгийг мэдэхэд том тус болох зан чанар юм болов уу.

Одоогоос намайг зөрүүд гэвэл "Тийн ш дээ. Мэдээгүй юм уу. Харин чиг бардам зөрүүд толгойдоо" гэж хариулах болноо. /Сая нэг утаар ярьсан эрэгтэй найздаа тэгээд хэлчихсэн чинь инээгээд л байна лээ. Одоо тэрний амнаас эрх гэдэг үгийг нь л авахуулчихвал санаа амарлаа шүү :D/

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax