2007-07-25
Зугаатай үдэш+ Амралтын үргэлжлэл

Хавьд гэрээс гараагүй өдөр гарсан чинь яааг жигнээд тавган дээр тавих гэж байна лээ. Хэрэндээ уг нь энэнээс нимгэн хувцас үгүй гээд л гарсан чинь болох шахлаа. :p

Юутай ч маргааш хөдөө явна гээд бэлдэх юмтай завгүй л өдөр өнгөрлөө. Багын нэг найз маань гадаадаас ирсэн тул орой уулзана гээд тэрнээс нь өмнө бүх юмаа амжуулах гэж ёстой л үзэж тарлаа даа. Угаагаад л, индүүдээд л хажуугаар нь хоол хийж дэлгүүр гаргаад л. Ер нь бол биеэ хэд хуваачихвал л гэж бодлоо.More...Орой нь хэдэн багын найзуудтайгаа уулзаж сайхан суулаа. Irish-ийн гадаа усан оргилуурын дэргэд нь сэрүүхэн бас чимээ нь арай бага давгүй суулаа шүү. 5 жил хараагүй найзтайгаа уулзсан чинь санасан гэж яаавааа. Яриад л, инээгээд л бие биенээ цаашлуулаад л. Би чинь сүүлдээ далан дээрээ бүжиглэдэг, цагийн баримжаагүй болчихдог байгаа. Нөгөө хэд маань ч бас хувь хувийн паянтай болсондог. :P

Тэндээ жаал сууж байгаад Зайсан гарсан чинь өдөр нь хэдий халуун байсан ч шөнө нь ийм гоё байдаг байжээ гэж бодоод л зогсоод байлаа. Дурсгалын хөргөө татуулаад, жаал маазарч байгаад гэр гэрийн зүг хөлгийн жолоо залж нэг зугаатай өдөр өнгөрлөө дөө. :D Ирж байгаад сайхан бүжиглэж бас, салхинд гарах санаатай байна ш дээ хөөрхөн найз нартайгаа.

Өчигдөр бол угаасаа өдөржин гэртээ байж байгаад бүүр орой нэг салхилах санаатай гарсан чинь хотын шөнийн амьдрал халт ямар байдгийг мэдрэхээ шахлаа. Тэгээд Life, Daashka, Ganzo гуравтай баахан байж байгаад харьсан чинь салхинд гарсан биш давгүй амарсан шүү. :D

Маргаашнаас /өнөөдөр болчихсон байнөөө/ Мисти хөдөө явж амралтаа дуусгах бөгөөд 7 хоног блогоор харагдахгүй бас нэтээр орохгүй, утасгүй соёлт ертөнцөөс ангид байна. Ирж байгаад Австри эмч нартай уулзаж Заяагийн талаарх мэдээллийг оруулахыг хичээнээ. Бас 8 сарын аялалаа бодож тунгаана. Одоо унтлаа. Тэгэхгүй бол маргааш замдаа гамбир болчихно, ядаж байхад халуун байх болохоор түлэгдсэн гамбир болбол баларна ш дээ хэхэ. :p

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax