Таксичны 7 хоног

бичсэн: misty, 2008-01-03, 10:22

Өглөө ажил руугаа алхах маань худлаа болоод дандаа гэрийнхээ урдаас тусламжтайгаар явдаг болоод энэ өвлийг баржийна дөө. :( Такси ах нар чинь мөнгий нь аваад л хүргээд өгнө. Би замаа заана, замдаа элдэвийг чалчина, заримдаа дуугүй явна, дийлэнхдээ дуу сонсоно. Дуу дуундаа "Ээжийн минь чанасан цай" гэх мэт эрт баларын зохиолын дуунуудыг хангинуулдаг тул би ч өөрийнхөө орилсон бахирсан дуугаа сонсохоо илүүд үзээдийдэг юм. :D


Таксины жолооч нар янз бүр зарим нь үлгэр ярьж өгнө. зарим нь ажилаа ярина, нөгөө хэсэг нь амьдрал ярина би сонсоно. Аргагүй ш дээ. Юу ч мэдэхгүй юм чинь. Нэг чих нь д...

төрөл:Life & Me
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Woman = . . .

бичсэн: misty, 2007-12-12, 15:38

Өчигдөр орой Chepak-тай LadyZ мань хоёр сайхан чалчаад суусан чинь нэг иймэрхүү асуудал руу орчдий. Эмэгтэй хүн бол мөнгөтэй адил гээд гэнэ. Тэгээд цаашилсан чинь

Тоондоо сайн хүмүүс иймэрхүү томъёо гаргаад ирчихэж. :P Өөр бас олон харьцуулалт байдаг байнаа бас :D

Багш нь эрэгтэй хүн байсан байхаа. А+ тавьсныг бодоход :P

За олон үггүй хардаа :P

Мэдүүштэй Wife POWER :P

Devices (ойлгохгүй байх нь аргагүй ч юм уу :P )

За арайбүгд ийм бишэээээээ :( 

 

 

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Шалгалтанд уначихсан

бичсэн: misty, 2007-12-11, 18:42

Гадаа цас орохгүй би өрөөндөө, PC дээрээ цас оруулж баясаад л суужийнэ. Өвөл цасгүй муухай байна шүү. За энэ ч яахав. Өглөө шууд нэг шалгалт дээр уначихдаг байна ш дээ. Хэхэ. Тэгээд туршлагаасаа хуваалцах гээд. :P

Ажлын нэг залуу yahoo msgr-ээр mass явуулжийнаа. Тэрэнд нь:

Chamd hamaatai !!!! Монголоороо мэндэлж суръя, тэгэхгvй бол ирээдvй хойч vе минь "Hi" гэдэг болвол яана. "сайн байна уу", "амар сайн уу" гэж мэндэлж байя.... "Bye" биш баяртай гэж байхыг хvсье. Бvгдээрээ монголоороо зəв мэндэлж байя, зəв ярьж, зəв сэтгэе зарим vг vгvй болж магадгvй нь. Аялгуу сайхан монгол хэлээ хайрлая! Ц...

төрөл:Life & Me
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Д.Эрдэнэ Уран бүтээлийн үзэсгэлэн

бичсэн: misty, 2007-12-05, 15:42

Дээрээс хойш анхаарал татаад байсан үзэсгэлэнгээ өнөөдөр өдрийн цайгаараа амжууллаа. Д.Эрдэний Уран бүтээлийн үзэсгэлэн. Олон газар уран бүтээлийнхээ үзэслэнг гаргаж байсан нэртэй зураач. Их залуу хүн шүү. Энэ удаагийн үзэсгэлэн нь түүний олон улс оронд гаргаж байсан зургуудаас дийлэнх нь бүрдсэн байсан бөгөөд дийлэнх зуранууд нь сонирхлыг маань татсан юм.

Сүүдрийг ихээхэн тод гаргаад зургаа өвөрмөц болгодог санагдсан юм. Эмэгтэй хүн, оронзай, бас баллетчдыг үнэхээр гайхалтай гаргаж ирсэн нь мундаг :D

Existence 1

Existence2More...

Nostalgia:Өнгө хувирал, эмэгтэй хүн дээр үзүүлсэн байдал, ца...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Зүүд бол ухамсарлагдаагүй дур хүсэл

бичсэн: misty, 2007-11-29, 10:27
Би зүүдэлсэн зүүдээ лав тоотой санадаг. Нэг үгээр мэддэг ч үгүй. Харин санасан зүүд маань биелээд байдаг тмл бий шүү :P Зүүдээ санадаг, тэгээд түүнийгээ тунгаан боддог хүмүүсийн хувьд дараах ярилцлага ихэд сонирхолтой байх болов уу гэж бодлоо. Зүүдээ санадаг бол өөрийнхөө тухай, дотоод ертөнцийнхөө тухайн бас нэгэн өнцгөөс харах юм шиг байна. ;)

”Увидаст сар” сэтгэл зүйн төвийн сэтгэл судлаач Д. Цогзолмаа

Зүүдийг хэрхэн тайлбарладаг юм бэ?
- Хүмүүс эрт үеэс зүүдний учрыг тайлбарлах оролдлого хийж ирсэн. Анхандаа зүүд бол бурхнаас ирж буй “илгээмж” гэж үзэж байсан. Мөн унтаж байх үед хүний сү...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ардын зураач Б.Чогсомын уран бүтээлийн үзэсгэлэн

бичсэн: misty, 2007-11-24, 12:25

Хавьд үзэсгэлэн гараагүй байж байгаад Урдын зураач багш Бадамжавын Чогсомын уран бүтээлийн үзэсгэлэн саяхан гарчээ. Түүний бүтээлүүд нь их энгийн, амьдралд ойрхон юм шиг мөртлөө өнгөний сонголт, хүний нүүрний хувьрал нь их өвөрмөц санагдав. Мөн түүнчлэн олон бүтээл нь 1980-аад оны үнэр зурагдсан байсан тул бидний мэдэхгүй, анзаараагүй зүйлсийг ч зураач хүний нүдээр зурсан нь таалагдсан.

Нэг анзаарсан зүйл гэх юм бол өөрийн оюутнуудаа их зардаг юм байна лээ. Зургийн үзэсгэлэнгийн хэсгээс :D

Өнчин хүүгийн цэц булаалдсан нь, 2006, Зотон тос

Дарь Овоо, 2006, Зотон тос - Энэ зураг надаа их т...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Би буцахгүй ээ энд дэндүү ...

бичсэн: misty, 2007-11-19, 13:28

Хийсмээр нисмээр сэлмээр,

Дуулмаар уярмаар дурсмаар,

Хаймаар хайрламаар хайлмаар

Зугтмаар зугаалмаар завтай

Зөнгөөрөө зангаараа зугаатайMore...

дураараа, нүдээ аниад л хязгааргүй тэнгэр, ёроолгүй тэнгис рүү, хурц нар луу, шөнийн саран руу газраас л хол, хөрснөөс л ангид байгаагаараа дураараа эрх чөлөөтэйгээр явахсан,

сэлэхсэн,

урсахсан,

үлээхсэн,

хийсэхсэн.

Буцаж би буухгүй ээ энд дэндүү хатуу юм.

Буцаж би ирэхгүй ээ энд дэндүү давчуу юм.

Буцаж би харихгүй ээ энд дэндүү бариу юм.

Буцах гэж бодохгүй ээ энд дэндүү дүрэмтэй юм.

Буумааргүй,

зогсмооргүй,

нээмээргүй,

сонсмооргүй

болимоор...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Misty багадаа нэг ...

бичсэн: misty, 2007-11-02, 11:50

Максим гэж агуу төгөлдөр хуур тоглодог хүн байнаа. Сонсоод л шууд шүтэж байгаа юм чинь. Тэгээд эргээд бодохнээ би чинь багадаа бас муу ч үгүй авъяастай байсан юм шиг байнаа одоотой харьцуулахад. Арван жилийн 3, 4 дүгээр ангидаа юм уу даа төгөлдөр хуурийн дугуйланд явж эхэлсэн юм. Бараг жил хоёр жил явсан байхаа. Багшгийнхаа гэрээр очиж бас хичээллэнэ, элдэв шалгалтанд бас тэмцээнд орно. Гэхдээ одоо бол нэг л ая тоглож чаддаг бусад нь хаашаа  ч юм алга болчихсон. Амархан мартаж байгаан шүү нээрээ. :(


Бас хажуугаар нь бүжгийн дугуйланд хамт явнаа. Янзан бүрийн бүрийн бүжиг заана. Баг...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Монголын гунигт түүх нэгний нүдээр

бичсэн: misty, 2007-11-01, 23:29

Бид нэгэн нэртэй. Тэр маань МОНГОЛ. Бид Монголоороо овоглодог. Хаана ч явсан хаанахынх вэ гэхэд энэ л үг амнаас минь гардаг. Гэхдээ бидний нүдэнд ил байдаг ч харахыг хүсдэггүй, харсан ч үл тоомсролодог зүйлсийг Английн нэгэн сэтгүүлч Монголд 18 сар байхдаа ажиглан дараах нийтлэлийг гаргажээ. Хэдийгээр хэт нэг талыг барьсан мэт санагдах хэдий ч яахын аргагүй үнэн, байдаг зүйлс. Damien Dawson-ий Монголд байсан зорилго нь хүний наймаа, ядуурлын талаар баримтат кино хийхэд байсан бөгөөд Англи сэтгүүлчийн нүдээр Монгол орон: More...

Булшин дунд орших айл суурингууд дунд жижиг мухлаг дэлгүүрүүд нээгдсэн б...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нэг жилийн өмнө

бичсэн: misty, 2007-10-26, 13:12
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

нэг л өөр

бичсэн: misty, 2007-10-23, 15:29
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
төрөл:Life & Me
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Гадаадынханыг гашраая

бичсэн: misty, 2007-10-15, 11:42
Өчигдөр шоу үзэх гэж яваад нэг гадаад даварчихсан хүнтэй тааралдаж өөр нэг хүмүүс байдгийг  мэдүүлээ ш дээ.
Ладийзтай дүүг нь авах гээд юм идчихээд л такси барих гээд гараа өргөсөн чинь нэг машин ирээд л зогссын. Тэгэхээр нь суучихсөөн. Дээрийнх шиг ганган гоё машин биш байсан юм чинь. Тэгсэн чинь харин өөдөөс муухан монголоор нэг нөхөр ярьжийнаа. "Би дакжий биш л дөө. Гэхдээ охидууд ийм орой хаашаа явна вэ?" гэнэ. Тэгэхээр нь би л болсон хойно хэл нь загатнаад "Тэгвэл яах гэж зогссын" гээд хэлчихсэн чинь нээх маятай инээснээ "Өө жа жа баярлалаа. Та 2 хаана ажилдын" гэнэ. Хэрэгт дуртай амьта...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Монгол орны маань зуншлага

бичсэн: misty, 2007-10-12, 10:25

Өнөөдөр хэдэн блогоор зочилон, нүдээ баягаж, толгойгоо амраах зуураа хүмүүсийн авсан гайхалтай зурагнууд дээр зог тусав. Авъяас, тухайн мөч мөн түүнчлэн зурагчингийн нэр агшин. Гоё зурагнууд их байна лээ. Тэгээд өөрийн авсан, байгаа 2007 оны Монголын зуншлага, байгалийг харуулсан хэдэн сайхан зураг тавихаар шийдлээ. Хамгийн гоё зургийг нь шалгаруулъяаа ер нь САНАЛАА ӨГӨӨРЭЙ ;)

1. More...

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

13.

14.

15.

16.

17.

18.

19.

20.

21.

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Энэ жилийн сүүлчийн бороо, анхны цас

бичсэн: misty, 2007-10-06, 21:56

Өчигдөр энэ жилийн сүүлчийн бороо орсон байхаа. Баасан гариг. 2007 оны 10 дугаар сарын 05.

Хавар цас бороо хоёр найрсгаар ээлжлэн дийлэнхдээ салхинд байраа тавьж өгдөг. Хэдийгээр бүх зүйлс ургадаг ч цаанаа л нэг гунигтай. Шинэ эхлэлийг нэхээд ч байгаа мэт. Дуралалаа хайгаад ч байгаа юм шиг. Гэхдээ би хавар төрсөн. Хавартаа хайртай. :D Хацрыг минь салхи шүрүүхэн илбэж, хувцсыг минь бороо шороотой нь ээлжлэн шүргэдэгт нь би хайртай. Бороог тэр жилдээ анх удаа оруулдагт нь би дуртай. Жил жилээ даган ирдэг ч анхны гэдгээрээ ширвэрдэгт нь би баяртай. Шинэхэн зүйлсийг борогоор аргадан энхрйлдэг нь ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Үгс номын нээлтээс

бичсэн: misty, 2007-09-24, 17:18

Тэжүүжин багш өөрийн Үгё нэртэй номоо дахин хэвлүүлж уншигчдын гарт хүргэсэн бөгөөд номны нээлт нь 2007 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагаас Интерномын дэлгүүрт болж өнгөрлөө.

Нэээлтэд олон таньдаг мэддэг хүмүс хүрэлцэн ирж өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлэн баяр хүргэж байсан юм. More...Нээлтээс товч харуулбал:

Хальт бичлэг хийсэн чинь:

 

эх нь misty.delhii.net-д байгаа бөгөөд бичлэг нь гарч байгаа байх. Энд би сайн мэддэггүй ээ :(

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Free hug шагнал хүртэв

бичсэн: misty, 2007-09-18, 11:23

Дэлхий.комын гишүүд болон дэлхий.нэт, дэлхий.ком-ын админарын санаачилсан Тэврэлт бэлэглэе буюу Free Hug бичлэг "Загасан нүд 2007"-д шагнал хүртсэн байнаа. Санаачлан идэвхитэй оролцосн гол дүрийн Ганзоо болон Тулгаа нартааа томоо баяр хүргээд бас дэмжсэн, хамтарсан тусалалцсан бусад нөхөддөө бас баяр хүргэеээ. /Би даанч амжаагүй юм өөөөө :( /

[]

Энэ талааар Дэлхий.нэт-йн нүүр хуудсан дээр дэлгэрэнгүйгээр тавьсан байгааг таалан соёрхоорой. Үнэхээр сайхан сэтгэлээр бүтсэн гоё бүтээл болсон байна шүү. :D

.... “Загасан нүд” наадмын “Миний хот” номинацид http://delhii.com сайтын гишүүдийн хам...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бүсгүйчүүд хэдэн насандаа хэрхэн дурладаг вэ?

бичсэн: misty, 2007-09-07, 16:13

Сүүлийн үед нас яваад байнаааа хүнтэй суухгүй бол гээд л их юм сонсож байнаа. Тэгвэл бүсгүйчүүд маань насны хамааралтай дурладаг бололтой. Мань мэтийг нь ч гээчихсэн юм шиг байна. Аль эсвэл алдана эсвэл олно гэсэн бүсэд нь яваадых шиг байнаа хэхэ. :P

18 НАС. Охид энэ насандаа одоо л хvнтэй суухгvй бол дараа нь нөхөр олдохгvй гэсэн сэтгэгдэлдээ автан нөхөрт гарах нь бий. Мөн хайр дурлал гэхээсээ илvv өдрөөс өдөрт цодойх гэдэснээсээ болж хунтэй суух нь ч бий.

Гэтэл ийм яаруу шийдвэр гаргасан охид хэдхэн жилийн дараа амаа барьдаг. Амьдрал vзээгvй, хангалттай наргиж цэнгээгvй байтал нь то...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Амьдарлын аксиом :P

бичсэн: misty, 2007-09-06, 11:40
  • Эрэгтэй хүн хэрэгцээтэй нэг ширхэг зүйлээ авахын тулд хоёр дахин илүү үнэ төлдөг.
  • Эмэгтэй хүн хэрэгцээгүй нэг ширхэг зүйлээ авахын тулд хоёр дахин илүү үнэ төлдөг.
  • Эмэгтэй хүн нөхөрт гартлаа өөрийнхөө амьдралын төлөө санаа зовдог.
  • Эрэгтэй хүн эхнэр автлаа огт санаа нь зовдоггүй.
  • Амжилт дүүрэн эрэгтэй хүн эхнэрийнхээ үснээс илүү мөнгө олж чадна.
  • Амжилт дүүрэн эмэгтэй өөр шигээ амжилт дүүрэн эрэгтэйг олно.
  • Эмэгтэй хүн аз жаргалтай байхын тулд эрэгтэйгээ сайн ойлгож бага хайрла.
  • Эрэгтэй хүн аз жаргалтай бай...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

9 дүгээр сарын 1-ээ гэж

бичсэн: misty, 2007-08-30, 22:08

Ойртоод л, ойртоод л. Сая агаагийн блогийг уншсан чинь шууд дурсамж сэдрээгээд л, дотор сонин болгоод л, нулимас цийлэгнээд л эхэлдэг гэжийш дээ.

Би гэдэг хүн 7-тойдоо сургуульд оржийсийн. Тухайн үед чинь хүүхэд болгон 8 хүрсэн байх ёстой гээд л арын хаалгаар мөргөөд орсын. Манай багш лааг сайн байсан ш дээ надаа. :) Тэгээд нэг ногоон ноосондуу цамц, цагаан юпкатай хослол өмсөөд л 9 дүгээр сарын 1-нд явсын. Сургууль дээрээ очсон чинь нээлтийн ажиллагаа этэр гээд 10 дугаар ангиас нэг 1 дүгээр ангиас нэг хүүхэд хамт хонх дуугаргана гээ л. 10-ынх нь хүүхэд бэлэн шинэков 1-ийнхнээсээ нэгийг нь ол...

төрөл:Life & Me
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ажиглаж мэдэв

бичсэн: misty, 2007-08-22, 11:28

Ойрдоо гудамжаар явж байхдаа хэд хэдэн юм мэдлээ. Над шиг хэнэггүй бас анзааргагүй хүн ажигласныг бодоход бусад нь ч мэддэг зүйл л байгаа дөө. Хэ хэ.More...

Юу вээ гэсэн чинь байна ш дээ. Хараагүй, сонсоогүй байх нь ашигтай бололтойдогоо гэж. Лааг яарчихсан алхаж байгаа байхгүй юу. Бас лааг тайван зугаалж байгаа байхгүй юу. Хээв нэг тэнэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь хажуугаар өнгөрдөг хүмүүс байна ш дээ. Лааг аймар дээрээс доошоо доороос дээшээ хэд хэд хараад хэлэх үгээ хэлчих юмаа. Бас эргээд нэг харчих юм. Эргүүлээд муухай харъя гэснээ айлгачих байх гэж бодоод томоотой гэгч нь алхдаг байхгүй юу...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих