Хийсмээр нисмээр сэлмээр,
Дуулмаар уярмаар дурсмаар,
Хаймаар хайрламаар хайлмаар
Зугтмаар зугаалмаар завтай
Зөнгөөрөө зангаараа зугаатай
дураараа, нүдээ аниад л хязгааргүй тэнгэр, ёроолгүй тэнгис рүү, хурц нар луу, шөнийн саран руу газраас л хол, хөрснөөс л ангид байгаагаараа дураараа эрх чөлөөтэйгээр явахсан,
сэлэхсэн,
урсахсан,
үлээхсэн,
хийсэхсэн.
Буцаж би буухгүй ээ энд дэндүү хатуу юм.
Буцаж би ирэхгүй ээ энд дэндүү давчуу юм.
Буцаж би харихгүй ээ энд дэндүү бариу юм.
Буцах гэж бодохгүй ээ энд дэндүү дүрэмтэй юм.
Буумааргүй,
зогсмооргүй,
нээмээргүй,
сонсмооргүй
болимооргүй тэр л газраасаа энд, энүүхэнд , хашаанд, хаалганд, цонхонд, газарт, хөрсөн дээр
хөлөө
өлмийгөө
сэтгэлээ
санаагаа тавибал эргэж би нисэж чадахгүй ээ.
Нисгэхгүй баригдана,
нисгэхгүй хоригдоно,
хийсэхгүй давчдана.
Дэндүү эрх чөлөөгүй, дэндуу дүрэмтэй, дэндүү давчуу дэндүү дэндүү бүүр дэндүү завгүй дөрвөн ханан дотор эргэлдсээр, баригдсаар
Хайран
Сайхан
Миний
дэндүү, дэндүү дэндүү ...
Час улаан фэээн иннгэжуугаааа
Монголхүү > Сайн уу хө. Хавьд харагдсангүй ш дээ. Хэхэ. 84-ийн фэн уу өөрөө
nohoid uruul vhjaagaan baijeej yun zawtai olon ym yridiim
/yaadiim bichig vseg tailagdaagvi zuragiig ni unshasiim/
Сэтгэгдэл бичих