2007-11-02
Misty багадаа нэг ...

Максим гэж агуу төгөлдөр хуур тоглодог хүн байнаа. Сонсоод л шууд шүтэж байгаа юм чинь. Тэгээд эргээд бодохнээ би чинь багадаа бас муу ч үгүй авъяастай байсан юм шиг байнаа одоотой харьцуулахад. Арван жилийн 3, 4 дүгээр ангидаа юм уу даа төгөлдөр хуурийн дугуйланд явж эхэлсэн юм. Бараг жил хоёр жил явсан байхаа. Багшгийнхаа гэрээр очиж бас хичээллэнэ, элдэв шалгалтанд бас тэмцээнд орно. Гэхдээ одоо бол нэг л ая тоглож чаддаг бусад нь хаашаа  ч юм алга болчихсон. Амархан мартаж байгаан шүү нээрээ. :(

Бас хажуугаар нь бүжгийн дугуйланд хамт явнаа. Янзан бүрийн бүрийн бүжиг заана. Багш гэж лааг ааштай эрэгтэй багш байдаг байсан юм. Биднийгээ загнаад л. Тэгээд байж байгаад л шалгалт гээд TV-ээр гаргачихана. Хэхэ. Өөрсдөө хувцсаа хийнэ гээд л бас хажуугаар бяцхан оёдолчин болох гээд байгаа юм биш үү. :P Ер нь бол хичээлдээ явдаг байлуу би чинь :P

Сонсгол нь бас гайгүй юм уу хаашаа юм манай дуу хөгжмийн багш надаа ихээ сайн тэгээд л элдэв хичээл заагаад дугуйландаа авах гээд үзчихэнэ шүү дээ. Би зугтаад л. Олон ч зугтаж баригдаж байсан даа. Тэдгээрийн нэг нь инээдтэй түүх байдаг юм.

Намайг жаахан байхад Би би би гэдэг хүүхдийн сонин гардаг байсан. Тэрэнд хүүхдүүд зохиосон шүлэг дуугаа явуулдаг гээд нэг найзтайгаа сууж байгаад л Шинэ жилийн тухай нэг дууны үг бичвээ. Тэгээд тэрийгээ бариад л нөгөө дууны багш дээрээ очоод та ая зохиогоод өг тэгэх үү ингэд гээд л хэлсэн чинь за гээд л аваад үлдсийн. Тэгж байж удаж байснаа манай анги дууны хичээл орох болсон чинь харин танай ангийн Мистигийн зохиолсон дуу гээд заадаг юм даа. Улайгаад л явчихсан.  :(  Өөр ч яах билээ дээ. Манайхан намайг шоолоод л. Би марггааш нь чөлөөгөөр Найрамдал явах гэж байсан хүн чинь хамаг байдгаараа ичээд золтой л гараад гүйчихээгүй. Багш тэгж нэг ичээчээд дараа нь дуудснаа нэлээн хэдэн хуудас нот өгөөд үүнд үг зохиочих гэдэг байгаа. Хэхэ би чинь мэргэжлийн зохиолч биш ш дээ уг нь. 10 жилийн хээнээтэй жаахан хүүхэд байхад чинь ая өгөөд дууны үг зохиолгох гээд л. Чадахгүй л гэсэн. Харин авч яваад үзээрэй. Наадахаараа Харшийн наадамд орж болно ш дээ гээд л хэхэ. Хөгжилтэй ч байж дээ.

Өөр чинь бас шүлэг бичнээ. Гэхдээ одоо санахгүй байгаа хэдий ч Ээждээ зориулсан болон сургуулийнхаа тухай бичсэн шүлгээрээ сургуулийн шүлгийн уралдаанд орж 2 билүү 3-р байранд орж байсан юм байна. Индэр дээр гараад л өөрөө уншсан чин, байхгүй хамаг байдгаараа улайгаад юу уншиж байгаагаа ойлгуулж чадсан ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Тэгээд байр эзэлчихээд их л гайхад байсан юм. Шагналд нь 500 төгрөг байсан байхаа. Тухайн үедээ л хачин баяжчихсан хүн явж байсан ш дээ. :D Гэхдээ хамгийн гоё нь ээж маш их баярласан. Тэр шүлэг нь таалагдсан бөгөөд шагнал авсанд нь баярлаад л үнсээд байсан :)

Өөр нэг авъяас нь найрал дуу. Тэр миний аъяасыг нээх сонирхолтой дууны багшийн буянаар сургуулийн Найрал дууны багт ороод л бэлтгэлдээ гарна даа. Одоо бол санах юм ч алга. Дуулаад л байж байдаг байснаа санаад байгаан хэхэ. :P Хоршоо дуу л гэнэ, хоор дуу л гэнэ бүү мэд  :P

Эргээд бодсон чинь хичээлээ таслах л юм байвал яваад орчихдог толгой байсан юм шиг байна ш дээ. :D Яаж ч сурч байсан юм. Дараа нь математикийн ангид ороод ч бас яг л адилхан. Ямар л олимпиад байна тэр лүү нь яваад орчихоно. Тэгээд хичээлдээ сууна гэж байхгүй. Их сургуульд ч мөн адил. Энэ толгойд ч юм байхгүй нь бас батлагдаад байгаан :P

Нэг иймэрхүү сахилгагүй, авъяасгүй, залхуу хүүхэд байж дээ би :D

Одоо тэгсэн яасан байккү :P

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл
миний хэн гэдгийг харж яах н вэ
Бичсэн: misty цаг: 00:53, 2007-12-01 | Холбоос | |

b
хэн болохийг чини хармаар бна
Бичсэн: h (зочин) цаг: 22:48, 2007-11-30 | Холбоос | |

Сэтгэгдэл
84 хэний түүх гэнээ. сайн ойдоггүй ээ хө confused
Бичсэн: misty цаг: 09:29, 2007-11-23 | Холбоос | |

Сэтгэгдэл
bvvgdeeeree
bvvvgdeereegiin zara boltson bna sh dee
kei kei
odooniihiig bodohod geed bichitsen bhad ni oodoinuudiig bodohod gejaagaam bna gej bodood ene misty bagadaa gejiigaad tsasan guaigiin tvvhiig bichihgeed bna uu daa geel shuud hardalaa sh dee
Бичсэн: g84 цаг: 09:24, 2007-11-23 | Холбоос | |

Сэтгэгдэл
Цоомхоон сайн уу. Би чинь сахилгүйтдэг талаараа бичээгүй байгаа л дөө. Тэгээд бас хичээлээ таслаад л яваад байдаг байсан байгааз дээ tongue тэрийг нь юу гэх үү tongue angel

Бичсэн: misty цаг: 09:33, 2007-11-15 | Холбоос | |

Сэтгэгдэл
Монголхүү. Линский хэлж би дуулан бүжсэн юм биз дэ tongue хэхэ яахав залуу яавахад юу эсийг хийх үү тэй winking хэхэ

Бичсэн: misty цаг: 09:31, 2007-11-15 | Холбоос | |

Сэтгэгдэл
Сахилгагүй мисти л байсан юм байх гэж боджуусан чинь авьяастай охин байжээ, үмсчий kiss .
Бичсэн: Tsoomii цаг: 09:26, 2007-11-06 | Холбоос | |

сэтгэгдэл
Хэхэхэххэ ардын тэргүүний уран сайхан ч Мийстий дуулна:
аяыг мийстий
үгийг мийстий
дуучин мийстий. хэхэх нэг ийм хошин шог байГААД БАЙДАГ БИЛҮҮ.
ааа тийм Хүн бүр математикч болох албагүй харин гэр бүл эцэг эх болно гэж ардын жүжигчин ая зохиогч Lensky хэллүү яаалааа.
өөөөөө нээрээ урд нь Сухом гэж байдаг билүүүү

big grin laughing
Бичсэн: mongolxvv (зочин) цаг: 12:03, 2007-11-03 | Холбоос | |

Сэтгэгдэл
Сайн байцгаана уу, блогчид оо

Сүүлийн үед манай блогчдын тоо асар хурдацтай нэмэгдсээр байна. Үүнийг та идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй дотоодын блогийн үйлчилгээ үзүүлдэг тав гаруй сайт дээр бүртгэгдсэн зуу зуун блогоос харж болох юм. Өдөр болгон шинэ хүмүүс Монголын блог ертөнцийн хаалгаар орж ирж байгаа үед Bugdeeree.mn сайт өөрийн Блог ертөц буландаа эдгээр бүх блогчдын бичлэгийг хамруулахын тулд blogportal.bugdeeree.mn сайтаа ашиглах гэж байна.

blogportal.bugdeeree.mn сайт нь өөрт бүртгэлтэй байгаа блогуудыг шинэчлэгдсэн даруйд нь шүүн харуулдаг учир блогчдын шинэ сонинг цаг алдалгүй унших боломжийг олгодог. Иймд та өөрийн блогоо тус сайтад бүртгүүлээрэй.
Таны блог Blog.mn.net, blog.banjig.net, blog.gogo.mn, Delhii.net, Mihiin.com болон Eblogger гэх блогийн үйлчилгээ үзүүлдэг аль ч сайт дээр нээгдсэн байж болно. Блогпортал.Бүгдээрээ.мн сайтад бүгд бүртгэгдэх боломжтой.
Та өөрийн блогоо бүртгүүлэхийн тулд блогийн хаягаа тус сайтад сэтгэгдэл хэлбэрээр үлдээх эсвэл info@bugdeeree.mn мэйл хаяг уруу илгээж болно.
Цаашид blogportal.bugdeeree.mn блогчидтой холбоотой бусад сонирхолтой үйлчилгээг нээхээр зорьж байна. Блогчдын хүчирхэг давалгааг бүгдээрээ бүтээцгээе.
Бичсэн: BVGDEEREE.mn (зочин) цаг: 18:10, 2007-11-02 | Холбоос | |

Бичсэн: BVGDEEREE.mn (зочин) цаг: 18:09, 2007-11-02 | Холбоос | |

Сэтгэгдэл бичих

:-)
 
xaax