2007-11-24
Ардын зураач Б.Чогсомын уран бүтээлийн үзэсгэлэн

Хавьд үзэсгэлэн гараагүй байж байгаад Урдын зураач багш Бадамжавын Чогсомын уран бүтээлийн үзэсгэлэн саяхан гарчээ. Түүний бүтээлүүд нь их энгийн, амьдралд ойрхон юм шиг мөртлөө өнгөний сонголт, хүний нүүрний хувьрал нь их өвөрмөц санагдав. Мөн түүнчлэн олон бүтээл нь 1980-аад оны үнэр зурагдсан байсан тул бидний мэдэхгүй, анзаараагүй зүйлсийг ч зураач хүний нүдээр зурсан нь таалагдсан.

Нэг анзаарсан зүйл гэх юм бол өөрийн оюутнуудаа их зардаг юм байна лээ. Зургийн үзэсгэлэнгийн хэсгээс :D

Өнчин хүүгийн цэц булаалдсан нь, 2006, Зотон тос

Дарь Овоо, 2006, Зотон тос - Энэ зураг надаа их таалагдсан юм. Лааг тайван байдлыг илэрхийлээд байгаа мэт.

Бага газар, 1997, Зотон тос - Өнгөний хувьсал, хурц байдлаар гаргаж ирсэн нь өөрийн гэсэн байгалийн нүдтэй гэмээр ;)

Хавар, 1967, Зотон тос - Анх харахад нэгэн бүсгүйг зурсан мэт мөртлөө цаанаа бүсгүйн орь залуу насыг ирж байгаа хавартай зүйрлэсэн юм шиг санагдаад байгаан. Нээх нүдэнд дулаахан зураг :)

Въетнам, 1960, Зотон тос - Нэг улсыг ингж дүрслэн харж зурсан нь өвөрмөц санагдсан шүү.

Парисын Дарь Эхийн Сүм, 1996, Усан будаг - тэрхүү түүхийн дурсгалт газрын лаг энгийн тэгсэн мөртлөө нүдэнд тусмаар зурсан нь үнэхээр таалагдсан шүү :)

Эрдэнэт, 1996, Усан будаг - Эрдэнэтийг ингэж энгийн дүрслэсэн нь үнэрээр

Жанжин Чойрын Богд, 2004, Зотон тос - Өнгөний сонголт нь таалагдсан гэх үү дээ

Эржимжүүлэлт, 1986ь Зотон тос - Миний мэдэхгүй, сонссон амьдрал. Хүмүүсийн нүүрийг зурсныг нь сайн харвал их сонин юм байна лээ.

Баатруудын Уламжлал, 1984, Зотон тос - Миний мэддэг биш сонссон, уншсан зүйлс. Санахад хөх л бүч байдагсан. :P

Цастай өвөл, 1984, Зотон тос - Яг л өнөөдөр шиг цэлмэг, цастай, өвлийн өдөр :) Цас ороосой гээд энэ зургийг авсан чинь цас орчихсоон :D

Үүртийн Тохой, 1985, Зотон тос - Өнгө нь ...

Оюутан - Нэг нь ч болов

За нэг ийм үзэсгэлэн цайны цагаараа өчигдөр үзсэн юм. Өөртөө цаг гаргаж та ч гэсэн үзээрэй ;)

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax