Өчигдөр энэ жилийн сүүлчийн бороо орсон байхаа. Баасан гариг. 2007 оны 10 дугаар сарын 05.
Хавар цас бороо хоёр найрсгаар ээлжлэн дийлэнхдээ салхинд байраа тавьж өгдөг. Хэдийгээр бүх зүйлс ургадаг ч цаанаа л нэг гунигтай. Шинэ эхлэлийг нэхээд ч байгаа мэт. Дуралалаа хайгаад ч байгаа юм шиг. Гэхдээ би хавар төрсөн. Хавартаа хайртай. :D Хацрыг минь салхи шүрүүхэн илбэж, хувцсыг минь бороо шороотой нь ээлжлэн шүргэдэгт нь би хайртай. Бороог тэр жилдээ анх удаа оруулдагт нь би дуртай. Жил жилээ даган ирдэг ч анхны гэдгээрээ ширвэрдэгт нь би баяртай. Шинэхэн зүйлсийг борогоор аргадан энхрйлдэг нь гайхалтай.
Зун салхи нь бүлээсч, нар нь давамгайлаад бороо нь чимээд зүлгэ нь ногоороод л. Өдөр дуусахгүй, шөнө нь цагаахан. Зун ч сайхан шүү. Тэнгэрт гялалзах оддыг хараад л. Бороонд аядуухан юу ч бодохгүй, хувцсаа нэвт нортол алхаад л. Жил жилийн зуныг л хүлээх юм дөө. Зугаатай бас зөөлөн байдаг болохоор дуртай байдаг юм болов уу. Ирэх жилийн зун бас л нэг шинэ зүйлийг хавраас үүдэн авчирна. Хүлээгээд л. :)
Намрыг хэрэв хүйстэй гэвэл би лав эмэгтэй байх гэж боддог юм. Намбатай, налгар, аядуу, тайван, дөлгөөн бас шар. Гундуу бишээ тэр нь ертөнцийг жам нь харин бороог цасаар солиход нь харамсдаг. Хүйтэнд л цас жинтэйгээс биш борооны ах нь гэж бас бодогддог.
Энэ жилийн сүүлчийн бороо Баасан гаригт орлоо доо. Хичээлээ тарчихаад гараад ирсэн чинь бороо зөөлөн хүйтэн шивэрч байсан. Хүүгийн төрсөн өдөрт очих гэж байсан тул алхаад аль болон холуур алхаад л. Харин өглөө босоход цасхүү газар дэлхий дээр морилон иржээ. Энэ жилийн сүүлчийн бороо ингээд ороод дуусваа. :( Бороотой хамт нэг жил урсан одсоон. Хамтдаа өнгөрүүлсэн жилдээ баярлалаа гэх шиг намайг алхах боломж олгодонд нь бас баярлаж байна. Санана даа.

kiss














бас тойруу замаар яваад байжаагааг нь ээ
дараа жилийн анхны бороог үзий гэжаагаа бол өөртэй хайртай бай
ирэх жилийн бороо бямба гаригт орохийм байна.....

Сэтгэгдэл бичих