2008-01-03
Таксичны 7 хоног

Өглөө ажил руугаа алхах маань худлаа болоод дандаа гэрийнхээ урдаас тусламжтайгаар явдаг болоод энэ өвлийг баржийна дөө. :( Такси ах нар чинь мөнгий нь аваад л хүргээд өгнө. Би замаа заана, замдаа элдэвийг чалчина, заримдаа дуугүй явна, дийлэнхдээ дуу сонсоно. Дуу дуундаа "Ээжийн минь чанасан цай" гэх мэт эрт баларын зохиолын дуунуудыг хангинуулдаг тул би ч өөрийнхөө орилсон бахирсан дуугаа сонсохоо илүүд үзээдийдэг юм. :D


Таксины жолооч нар янз бүр зарим нь үлгэр ярьж өгнө. зарим нь ажилаа ярина, нөгөө хэсэг нь амьдрал ярина би сонсоно. Аргагүй ш дээ. Юу ч мэдэхгүй юм чинь. Нэг чих нь дуугаа нөгөө чинь нь амьдрал сонсоод л өглөөний 20 минутыг бол өнгөрөөж байгаамдаа. :P Бас хөөрхөөн. Хааяа надаа чихэр өгөөдийдэг юм. Би баярлаад л. Нөгөө хэсэг нь хариултаа харамлаад байдаг юм. Би гомдоод л.

За ингэсий. Ийм юм болсий. Өнөө өглөө ажилдаа цагтаа ирэх гэж ихэд хичээд харж харж нэг хар машинд гэрийнхээ гадаанаас суусий. Лаааг яриа жолооч ах байсий. Тэгээд ч надаа жолооч нарын долоо хоногийн тухай нэр устай, нүүдэл суудалтай, өнгөт түүхтэй нь жишээ болгон яриваа. Ингэсий: :) /Ээмэггүй ээээрэгтэй байсан болохоор эрчүүдийн талаас аваад яриад байх шиг байна лээ. Би хэрэгт дуртай юм болохоороо эээрэгтэй болоод сонсоодий сий шүү за битгий хэлээрэй. :D /

1 дэхь өдөр буюу Даваа гараг - Нууц амрагуудын өдөр гэдэг код нэртэй. Учир жанцан нь ийм болой. :P Нөгөө их нууц амрагтай хүмүүс чинь амралтын өдрүүдээр гэртээ хоригдоод, авгүй хүүхэддээ зарагдаад нууцхан амрагаа ихэд санаад ирдэг болохоор Нууц амрагийн өдөр орой ажил тараад нэг машин бас бус такси барьж аваад ихэд балмадсан хоолойгоор эхнэр лүүгээ утас цохин "Хонгор минь, хайрт минь хоёр хоног амарсан биш ажил гэж алах гэжийнэ. Today хайр нь лааг оройтно шүү за. Ажилаа хийе. Гэр орноо авч явъя" гэдэг гэнээ. Тэгээд л утсаа таслав уу үгүй юу. Шууд үргэлжлүүлэн нуа руугаа ярин "2 хоног хараагүй хачин ихээр санаж байна. Хүрээд ир уулзий. Би очоод авий. Хайр нь замдаа явжийна замаас тосоод гүйгээрэй" ингэдэг гэсэн. Тээд цаашаа надаа хэлээгүй дараагийн өдөр лүү нь орчихсон. :P Ингээд нуа-гийн өдөр болдог гэжийнэ лээ. Учиртай байгааз. 

2 дахь өдөр буюу Мягмар гараг - Голоо цохисон өдөр:  Хачин муухай нэртэй. Шалтгаан нь нэг иймэрхүү. Нөгөө яасий. Монголчууд чинь 2 дахь өдөр хачин муу гээд ажилаа хүртэл хийдэггүй. Хаалгаа хаагаад яваад, шоу баранд бас очдоггүй гэнээ. Тээд нөгөө хүмүүсийг сайн дураараа мөнгөөр хүргэж өгдөг жолооч ах нар чинь явган хүн байхгүй болохоор орлого нь хачин муу байгаад хүмүүст уурлахдаа Голоо цохисон өдөр гээд нэр хайрласан юм гэнэлээ. 

3 дахь өдөр - Лхагва гараг - Оюутны хөнгөлөлтийн өдөр:Эээ халаг. Би мэдсэн бол. Оюутан байхдаа үүнийг нь мэдсэн бол таксинд хүртэл хөнгөлөлт эдлэх байсан байна ш дээ. Гэснээс би чинь бас л нэг төрлийн оюутан биз дээ. Дийн дийн. Би ашигалж болох юм байна гээд л ахаа өнөөдөр чинь хөнгөлөлтийн өдөр билүү гэсэн чинь үгүй чиш гэсэн. Гэхдээ анхааруулахад такси хөнгөлөлт үзүүлдэггүй оюутнуудыг элдэв бусын хөнгөлөлттэй дэлгүүр хоршоо, бар сав, кино ший ороход нь ихээр зөөдөг болоод тэгсийн гэсэн шүү. Над шиг хуурваа :P

4 дэхь өдөр буюу Пүрэв гараг - Хахуульчдын өдөр ингэнээ. нөгөө ямар утас билээ халуулын эсрэг ёстой тийшээ хэлмээр санагдсан. Энэ өдөр элдэв чимээ шуугиан багатай, хүн ордоггүй, хүний нүдэнд харагдахгүй, ажил хэрэг, амин асуудлаа, хэдэн төгрөг үгүй доллар ч юм болуу /хахууль авч үзээгүй байгаа болохоор мэдэхгүй юм. Авахаараа алийг нь өгдөгийг нь мэдчээд хэлнээ за. Өдий насандаа авсан ганц хахууль маань нэг ширхэг бохь байсан юмааа. :P / атгаалдаг, бариулдаг, бэлэглэдэг /ахиад л мэдэхгүй юмаа. Туршлага тутаад байгаа нь ингээд илт байгаад байх юм./ газар хайн таксины жолоочоос шууд зөвлөгөө авч замаа заалгадаг гэнэ шүү цаана чинь. Тэд нар нь шулуухан Авилгалтай тэмцэх газар аваачаад өгдөг байсан бол ч. :) Надаа тэгээд бас аминчлан зөвлөгөө өгснийг нь би уламжлавал "Хээл хахууль өгмөөр байвал 4 дэхь өдөр чинь ихээхэн боломжийн, өдөр судал, ёс заншил, зан үйл нь таарсан байдаг"  гэнээ. Учир нь хахуулиа тэр өдрөө авч сайхан шоудчаад дараах өдөр нь гар хөлийн үсгээ зураад хууль бус ажиллагаагаа хийгээд 2 хоног амрахад нь мартуулдаг гэжийнэ. Айхтай ааййн 

5 дахь өдөр буюу Баасан эгчийн төрсөн өдөр -  Бүх нийтийн шоуны өдөр. Ёстой энэ л өдөр баясан цэнгэж орлого нь бурзайдаг гэжийнээ. :P шалтгааныг нь та өөрөө мэднэ биз дөөө.

6, 7 амралтын өдрүүд - Гэр бүлийн өдөр эсрэгээрээ зарим нөхдөд Ялын өдөр болдог гэнээ. Ахиад л ээээрэгтэй болоод бичэхээс дөө. Нөгөө яагаав. Гэртээ байхаас өөр аргагүй болоод, ажил руугаа гүйж чадахгүй эхнэртэйй, үр хүүхэддээ баригдаад гарч чадахгүй гадуул дэлгүүр хэсч тамлуулдаг гэж тур жолооч эх туршлагаасаа хуваалцсан юм. Нууцхан амрагаа санаад эхнэртэйгээ дэлгүүр хэсэж залхуу нь хүрдэг гэнээ. Тэгээд гэр бүлийнхэнтэйгээ ялын өдөр болдог гэнээ. :(

Одоо ээмэгтэй болоод бичих гэсэн чинь гэцүү байнөө. Ийм байдлаар өдөр хоногийг өнгөрүүлдэг хүмүүс нь цөөхөн байгаасай даа гэж л хүсэх байнө дөө. 

Сэтгэгдэл:


Гоё нэрлэсэн байна, мэдэж авлаа.
Бичсэн: Tsergee цаг: 13:39, 2008-02-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax