Ойртоод л, ойртоод л. Сая агаагийн блогийг уншсан чинь шууд дурсамж сэдрээгээд л, дотор сонин болгоод л, нулимас цийлэгнээд л эхэлдэг гэжийш дээ.
Би гэдэг хүн 7-тойдоо сургуульд оржийсийн. Тухайн үед чинь хүүхэд болгон 8 хүрсэн байх ёстой гээд л арын хаалгаар мөргөөд орсын. Манай багш лааг сайн байсан ш дээ надаа. :) Тэгээд нэг ногоон ноосондуу цамц, цагаан юпкатай хослол өмсөөд л 9 дүгээр сарын 1-нд явсын. Сургууль дээрээ очсон чинь нээлтийн ажиллагаа этэр гээд 10 дугаар ангиас нэг 1 дүгээр ангиас нэг хүүхэд хамт хонх дуугаргана гээ л. 10-ынх нь хүүхэд бэлэн шинэков 1-ийнхнээсээ нэгийг нь олноо гээд хайгаад л хайгаад л намайг сонгоод гаргаад ирсэн. Хэ хэ. Тэгээд би гэдэг хүн чинь сургуулиа төгсөхдөө биш сургуульдаа орохдоо хонх дуугаргаж байжийлээ. :P
Бас яасан гэсэн чинь айлын мундаг мама нар шиг бичиг үсэг цаад чинь мэдэхгүй ээ. Яагаад вээ гэхээр шилжилтийн үеийн туршилтын туулай болжийсон байхгүй юу. Тэгээд хэний ч мэдэхгүй, өвөөгийн гадарладаг доошоо бичдэг уйгаржин бичиг үзэж эхэлвээ. Бүгдээрээ адилхан таг тас харанхуй юм чинь яах вээ дээ. Эхнээсээ ээж аавтайгаа заалгаж байгаа юм чинь. Нээрээ шүү. Ээж, аавыг нь хүүхдийнхээ хичээлийг мэдэж зааж бай гээд оройн ангиар аль нэгт нь заавал уйгаржин заадаг байсын. Манайхаас намайг дааж авснаараа аав яваад л. Би орой нь хамт хийгээд л. Хэ хэ. Заримдаа аавдаа зааж өгч байгаа юм чинь яах уу. Сайн л байсан байгаа биз дээ. ;)
Хожим нь энэ хичээл нь манай дүүд лааг хэрэг болж аав даалгаврыг нь хийжийсийн ш дээ. хэхэ :D
Тэгээд бүтэн 10 жил 8 дугаар сарын 25-нд бүртгүүлж 9 дүгээр сарын 1-нд хичээлдээ явж байлаадаа. Хэн яаж өссөн бол? Хэр борлосон бол? Яаж амарсан бол гэж бодоод л. гутлаа цагаанаар нь байлгах гэж хичээгээд л. Сэтгэл доголоод л. Сүүлдээ тоохоо болиол. Олон юм болдог байсан дөө.
8 дугаар ангийхаа хонхны баяраар дахин нэг хонхны дуу гаргах боломж олдож байж билээ. Би ичээд л, улайгаад л. Аргагүй ш дээ. Лааг олон хүний өмнө хонх өндөөөр өргөөд чарлуулахаар чинь. Хамт дуугаргаж байсан 10 дугаар ангийн ах лааг муухай миний гараас шүүрч аваад л өөрөө хонхоо бахируулаад л би хажууд нь дээшээ харааад л. /нээрээ тэр залуутай дайралдсан чинь таниад байсан ш дээ намайг. Би танихгүй хэн бэээээ ингэсэн чинь яагаав нөгөө хамт хонх бахируулдаг гэж ирээд л. Бичлэг нь байгаа инэгхээр нь баярлаад авахаар болсон чинь болзоонд урих нэээ. Заза дэмийрэх нь :P/ Ямартаа ч сурагч байхдаа 2 удаа хонх дуугаргаад бахируулаад үзчихсээн.
Их сургуульд ороод яах вээ дээ. хичээлээ таслаад л, унтаад л, хоцроод л, таслаад л, сураад л. хурдан өнгөрсөөн. /Гэхдээ би муу оюутан байгаагүй шүү. Зүгээр л унтаад хоцорчихоод байдаг байсийн/
Хамгийн анх 9 дүгээр сарын 1-нд хичээлдээ яваагүй жил бол 4 дүгээр күрсийн дадлагаар гарсан жил. Өглөө яараад л гараад гүйжийсэн чинь энд тэндгүй хөөрхөн хөөрхөн жаахан хүүхдүүд бас сурагчид. Ядаж байхад ажил руугаа ирэх газар 3-4 сургууль байдгийг хэлэх үү. Шууд тэвчээр, зориг бас нулимас шалгааадийгаа юм чинь яах уу. Харин ажилд орсон жилээ бол арай туршлагатай эгч хоцорч гарч этэр хэхэ. :D
Энэ жил бол бүүр саак. Coke and Beat үзнэ ш дээ. Амралтын өдөр юм чинь. Одоо ч хал гар ажрахгүй байхаа. Гэхдээ л япон форсоо өмсөөд нэг сургууль руу нь гүйгээл "Сайн байцгаана уу. Би шинэ сурагч. Туслаж дэмжиж байгааарай" гэвэл яах бол. Үздэг ч юм билүү. ;) /Ингээд хэлсэн чинь манай найзууд надаас хол яваарай гэдиймдаа./ Итгэх болов уу?
Формоо санаад л байна. Хүрэн гоё формоо. Японых ч бас давгүй л дээ. :D
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(21) | Сэтгэгдэл бичих


tegeed talbai deer uulzakhuu : )

Tsoom > tegiii. haana uulzah uu


Ebe > nom n irchihsen gesen shuu tnq. Galzuu bishee hugjiltei l iigaa biddee


найзуушка дээрээ нэмээч хө


Сэтгэгдэл бичих