Дэлхий.комын гишүүд болон дэлхий.нэт, дэлхий.ком-ын админарын санаачилсан Тэврэлт бэлэглэе буюу Free Hug бичлэг "Загасан нүд 2007"-д шагнал хүртсэн байнаа. Санаачлан идэвхитэй оролцосн гол дүрийн Ганзоо болон Тулгаа нартааа томоо баяр хүргээд бас дэмжсэн, хамтарсан тусалалцсан бусад нөхөддөө бас баяр хүргэеээ. /Би даанч амжаагүй юм өөөөө :( /
[]
Энэ талааар Дэлхий.нэт-йн нүүр хуудсан дээр дэлгэрэнгүйгээр тавьсан байгааг таалан соёрхоорой. Үнэхээр сайхан сэтгэлээр бүтсэн гоё бүтээл болсон байна шүү. :D
.... “Загасан нүд” наадмын “Миний хот” номинацид http://delhii.com сайтын гишүүдийн хамтран бүтээсэн “Тэврэлт бэлэглэе” видео шилдэг бүтээлээр шалгарч нутаг нэгтнүүдээ баярлууллаа. Уур бухимдал, ядуурал зэрэг муу муухай зонхилж, хүмүүсийн сэтгэл санаа гундуухан байгаа өнөөгийн нийгэмд хүмүүс бид амьдралд сайн сайхан зүйлс байдгийг мартах ёсгүйг сануулах нь эдгээр залуусын зорилго байсан юм. Гудамжинд гуйлга гуйж буй хүүхдээс эхлээд хэнийг ч ялгалгүй тэврэх тэднийг хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлнө...
Soundtrack болох Огторгуй хамтлагийн Зүүд дууг эндээс татна уу гэнээ. ;)

Гоё үгтэй өөрийнхөө нэртэй авбал баярланааа. Нээрээ нээлт гоё болсон шүү.


Сэтгэгдэл бичих