2007-09-07
Бүсгүйчүүд хэдэн насандаа хэрхэн дурладаг вэ?

Сүүлийн үед нас яваад байнаааа хүнтэй суухгүй бол гээд л их юм сонсож байнаа. Тэгвэл бүсгүйчүүд маань насны хамааралтай дурладаг бололтой. Мань мэтийг нь ч гээчихсэн юм шиг байна. Аль эсвэл алдана эсвэл олно гэсэн бүсэд нь яваадых шиг байнаа хэхэ. :P

18 НАС. Охид энэ насандаа одоо л хvнтэй суухгvй бол дараа нь нөхөр олдохгvй гэсэн сэтгэгдэлдээ автан нөхөрт гарах нь бий. Мөн хайр дурлал гэхээсээ илvv өдрөөс өдөрт цодойх гэдэснээсээ болж хунтэй суух нь ч бий.

Гэтэл ийм яаруу шийдвэр гаргасан охид хэдхэн жилийн дараа амаа барьдаг. Амьдрал vзээгvй, хангалттай наргиж цэнгээгvй байтал нь том хvмvvсийн бvхэн нуруун дээр нь буугаад ирэхээр өөрийн эрхгvй дутуу бvхнээ нөхөх хvсэл төрж эхэлдэг. Ингээд л байгуулсан бvхнээ нурааж эсвэл сэмхэн дутуугаа гvйцээж эхэлнэ.

25 НАС. Энө насандаа охид тооцоотой гэрлэлт гэхээсээ илvv хайр дурлалдаа хөтлөгдөн гэр бvл болдог. Тодорхой хэмжээнд амьдрал vзэж нэг бус эртэй учраад vзчихсэн болохоор хайр дурлал гэж юу байдгийг гадарладаг болсны дээр хvvхэд төрvvлэх насанд хvрсэн байдаг. Тиймээс ч сэтгэл нийлсэн хvн хурдан олддог. Энэ насанд машинтай, байртай, мөнгөтэй болох гэсэн тооцоо харьцангуй энгийн байдаг. Тэгээд ч сонгосон хvн нь ямар нэг байдлаар таалагдахаа больсон ч яваандаа дасаад бvх зvйл хэвийн болно гэж өөрийгөө тайтгаруулдаг.

35 НАС. Хvvхнvvд энэ насандаа хайр дурлалдаа хөтлөгдөн гэр бvл болох нь эрс цөөрдөг. Хайртай хvнтэйгээ суусан ч гэсэн нөхрийнхөө хажуугаар бас нэг өөр эрийг хайрлах нь байдаг. Гэхдээ дахин гэр бvл болсон хосуудын дунд ч хайр дурлал шийдвэрлэх vvрэг гvйцэтгэх нь багасч тав тух, эд хөрөнгийн нөхцөл давамгайлж эхэлдэг.

45 НАС. Энэ насанд хайр дурлал шийдвэрлэх vvрэг гvйцэтгэхээ бvр ч больдог. Тэгээд ч өдий насны эмэгтэйчvvд хайр дурлалыг ханаж, хаширтлаа хvртсэн байдаг болохоор тайван амьдралыг өөрийн эрхгvй мөрөөдөж эхэлдэг. Гэхдээ энэ насны эмэгтэйчvvд хvvхдээ гайхтал нь гал халуун дурлалаар өөр эртэй гэр бvл болох нь цөөнгvй.

55 НАС. Нас өндөр болох тусам гэр бvл болж байгаа хосууд бие биендээ бага шаардлага тавьдаг. Мөнгө ч тийм их хэрэгцээтэй бус болж, секс ч гэсэн байвал сайн, байхгvй байлаа гээд харамсах юмгvй болдог. Тоонотой гэрт толгой холбон, бие биендээ бололцооныхоо хэрээр тvшиг болж амьдрах л тооцоо байдаг.

60-ДАС ДЭЭШ. Энэ насныханд хааяа цэцэг бэлэглэж, мессеж бичин, нэг нэгэндээ туньж яг л арван жилийн xvvxдvvдийнx шиг романтик дурлал vvсэх нь цөөнгvй. Хvvхдvvд тусдаа гарч ганцаараа vлдсэн хvн романтик харьцааг vгvйлэх нь ч аргагvй биз.

Сэтгэгдэл:


гоё шүү hiэрхмээ
Бичсэн: Зочин цаг: 17:24, 2010-02-12 | Холбоос | |


Сэтгэгдэл
яг 25 биш 25-30 хүртлэх ч юм уу тийм байвал болжийно 25тайдаа нөхөрт гарна гэхээр эрт юм шиг санагдахгүй байна уу надад лав эрт байна тэртээ тэргүй л гэрийн эзэгтэй хүний эх ээж болохоос хойш тэр 18 насны тухай уншсан чинь яг одоогийн энэ britney spears харагдаж байна жоохноосоо од болох гээд үзэж тараад од болсон хойноо тэр бүх олсон зүйлсээ нурааж байна шд
Бичсэн: uka цаг: 09:00, 2007-09-23 | Холбоос | |


Сэтгэгдэл
Teguul hamgiin tohiromjtoi ni 25 nas yum bna sh dee, er ni unen shuu
Бичсэн: Tsoomii цаг: 21:15, 2007-09-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax