2007-12-05
Д.Эрдэнэ Уран бүтээлийн үзэсгэлэн

Дээрээс хойш анхаарал татаад байсан үзэсгэлэнгээ өнөөдөр өдрийн цайгаараа амжууллаа. Д.Эрдэний Уран бүтээлийн үзэсгэлэн. Олон газар уран бүтээлийнхээ үзэслэнг гаргаж байсан нэртэй зураач. Их залуу хүн шүү. Энэ удаагийн үзэсгэлэн нь түүний олон улс оронд гаргаж байсан зургуудаас дийлэнх нь бүрдсэн байсан бөгөөд дийлэнх зуранууд нь сонирхлыг маань татсан юм.

Сүүдрийг ихээхэн тод гаргаад зургаа өвөрмөц болгодог санагдсан юм. Эмэгтэй хүн, оронзай, бас баллетчдыг үнэхээр гайхалтай гаргаж ирсэн нь мундаг :D

Existence 1

Existence2More...

Nostalgia:Өнгө хувирал, эмэгтэй хүн дээр үзүүлсэн байдал, цаана нэг нуугдаж шийдэн байгаа эргэлзээ :-/

Body and Soul, нэртэйгээр гаргаж байсан үзэсгэлэнгийн нэг хэсэг болсон энэхүү баримал бас гоё харагдаж байна лээ. Уг нь зургийн аппарат нь сайн байсан бол ч :(

Зөрчил, Хүмүүний бие дотор байгаа тэр хүсэл, хясал, мөрөөдөөл өөр юу ч байдий тэр нь :P

Биеийг нь дүрсэлсэн өнгө :D

Мөнхийн ус

Хэрэв та ойртоод харвал гартаа арайхийн тогтоон байгаа усыг олж харах болно. Бүхэд бүтэн усан дунд байгаа хэрнээ гартаа тогтоон барих нь ... Сайн хараад л бай ;)

Балетчин,

Энэ надаа хамгийн таалагдсан зураг нь. Хар цагааынг ашиглан тэрхэн мөчийг нүүрийн нь сүүдэрт нуун байж гаргасан мэт. Тас хар дунд нь тэр Үнэхээр таалагдсан шүү :D

Дүрслэл

Яг л сувд шиг гоё

Theorem

Хараад байвал бодоод л байхаар юм байна лээ. Магадгүй тоогоо бодож чадахгүй нь :P

Measurement 1

Төвийгөөд гараад ирсэн юм шиг энэ дүрслэл нь таалагдсан.

Тал нутаг /орчуулав/

Монголын маань тал гэхээр бас гоё байгаан шүү. Дандаа нэг сэдвээр биш бас өөр байгалийн дүрслэл орсон нь бас сайхан

Measurement 2

Blue Sky

Монголын тэнгэрийг хөх гэдэг харин ийм улбар яагаанаар хөх тэнгэрээ зүйрлээд хөндий талаа адуугаар дүүргээд л

Evolution

Анх харахад ичимхий нэгэн дүр байсан хэдий ч хараад л байсан чинь хүлээснээсээ тайлагдаж байгаа мэт өсөж томорч байгаа мэт нэг л өвөрмөц дүр зураг гараад байна лээ. Өнгө нь бас таалагдаад л

Crying

Дүү маань бас баллетандаа явахдаа ингэдэг болов уу? :)

Ballerina

Хунт нуурийн хун шиг, намба, үзэсгэлэн гоо, нам тайван, хүлээц тэвчээр, даруу төлөв бүгдийг агуулаад нэг дүр төрх

Inside

Танд нэг хайрцган дотор, хүлэгдээд,нуугдаад, хоригдоод байгаа мэт сэтгэгдэл төрж байсан уу? Дотор, нэг юман дотор харин юу?

Freedom

Эрх чөлөөг их сониноор гаргаж ирсэн санагдсан. Хүлээснээсээ тайлагдаад байгаа юм шиг, төрөөд ч байгаа юм шиг аль аль нь л эрх чөлөө ;)

Сайхан үзэсгэлэн үзлээ. Авдгаасаа их зураг авсан бөгөөд бүгд шахуу таалагдаад :P Авъяастай зураач юмаа.

Түүний бусад бүтээл болон намтарыг нь сонирхоё гэвэл ийшээ зочлоорой. ;)

Бас нэгэн зүйл бол үүдэнд нь манай Монголын зураачдын талаарх гадаадад гарсан мэдээлэл болон зургуудийг фото болгон гаргасан байсан бөгөөд зөндө их юм байна лээ. Бахархаж байнаа. :D

Сэтгэгдэл:


neeree l gaigvi zurag nar bna
Бичсэн: Зочин цаг: 11:29, 2011-05-05 | Холбоос | |


okay
tiim shuu goyo uzesgelen bsan shuu
ooro zurag sonirhdog uu surdag uu
Бичсэн: Зочин цаг: 16:45, 2009-01-28 | Холбоос | |


Existence 1, Inside bolon Monhiin Us zurguud mash ih taalagdav. Zav gargaj edgeer medeelliig oruulsand bayrlalaa.. 36_1_11[1].gif
Бичсэн: ebe цаг: 20:34, 2007-12-12 | Холбоос | |


Үүнийг үзээд л хүмүүс нутгаа санаад л. Би энд сануулаад л муухай ч юм уу. За тэр алдартай зургаа авах уу хөгшөөн найз нь и-тэйлээр нь явуулжий. Надаа PM-д чих winking
Бичсэн: misty цаг: 15:31, 2007-12-11 | Холбоос | |


сэтгэгдэл
big grin гоё зурагнууд тэр талыг хараад нутагаа санав Ай Алтай минь алтай мийийнь Азаар заяаааасан нутгааааааааа
хэхэхэх халти хадуурав аа тийм тэр мөрөвч мултарсан зургийиг нахиад харав tongue
Бичсэн: mongolxvv цаг: 15:27, 2007-12-11 | Холбоос | |


хэхэ чи тэгвэл ажигч биш юм байна tongue Гоё зураг байгааз winking
Бичсэн: misty цаг: 15:13, 2007-12-11 | Холбоос | |


сэтгэгдэл
сайхан зурагнууд байна хэхэх нээрээ тэр мөрөвч нь мултарсаныг 2 дахь дээрээ хардиймдаа big grin
Бичсэн: mongolxvv цаг: 14:27, 2007-12-11 | Холбоос | |


Сэтгэгдэл
үзээрэй хө. үнэхээр давгүй шүү winking
Бичсэн: misty цаг: 17:56, 2007-12-06 | Холбоос | |


Сэтгэгдэл
үзэх юмсан.. ядаж энэ нэт удаан болохоор бүх зургаа хаачихсан чинь.. уг нь нэг арга байдаг юм. Хадгалах.. Миний мэдэх.. за тэгж байгаад дусал блог дээр тавинаа. амжвал өнөөдөр..
Бичсэн: xvv цаг: 19:15, 2007-12-05 | Холбоос | |


Сэтгэгдэл
За би явуулнаа. Яг алийг нь авахий хө. Add хийхсэн шүү. Нэг сонин нэр бий tongue
Бичсэн: misty цаг: 17:34, 2007-12-05 | Холбоос | |


Сэтгэгдэл
Хэхэ тэрэндээ биш ч тэрийг их анзаарсан байсан бээшд.. гэснээс нээрээ нэг завандаа майлдүүл үүнэн талархий шүү, eternalzul22@yahoo.com winking big grin yho;winking
Бичсэн: eternalzul22 цаг: 17:27, 2007-12-05 | Холбоос | |


Сэтгэгдэл
хэхэ. Тоглосон юмаа. Ямар ч хүний харцыг татахаар гоё зураг байсан. Боломж гарвал очоод үзээрэй хө winking Ямар амархан ичдэг юм бээ tongue
Бичсэн: misty цаг: 17:17, 2007-12-05 | Холбоос | |


Сэтгэгдэл
Гүй ээ. Тэрэндээ биш шүү. blushing
Бичсэн: lobe22 цаг: 17:10, 2007-12-05 | Холбоос | |


lobe22-д
хэхэ харин тийм юм шиг байна. Ялихгүй зүйлийг сайн анзаарна шүү та нар нээрээ. Хэхэ зураг таалагсдан учрыг ойв tongue
Бичсэн: misty цаг: 17:02, 2007-12-05 | Холбоос | |


eternalzul22-д
Харин тиймээ. Хадгалж болохгүй байна лээ. надаа байгаа нь болохоор өнгө нь жаахан тааруу. Аргагүй л дээ. Утас болохоор. Авмаар байвал найз нь майлдсэн ч болж л байна winking
Бичсэн: misty цаг: 16:59, 2007-12-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax