Breaking my heart

бичсэн: misty, 2007-06-25, 11:32

Өчигдөр нүдээ аничихсан сайхан хэвтэж байгаад Ladyz-ээс авсан Tony Braxton-ий How could an angel break my heart гэдэг дууг сонссон чинь нэг л ойрхон санагдаад. Гос үгтэй бас ая нь үнэн тасархай дуу шүү. Клипийг нь анх үзээд их талаагдсан санагдаж байна. Ядаж байхад би чинь Victorian үеийн хувцсанд дуртайг хэлэх үү. Хэсэгтээ л мөрөөдлөө ш дээ.

[kml_flashembed movie="http://www.youtube.com/v/rMDJHTLU9qk" width="425" height="350" wmode="transparent" /]More...

Toni Braxton
Secrets (1996)
How Could An Angel Break My Heart

I heard he sang a lullaby
I heard he sang it from his heart
When I found out ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Энгийн худалдагчаас од болсон нь

бичсэн: misty, 2007-06-25, 11:05

Манайхаар нэг хэсэг шуугиулж байсан "Одод болохын хүслэн" шиг Оросын Народный артист, Фабрика Звезд гээд л улс болгонд л өөрийн гэсэн Одуудаа хайсан тэмцээн уралдаан зохион байгуулагддаг. Бидэнд хамгийн сайн хүрсэн нь АНУ-ын "American Idol"-ийн тэргүүн байрын шагналт Kelly Clarkson байх.

Тэгвэл Их Британий "Britain Got Talent" show-д гар утасны худалдагч залуу Paul Potts бүхнийг алмайруулсан дуурийн дуу дуулж дараагийн одоор шалгарчээ.

More...Тэрээр зүгээр л дуулах дуртай гэж даруухан хариулсан бөгөөд цаанаа л нэг бүрэг ичимхий нь эхний өдрөөс л ажигладаж байсан байна.

[kml_flashembed movie="http:...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Эр зоригийн өмнө сөхөрсөн зулын гэрэл

бичсэн: misty, 2007-06-24, 18:41

Өчигдөр буюу 2007 оны 6 дугаар сарын 21-ний орой 21 цагт Сүхбаатарын талбай дээр МИ-8 онгоцны ослоор нас барсан зоригт эрсэд зориулсан зул өргөх ёслолын ажиллагаа боллоо.

9 цагаас эхэлнэ гэсэн тэрхүү үйл ажиллагаанд санасныг бодвол цөөхөн хүн байсан хэдий ч хайж байж гэх нь ч хаашаа юм гуйж байж авсан 3 лаагаа бидний хэдэн залуус асаан өргөсөн юм.

More...Бороо орж байгаль дэлхий уйлаагүй ч цаанаа л нам жим бас багавтар салхитай тэр өдөр Монголын түүхэндэх хар толбыг арилган цайруулах гэсэн мэт.

Маргааш нь ч мөн талбай дээр нэрний эхний үсгийг нь гаргасан лааны гэрэл шөнийн тэнгэртэй уралдан бадар...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Заяагийн төрсөн өдөр

бичсэн: misty, 2007-06-24, 00:02

Өнөөдөр 2007 оны 6 дугаар сарын 23-ны өдөр /үнэнгээр бол өчигдөр л дөө/ Заяагийн маань төрсөн өдөр боллоо.

Өчигдөрийн уулзалт үнэхээр үр дүнтэй, сонирхолтой болсон. Санаж байснаас хавьгүй их хүн ирж, хэдэн өдөр чатлаж байсан хүмүүстэйгээ танилцлаа. Жаахан завгүй явж байгаад бага зэрэг хоцорч очсон чинь зөндөө олон хүн цугларчихсан хэн бэ? гээд л угтаж авсан даа. Сайхан танилцаж, ярилцаж бас ийм сайхан сэтгэл, зорилготой нэгэн хамт олон үүсч байгаад сэтгэл дотроо баярлаж л суулаа. Захиа бичих гэж бөөн юм болж бодоод л байсан дуусгаагүй л очсон л доо. Гэхдээ өнөөдөр дуусчихсөөн. Орой нь Ladyz и...

төрөл:Life & Me
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Эрэлхэг хамгаалагчдаас тоглоомон цэрэг хүртэл 1 нисдэг тэрэг

бичсэн: misty, 2007-06-19, 19:33
Хэсэгтээ л манан татаж байгаа юм шиг бүүдгэр, үүлтэй ч юм шиг үгүй ч юм шиг Улаанбаатар хот саарал байсан. Нүд аргаад, амьсгалах хэцүүхэн байсан гэвэл худлаа бишээ. Надаа л лав таатай байгаагүй. Тэр нь тэгсэн түймрийн утаа байсан байж л дээ. Хол байгаа бид хэдэд утаа нь тэгж мэдрэгдэж, нөлөөлж байхад унтраах гэж яваад алтан амиа алдсан тэдгээр залуус ямар байсан болоо?

Олдохгүй байна гэсэн мэдээг хагасайнд хэлж байсан бол маргааш нь л осолджээ, очих ёстой газраа ирээгүй тэдний буруу гэх нь ойрхон юм яриад байсан. Эцэст нь нөгөө л алдартай МИ-8 нисдэг тэргийн буруу. Хуучирч муудсан тэр тэргэ...

төрөл:Миний бодрол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Сэтгэлийн дэм-Төрсөн өдрийн уулзалт

бичсэн: misty, 2007-06-19, 17:43

Ойр залуухан насандаа хүнд өвчинд нэрвэгдээд байгаа Заяа охины маань төрсөн өдөр энэ сарын 23-нд болох гэж байна. Манай Амьдар хүслэн багийнхан маань түүнд сэтгэлийн дэм өгөхөөр шийдэж уулзалтыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд та бүхэн өөрийн хувь нэмэрээ, халуун сэтгэлийн хандиваа оруулна гэдэгт найдаж байна.

Зар: Хүнд өвчин шаналж байгаа Заяа охин 2007 оны 6-р сарын 23-нд 20 нас хүрнэ. Энэ өдөрт түүнд бэлэг барих ажлыг зохион байгуулах уулзалт 6-р сарын 22-ний Баасан гаригийн 19 цагт Кёкүшүзаны цэцэрлэгт болно. Та бүхэн төрсөн өдрийн бэлэгт нэмэр болохыг хүсвэл 5000 төгрөг, мөн хүргүүлэх...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

mOndaY+TueSdAy=what???

бичсэн: misty, 2007-06-19, 16:52

Долоо хоногийн эхлэл ч даралттай эхэлсэн шүү. Өглөө усанд ороод нойтон үстэй гарсан чинь дээш доош гүйж өглөөний дасгалаа хийж байгаад хатчихсан тэгээд бас болоогүй арзайчихсан байдаг байгаа. Ажлынхныгаа айлгаж даралтыг нь хөдөлгөж хуучийг нь сэдрээхээсээ өмнө үсээ боож аваад л дасгалаа үргэлжлүүлэв.

Давхацсан, маргатгдсан, орхигдсон хэдэн юмаа амжуулсан шиг. Тэгсэн баяртай мэдээ ирж манай хөөрхөн найз маань төрж хүүтэй болсон гэв. УРАА тэгж байгаад л очино доо. Харж баясъя. Хэзэ ингээд ээж болох юм бол гэж бодсон чинь толгойд ордоггүй дээ. :) Ийм л бүтэхгүй нөхөрдөө би гэж.

Хажуугаар нь бас...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Цахим ертөнцөд сайхан сэтгэлийн аян өрнөж байна

бичсэн: misty, 2007-06-19, 12:19

Уг нь өчигдөрийн Өнөөөдөр сонинд гарсан юм. Тавина гэж байгаад л ажилд дарагдаж, цагтай уралдаж байгаад амжсангүй. Өглөө бөөн уулзалтатй байсан болохоор өрөөндөө орж ирээд л хийж байгаа юм маань энэ шүү. Удаасанд уучлаарай. ;)

Заяа охины маань тухай, Амьдрах хүслэн хөдөлгөөний тухай товчхоон бас хөөрхөн гарсан байна лээ. More...Уг нь шивээд тавидаг юм уу гэж бодож байснаа бодитоор нь сканнердаад тавьсан нь дээр гэж шийдээд оруулав. Жаахан хааш яаш л болчихов, үсэг нь харагдаж байвал болох биз дээ.

Цахим ертөнцөд сайхан сэтгэлийн аян өрнөж байна-1

Цахим ертөнцөд сайхан сэтгэлийн аян өрнөж байн...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Зөрүүд охиных нь захиа

бичсэн: misty, 2007-06-18, 16:43

Өнөөдөр аавуудын өдөр. Манайд хэдийгээр Эх үрсийн баяр тэмдэглэдэг хэдий ч тээж төрүүлээгүй хэдий ч гарын маань ганзганд, хөлийг маань дөрөөнд хүрэхэд тусалсан аавуудыгаа мартчихдаг юм шигээ.

Аавдаа би уншуулахгүй ээ. Гэхдээ тандаа зориулж үгээ бичмээр байна.

Би аавдаа хязгааргүй их хайртай. Та миний хүүхэд насны дурсамжийг хэнээс ч илүүтэйгээр сайхан байлгаж, хүүхэд байх, жаахан байх ямар сайхныг мэдүүлсэн. Та минь надаа амьдарлын хичээлүүдийг өөрийн аргаар зааж өгсөн. Гараас минь хөтөлж сургуульд минь хүргэж өгч байсан :)

Бүр жаахан байхад маань л манай дүүг ээж, намайг аав хариуцаад өсгө...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хайраа үгээр илэрхийл, үйлдлээрээ батал

бичсэн: misty, 2007-06-18, 12:42

1990 онд гарсан Америийн иргэний дайны тухай телевизийн цуврал баримтат кино олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн ажээ. Нэг цувралаар нь Булл Рандад болсон тулаанд амь эрсдсэн цэргийн тухай гарсан байна. Тэрхүү цэрэг Сулливан Баллоу амь нас нь хутганы ирэн дээр ирж байгаа мөчийг мэдэрч, хайрт эхнэртээ сэтгэлийнхээ үгийг шивнэсэн захиаг бичсэн байна. Захианы нэгэн хэсэгт "Хайрт Сара минь, Чамдаа ямар их хайртай байсныг минь санаж яваарай. Тулалдаанд эрсдэх мөч ирвэл сүүлийн мөчид ч хамаагүй чинийхээ нэрийг шивнэх болно" гэжээ.

Өөрийнхөө дотно хүндээ хайртай гэдэг үгийг хэлэх заримдаа амаргүй байдаг...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бие минь бослого гаргаад л би ч яахав гүрийгээд л

бичсэн: misty, 2007-06-15, 00:13

Ажил дээрээ ирчээд юм хийнэ гэсэн чинь дургүй хүрээд л байна. Бас миний нүд бие маань эсэржүүцэл зарлаад бослого гаргах гээд л. Нүд анилдаад унтмаар байна ч гэх шиг, харин бие нь чилээд ороо санаад байна гээд л ер нь энэ ардчилсан нийгмээс сурсан бололтойдог оо.

За яахав одоохондоо эмнэлэгийн орон дээр хэвтээд эмч нарт даатгаагүй байгаа юм чинь дараа нь зөндөө унтана, сайхан массажинд орно гээд л аргалаад байна ш дээ. :D Энийг уншаад харин уурлах болов уу?

Ойрдоо ажил нэлээн их байдаг. Япон маань ирчихсэн сайхан уулзалтаас уулзалт руу ч явж байна дөө. Хажууд нь хааяахан нүдээ аньчаад л прото...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нүд-бороо-тайвшрал

бичсэн: misty, 2007-06-14, 14:01

Бороо гэж хэдэн өдөр шөнө хүссэний эцэст борооны бараа хараад баярлалаа бас тайвширлаа. Гэхдээ хэтэрхий тайван болчих шиг. Бүр хэт их.

Тайван байна гэдэг нэг бодлыг сайхан зүйлс Calm before the storm буюу борооны өмнөх нам жин байдалд байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байх юмаа.

Түрүүн братишкатай чатлаж байсан чинь бороо өнгөрсөн гунигт дурсамжуудыг санагдуулдаг гэх юм. Тэгээд би тийм тайван болчихсон юм болов уу? Бороотой холбоотой гунигт дурсамж надаа байхгүй л санагдах юм.

Харин тэр үгийг нь сонсоод надаа хүний нүд санаанд орсон.  Гунигтай, хүнээс хайр халамж, анхаарал хүссэн нүд. Нүдээр...

төрөл:Life & Me
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Сэтгэл

бичсэн: misty, 2007-06-13, 20:59

Сэтгэл гээд л их чухал зүйл байх юмаа хүнд. Хайраас ч илүү юм шиг заримдаа. Хайрын эхлэл нь ч юм болов уу?

Юутай ч ямар нэгэн юманд хандах сэтгэл ямар их чухлыг улам их ойлгох юмаа. Сэтгэлээсээ хийсэн, сэтгэлээсээ хандсан, сэтгэлээсээ хэлсэн бүхий л зүйлс тэр хүнийг тэр чигээр нь таниулаад бас харуулдаг агуу хүчтэй.

Чадвар байвч сэтгэл байхгүй бол хийгээд ч хэрэггүй, дараа нь өөр хүнд илүү ажил удаж зовоохын нэмэр эрхтэн больсон нь дээр гэж зарим хүнд шууд хэлмээр болох юмаа.

Бүгд л баг өмссөн царай, юунд яах гэж юуны төлөө энэ жүжгийг тоглоод байна гэдэг нь шал ойлгомжгүй. Хүнийг хуурч а...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нарнаас арьсаа хэрхэн хамгаалах вэ?

бичсэн: misty, 2007-06-06, 21:21

Гадаа халуу дүйгээд л нэлээн халж байна шүү. Өдрийн цайндаа гараад ирэхийн хооронд бараг борлож байна гэвэл худлаа ярьсан болохгүй л болов уу :P

Тиймээс арьсны эрүүл мэнд, хамгаалах талаар зарим зүйлс тавихаар шийдэв. :)

“В хэт ягаан туяа”, арьсны меланома хэлбэрийн бус хорт хавдарыг үүсгэх ба наранд арьс түлэгддэгийн гол шалтгаан. “А хэт ягаан туяа”, арьс түргэн хөгширөх гол шалтгаан бөгөөд арьсны хамгийн аюултай хорт хавдар болох меланома хорт хавдарын шалтгаан. Тэгэхээр нарнаас буюу эдгээр туяанаас арьсаа хамгаалах нь маш чухал гэдэг нь ойлгомжтой.

Нарнаас арьсаа хэрхэн хамгаалах вэ?
Т...

Lips of an Angel

бичсэн: misty, 2007-06-04, 15:29
Дээр машинтайгаа дуу бахируулчихсан явж байсан чинь ФМ-ээр ээн дуу явж байсан юм. Нууц амраг, хорьж чадашгүй хүсэл бас сэтгэлийн тухай Hender-Lips of an Angel гээд энэ дуу их давгүй үгтэй бас ритмтэй санагдсан. Ер нь эдний дуу нь давгүй юм байна лээ.

Ер нь сэтгэл гэдэг зүйлийг барьж бас хорьж чадахгүй дагаж бас тэрэндээ шаналдаг гэж байгаа.



Lips Of An Angel Lyrics

Honey why you calling me so late?
It's kinda hard to talk right now.
Honey why are you crying? Is everything okay?
I gotta whisper 'cause I can't be too loud

Well, my girl's in the next room
Sometimes I wish she...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Happy weekend :D

бичсэн: misty, 2007-06-02, 22:54
Нэг үеэ бодоход Монголчууд ч баярыг өргөн дэлгэр бас их сүрлэг тэмдэглэдэг болжээ дээ. Хүүхдийн баяр эсвэл Эх үрсийн баяраар Сүхбаатарын талбай маань Улаабаатар ийм их хүнтэй байсан юм уу гэтэл дүүрэн хүнтэй, дарк талбай хоёрын хоорондын хүний урсгал ч гэж хэлэх юм биш байна лээ дээ.

Хөөрхөн бага дүүгээ баярлуулах гэж хэрэндээ л хийчээлээ ш дээ. Inter номоос хүсээд байсан 4 номыг нь торт энээ тэрээ боллоо. Эмээ, өвөө хоёр дээр ч бас очлоо. Ер нь бол айлын том нь та ярьж гэр бүлийнхээ өмнөөс мэнд хүргэ. Тэгснээ бас манай хоёр “You are the leader do yourself” гэсэн шиг байгаа юм биш үү :P

6 сар...

төрөл:Life & Me
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Анхны биш ч хаврын бороо

бичсэн: misty, 2007-05-31, 17:21

Хэдэн өдөр л yahoo gtalk-ийн статус дээрээ бороо ороосой гэж бичлээ. Яагаад бороог тэгж их хүснэ вэ.

Бороо өөрөө олон янз хүйтэн, бүлээн, шигүүн, шиврээ гээд олон янз байдаг ч яагаад ч юм сэтгэлд нэг л ойрхон бас дулаахан. Бороо ороод л зүлэг ногг ургаж, бас орчлон дэлхий сэргэдэг шиг надаа бас гоё байдаг юмаа.

Бороонд ганцаараа алхаад л, хөгжим сонсоод, инээгээд, дагаж дуулаад явах сайхан шүү. Бас найзтайгаа ч юм уу хамт явах гоё байдаг юм. Хувцсаа шалба норгоод гүйхэд юу ч бодогдохгүй зөвхөн тэр үед яаж хурдан нөмөр газар очих вэ, эсвэл хөөцөлдөж байгаа үедээ л сайхан.

Эргээд санахад зус...

төрөл:Life & Me
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ядарч байна уу? Тэгвэл... ;)

бичсэн: misty, 2007-05-31, 17:11

Бидний ихэнх маань өдрийн талас илүүг ажил дээрээ PC-ийхээ ард ажилдаа дарагдан өнгөрөөдөг. Энийг яаж амжуулах вэ, тэрийг яах вэ гэсээр байтал ажлын цаг дуусч илүү цагаар суух нь цөөнгүй.

Та ядарч байна уу? Энерги багасаад шууд л ор луугаа үсрээд орчихмоор санагдах үе байдаг уу? Мөн ихэнхдээ л ядраад байгаа юм шиг санагддаг бол дараах зөвлөгөөг дагаад үзээрэй.

Хамтдаа алхах уу?

More...Эрдэмтэд бүтэн сарын турш өдөрт 20 минут л хурдан алхах эсвэл ямар нэгэн биеийн хүчний болон булчин ажиллуулах дасгал хийвэл таны биеийн сульданги байдал тань эрс дээшилж та урьдынхаасаа илүүтэйгээр сэргэлэн байна гэ...

Эзэнгүй Alter - Groom-гүй bride

бичсэн: misty, 2007-05-31, 15:39
Харийнхантай сууж, удам судраа бузарлаж байна. Одоогийн хүүхнүүд болохоо больж, энгэр хормой сул байна гэх мэтээр элдэвээр хэлүүл, муулуулсаар 21-р зууны бүсгүйчүүд маань явж байна.

Тэдний тоонд яахын аргагүй ордог болохоор яалтай ч билээ? Иймэрхүү төрлийн яриа болоход "Тэгээд би яасан юм бэ? Алимаа, Нараа, Сараа нар зүйгээр ш дээ" гээд л өмөөрч эхэлнэ. Хариуд нь нөгөөх л "Бүгдээрээ бишээ. Чамайг хэлээгүй ш дээ" гэсэн нэг янзын хариу.

Нийгэмд маань иймэрхүү зүйлс байхгүй гэж худлаа мэлзээд яах вэ? Үнэнээс хойш. Хайран сайхан залуу нас, биеэ хэдэн төгрөгөөр сольж байгаа тэр охидуудыг яалтай б...

төрөл:Миний бодрол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бороотой үдшийн зугаалга

бичсэн: misty, 2007-05-31, 00:39

Өнөөдөр ч сайхан өдөр байлаа. Орчуулга хийх ёстой байснаа шөнө хиймээр байсан боловч нүд өвдөөд болохгүй байсан болохоор унтаад эрт босч хийе гэсэн санаатайгаар нэг найзыгаа өглөө 4-өөс сэрээгээч гэж гуйгаад, дуу татаж эхлүүлчихээд дүүгээ унтраагаарай гэж гуйгаад нам унтаад өгчихсөн. :)

Хөөрхөн найз маань яг л сэрээгээд. Хальт сэрээд яах вэ гэж бодож байгаад буцаад унтчихсан байна лээ. Өглөө сэрээд харсан чинь бас хэдэн sms биччихсэн байсан. Тэгээд ажилаасаа чөлөө аваад гэртээ сайхан өглөөг өнгөрөөлөө ш дээ. Орчуулгаа ч хийгээд дуусгачихсан. ;)

Ажил дээрээ үдээс хойш ирээд хурдхан шиг юмнууд...

төрөл:Life & Me
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих