2007-06-15
Бие минь бослого гаргаад л би ч яахав гүрийгээд л

Ажил дээрээ ирчээд юм хийнэ гэсэн чинь дургүй хүрээд л байна. Бас миний нүд бие маань эсэржүүцэл зарлаад бослого гаргах гээд л. Нүд анилдаад унтмаар байна ч гэх шиг, харин бие нь чилээд ороо санаад байна гээд л ер нь энэ ардчилсан нийгмээс сурсан бололтойдог оо.

За яахав одоохондоо эмнэлэгийн орон дээр хэвтээд эмч нарт даатгаагүй байгаа юм чинь дараа нь зөндөө унтана, сайхан массажинд орно гээд л аргалаад байна ш дээ. :D Энийг уншаад харин уурлах болов уу?

Ойрдоо ажил нэлээн их байдаг. Япон маань ирчихсэн сайхан уулзалтаас уулзалт руу ч явж байна дөө. Хажууд нь хааяахан нүдээ аньчаад л протокол бичихчээ аядаад л. Сүүлдээ бол шулуухан явах уу гэнгүүт нь инээмсгэлж байгаад л "No thank you" гэж байгаа юм биш үү. За энэ уулзалт ч яах вэ. Амралтын өдрөөр салхинд гарна гээд. Эгч тэрнээс нь зугатаад л, өнөөдөр дурдангуут нь лаг чангаар "Үгүй ээ би явахгүй." гээд хэлсэн чинь манай монгол дарга чамайг авч явах гээд өөр газрын бүсгүйчүүдээс бас хань татаж байхад чинь, Япон тусгайлан даалгавар өгсөн гэнээ. Би ч тэр ч тийм завгүй, энэ ч ийм гэсээр байгаад дуугүй болгосон. Дараа нь гарсных нь дараагаар нөгөө даргадаа "Би баахан эрчүүдийн дунд юу хийх юм бэ? та хэд сайхан эрчүүдийн амралт болгочихгүй юу? Тэгээд ч би Хамрын хийд явах бодолтой байгаа. Та намайг аргалаарай за юу" гээд найрчихсан. Одоо ч давгүй байхаа. ;)

Уг нь Японы mission-оос зөрүүлээд өөр нэг төсөл дээр ажиллая гээд хэлчисэн байсан чинь нөгөөх нь наашлаад давхцаад би ч энд ганбир болж байна аа. Цайны цагаар гарч уулзалтанд ороод л, ажлын цаг дуусахаар уулзалж өдрийн тайлан бичээд л. Одоо бас тэрний тайланг бичих гээд залхуураад сууж байгаа царай нь энэ л дээ хөөрхий. /нүд анилдахаа больё тэгэх үү/

Уг нь saturday "Хунт нуур" үзье гэж бодож байсан юмсан. Тэгсэн чинь нэг бол дарга нартаа чирүүлчих гээд нэг бол өөр тийшээ явах магадлал өндөр байдаг яадаг юм билээ. Битгий үз гээд л байгаа бололтойдогоо. Харж л байхаас. Уг нь бол гоё ш дээ.

Life-ийн бичлэгүүд энд тэнд гарсныг хараад их баярлалаа. Одоо харин нэг тусалчихвал ч. Хэрэндээ хичээгээд л байгаа. Гэхдээ хөөрхий би ганцаараа юу ч хийж чадах вэ дээ. Хэрэв хөдөө явахгүй бас чирэгдчихгүй бол ч тэр Молорын бичсэн уулзалт дээр заавал очноо. :)

Халуун ус ирчихсэн сайхан халуун bath-д оръё гэсэн чинь гэртээ шана харьсаар байтал амжихгүй, өглөө гялс shower-т ороод л арзайсан юм ажил дээрээ ирж байгаа юм чинь. Бас тэр бөөн кино байна. Уг нь бол киноны бөөн хобби мөртлөө нэгийг нь ч үзэж амжихгүй юмаа. Үзэж байгаад дуусгалгүй унтчихаж байгаа юм чинь яах уу. Misty нээрээ кино дуусгаагүй гэхээр өөрөө ч хүртэл шоконд орж байгаа юм биш үү. Өглөө боссоноо юу билээ энэ чинь гэж бодож байгаа юм чинь. За яахав 7 сар болохоор гайгүй болох байх гэж найдаж байна.

Гэрийнхэнтэйгээ зуны төлөвлөгөөгөө ярилцах ч боломж гарахгүй юмаа. Өдөр msrt-т сайн уу гээд халит уулзаад л өглөө зөрж гарсаар байтал долоо хоногт хэдэн үг сольсноо мартчих юм. Уг нь гэртээ засвар хийх санаатай байсан юм. Амжих нь уу яах нь вэ? Манай ажлын нэг залуу гэртээ засвар хийж байгаа тэрийг нь очиж харнаа. Таалагдмал хийлгэнээ яадын. Нэгэнт эхэлсэн бол дуусгаж л таараа юм чинь. Зоригтойхон хөдөлнөө. Ер нь ажлын эхлэл нь тэр ажлын тал нь гэдэгт би их итгэдэг л дээ :P

Ядаж байхад наадмаар VIP зочин иирнэ гээд байдаг. Тэрийг нь дагаад салбаганаад Хөвсгөл явчихвал яадаг бол гэж бодоод л сууж байна. Эсвэл урагшаа сайхан явж shopping хийнээ. ;)

Ямартаа ч даргатай амралтаа ярьчихсан байгаа тул хэдэн өдөр өвдлөө гээд ч болов амарна. Юу хийхээ л шйидэх хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол ажил гэдэг үнээс миний бие харшилтай болох шинжтэй шүү. Хар залуугаараа эмгэн болчих вийдээ.

Нээрээ өчигдөр манай ажлын нэг залуу big sale зарладаг байна ш дээ. Наадмын хямдрал юм байхаа. Тэгээд хэр их хямдарч байгаан гэсэн байрлалаасаа болно гэдэг байгаа. Дотоод сүлжээгээр явууллаа гэж баахан айлгаж сүрдүүлээд жаал баяслаа. Бодож байснаа "ер нь ганц бие залуучууд ингэж PR хийж болох юм байна ш дээ" гэж санаанд ороод хэдэн single найзууддаа зөвлөхөөр шийдэв. Наадам болохоос өмнө sale зарлачихвал борлох ч юм билүү :P

Жаал мангартлаа. Одоо бослогийг эсэргүүцэх үү, тайван замар бууж өгөөд өглөө өөрийгөө үсдэж босгох уу гэдэг асуудал л үлдлээд байна даа. :(

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
харинээ мэдкүй тэгж л бодоод байсан.. заримдаа ингээд буруу далдыг харчкээд байдгийн хэхэ
Бичсэн: xvv цаг: 19:10, 2007-06-20 | Холбоос | |


Сэтгэгдэл
Яагаад АНУ-д гэж бодсон юм болоо?
Баярлалаа. Хичээнээ. Бослого дарагдчихсөөөн. Wink
Бичсэн: misty цаг: 14:43, 2007-06-20 | Холбоос | |


Сэтгэгдэл
ёоо нил эрч хүч үнэртээд орж ирээд л бөөн энерги авдаг байшд. мисти Монголд юмуу? Яагаад ч юм АНУ-д байдаг л гэж бодоод байсан...
За амжилт шүү!!!
Бичсэн: dvd цаг: 14:23, 2007-06-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax