2007-06-13
Сэтгэл

Сэтгэл гээд л их чухал зүйл байх юмаа хүнд. Хайраас ч илүү юм шиг заримдаа. Хайрын эхлэл нь ч юм болов уу?

Юутай ч ямар нэгэн юманд хандах сэтгэл ямар их чухлыг улам их ойлгох юмаа. Сэтгэлээсээ хийсэн, сэтгэлээсээ хандсан, сэтгэлээсээ хэлсэн бүхий л зүйлс тэр хүнийг тэр чигээр нь таниулаад бас харуулдаг агуу хүчтэй.

Чадвар байвч сэтгэл байхгүй бол хийгээд ч хэрэггүй, дараа нь өөр хүнд илүү ажил удаж зовоохын нэмэр эрхтэн больсон нь дээр гэж зарим хүнд шууд хэлмээр болох юмаа.

Бүгд л баг өмссөн царай, юунд яах гэж юуны төлөө энэ жүжгийг тоглоод байна гэдэг нь шал ойлгомжгүй. Хүнийг хуурч аз жаргал, баяр баясгалан авдаг бол тэр хүн жинхэнэ сэтгэл, хайр, хүнийг гэсэн ойлголтгүй амьтнаас ялгарах ялгаа нь улам бага болооод л.

Сэтгэлээсээ хэлээд өгсөн хэдэн үг ч гэсэн хэзээ нэгэн цагт томоос том тусламж болдог болов уу гэж би хувьдаа боддог юмаа. Тийм ч болохоор хийж байгаа юмаа аль болох сэтгэлээсээ дараа нь ямар гай болохооргүйгээр хийхийг хичээдэг гэх үү дээ. Хэцүү ч бас нэг өөртөө тавьсан хариуцлага болчихсон.

Сэтгэл, зүрхнээс гарсан инээмсгэлэл хоёр бүлээцүүлж бас татах томоос том соронз.

Сэтгэгдэл:


Сэтгэл өвлөө, сэнтгэл өвдөм гэж ярьдаг хэрнээ ингээд эмнэчихье гээд жор биччихэж болдоггүй. Сэтгэл гэдэг эрхтэн юм уу...
Бичсэн: gereltuya цаг: 19:46, 2009-02-14 | Холбоос | |


Сэтгэгдэл
тиим шүү аливаа юумииг сэтгэлээсээ хиих хэрэгтэи
Бичсэн: underthemoon цаг: 21:44, 2007-06-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax