2007-05-31
Ядарч байна уу? Тэгвэл... ;)

Бидний ихэнх маань өдрийн талас илүүг ажил дээрээ PC-ийхээ ард ажилдаа дарагдан өнгөрөөдөг. Энийг яаж амжуулах вэ, тэрийг яах вэ гэсээр байтал ажлын цаг дуусч илүү цагаар суух нь цөөнгүй.

Та ядарч байна уу? Энерги багасаад шууд л ор луугаа үсрээд орчихмоор санагдах үе байдаг уу? Мөн ихэнхдээ л ядраад байгаа юм шиг санагддаг бол дараах зөвлөгөөг дагаад үзээрэй.

Хамтдаа алхах уу?

More...Эрдэмтэд бүтэн сарын турш өдөрт 20 минут л хурдан алхах эсвэл ямар нэгэн биеийн хүчний болон булчин ажиллуулах дасгал хийвэл таны биеийн сульданги байдал тань эрс дээшилж та урьдынхаасаа илүүтэйгээр сэргэлэн байна гэдгийг баталсан байна.

Хэдийгээр эхэндээ ядарч байгаа санагдаж болох ч байнгын зуршил болгосноороо та хөдөлгөөний дутагдалд орохгүй бас жингээ тогтмол барьж чадах юм.

Хэрэв та жингээ бага зэрэг хасахыг хүсэж байгаа бол хамгийн багадаа долоо хоногт 5-аас доошгүй удаа 45 минут алхаад үзээрэй. Хэрэв хэтэрхий их санагдаж байгаа бол эхний ээлжинд 10 минут тайван байраа нэг тойрчих. Маргаашнаас нь хугацаагаа бага багаар ихэсгэн хурдаа ч бас дагуулаад нэмчих. Ингэснээр та ямар нэгэн спорт төвд явах зардлаа хэмнэхээс гадна өөрийн хүсснээр жингээ хасаж чадах юм.

Алхах нь цаг хугацаа, мөнгө санхүүгээс гадна эрүүл мэндийн асар их ач тустай болохыг та хэлүүлэлтгүй мэдэх болов уу. Нийгэмд ихээр тохиолддог цус харвалт, зүрхний шигдээс диабит болон магадгүй зарим хорт хавдраас урьдчилан сэргийлж өгдөг билээ.

Таксинд хөдөлмөрлөж олсон мөнгөө үрж байснаас эцэг эхээс заяасан хоёр хөлөөрөө алхаад байвал бүх талын ач тустай болох нь. Мөн алхахыг хажуугаар сэлэх, дугуйгаар явах, гэрийн ажил хийх нь ч тус тусын ач холбогдол бий болов уу.

Эрүүл мэнд бол бидний хамгийн үнэтэй зүйл юм. Амжилт хүсье.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
их ядарсан үед юу алхах түргэн харих гэж л хүсдэг
Бичсэн: lg цаг: 14:18, 2007-06-02 | Холбоос | |


Сэтгэгдэл
ёооох би бол өдөрт хичнээн км алхдийм дээ. энэ том хотыг тойроооол алхаад бээдий шд гэж худлаа ярих ч яахав. нээрээ доод тал нь 2км алхдаг байхоо. за тээл дэлгүүр хэсүүл явж өгнө биз хэ хэ.
Бичсэн: lazulum цаг: 09:33, 2007-06-01 | Холбоос | |


Сэтгэгдэл
заримдаа их хөдөлгөөн нь ихэсхээр ч ядрах үе байдаг ш дээ. happy

Суугаа ажилтай хүмүүсийн хувьд бол харин дутагдаж байдаг тул алхах нь үр дүнтэй юм шиг байгаан. Би ч алхах дуртай боломж л олдвол алхчихдаг. Тэгээд хааяа их алхахаараа нам унтчихана эсвэл жаахан ядардаг л даа. big grin
Бичсэн: misty цаг: 08:55, 2007-06-01 | Холбоос | |


Сэтгэгдэл
би дандаа л алхдын, харин ядраад л байдгийм даа sad
Бичсэн: dvd цаг: 01:36, 2007-06-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax