2007-06-24
Заяагийн төрсөн өдөр

Өнөөдөр 2007 оны 6 дугаар сарын 23-ны өдөр /үнэнгээр бол өчигдөр л дөө/ Заяагийн маань төрсөн өдөр боллоо.

Өчигдөрийн уулзалт үнэхээр үр дүнтэй, сонирхолтой болсон. Санаж байснаас хавьгүй их хүн ирж, хэдэн өдөр чатлаж байсан хүмүүстэйгээ танилцлаа. Жаахан завгүй явж байгаад бага зэрэг хоцорч очсон чинь зөндөө олон хүн цугларчихсан хэн бэ? гээд л угтаж авсан даа. Сайхан танилцаж, ярилцаж бас ийм сайхан сэтгэл, зорилготой нэгэн хамт олон үүсч байгаад сэтгэл дотроо баярлаж л суулаа. Захиа бичих гэж бөөн юм болж бодоод л байсан дуусгаагүй л очсон л доо. Гэхдээ өнөөдөр дуусчихсөөн. Орой нь Ladyz ирж Дэлхий.нэт, blogmn.net-ийн нөхдүүд нийллээ ш дээ. :D

Хэн маань Заяатай орж уулзаж хэдэн өдрийн турш яригдсан Surprise-аа барих талаар жаал хэлэлцчний эцэст Yuki, Seku 2 маань тодорч харин би гэдэг хүн бэлэг авах албанд томилогдов. :) Газоо маань сайхан сэтгэлээр бидэнд туслахаар боллоо. Бас нэвтрүүлэгт оролцуулах залуугийн эрэлд гарсан олоогүй бололтой байна лээ.

Юутай ч өөрийнхөө төрсөн өдөр юм шиг сэтгэл догдлон хүлээж байсан өдөр болов. Өдөр тохирсноороо бид 3 уулзаж бэлэг авах том албандаа гарлаа даа. Хамгийн том task байсан Пандагаа Улсын Их Дэлгүүрээс хайваа. Хүсэж байсан том маань байдаггүй гараад өөр дэлгүүрээс хайхаар явсаар Голомт хотхон, Happy, 3 дугаар хороололыг ч дуусгалаа. Замдаа харин бэлгүүдээ авсаар байгаад санаандаа нийцсэн хөөрхөн юмс авсан шүү.

Амьд цэцэг хүнд бэлэглэх үнэхээр сайхан байдаг тул бид хэд ч Соёолж орж бүр таримал Голланд бэлэглэхээр шийдснээрээ ч авсан.

Сэргэлэн хүү Шинээгийн маань хийсэн үнэхээр сайхан бэлэг болох 246 ширхэг цаасан шувуугаа хийх хөөрхөн сав ч бас олсоон. ;)

За за олон таван үггүйгээр бэлэгний зургаа толилуулъя. Манай гадаадад байгаа хэд маань тэсэн ядан шинэхэн мэдээлэл хүлээж байгаа байх. ;)


Нэг пандаа нь Ариунаа нөгөөх нь Заяа байхгүй юу :P
Харин хажууд нь байгаа хөөрхөн нохой нь нэгэн сайхан сэтгэлт залуугийн дүүгийнх нь бэлэг байхгүй юу. Лааг хөөрхөн нохой байна лээ. More...
Лаг хөөрхөн цэцэг байгаа биз бас өнгөлөг ваартай /даанч гараагүй байна л даа ;(/

Том ургасан сарнайг нь шохоорхон байж авлаа.

Шинээгийн маань хийсэн цаасан шувуу болон найз нөхөрлөлийн сарнай
Лаг тод гаргах үүднэс олон өнцгөөс нь авсан байхгүй юу. Хөвсгөр бас өнгөтэй харагдуулах үүднээс доор нь өнгийн саа хийлээ ш дээ. Тэр дэлгүүрийг ч орвонгоор нь эргүүлэх дөхсөн шүү. Мөөг, хавтгай гээд л олон л сав үзсэн дээ.

Мөн түүнчлэн Амьдрах хүслэн хөдөлгөөнийхнийгөө халуун ам бүлээр нь зургийг нь татх боломж гарсан юм байна. Тэгээд тэрийгээ бас Заяадаа дурсгах үүднээс эрэн хайж байж лааг гос үгтэй жаазанд хийгээд өгсөн дөө. Бүгд зурагныхаа ард талд нь гарын үсгээ зураад л. ;)

Бүгд сайхан цог жавхаатай залуус байгаа шүү. Царайг нь голлон биш харин жаазны үгийг нь хараарай гэж сануулмаар байна ;)

Үг нь:

Friends are reflection of ourselves. With them we share our hopes, dreams and joys.

Forever Freinds

Freinds are always there when you are in need.

Гэсэн нь ирээдүйг бас одоог нэгэн дор итгэчихсэн ч юм шиг.

Ийнхүү нэгэн хагас сайн өдөр шинэхэн танилуудтайгаа бэлэгний эрэлд явж өнгөрөөлөө. Хөгжилтэй, зугаатай, нартай бас хэдэн дусал бороотой өнгөлөөлөө дөө. Би дотогшоо орж Заяатай уулзаагүй тул энэ талаар Yuki, Seku хоёрыгоо бодитоор нь бичиж өгөөч гэж хүсмээр байна. Дам яриаг чах юм бээ :P

Биднийг дэмжиж, хамт байж бас нэгдсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Халуун сэтгэл, нэгдэн санаа бидний зам болно гэдэгт итгэлтэй байна.

Эцэст нь Заяадаа зориулаад бас энэ өдөр төрсөн бүх төрсөн бүх хүмүүст дараах дууг Misty-ийн зүгээс зориулж байна. :D

HAPPY BIRTHDAY TO YOU ALL /дууг нь misty.delhii.net рүү ороод соснчихоорой. Энд арай шинэкоюдоод учрыг нь сайн олдоггүй ээ :(/

Сэтгэгдэл:


Нэг санаа
Би өвчиндөө зовж байгаа 20 настай Заяа охины талаарх блог-г сая л харлаа. Сэтгэл маш их хөдлөж шөнөжин унтаж чадсангүй. туслахаар сэтгэл шулуудсан 1,000 1,000н хүний эгнээнд орохоор шийдэв. Гэхдээ би энэ тухай үнэнийг хэлэхэд өчигдөр л мэдэж байгаа юм. Монголын Тв үзэж, радио сонсдоггүй, Сонин нэг их гарчигладаггүй, би улс төрд дургүй, гэтэл эдгээр сувгуудаар дандаал улс төрийн хэрүүл хов жив гардаг юм шиг санагддаг,

тэгээд ч ажлын холбогдолтой хэдхэн сайт-р ордог миний хувьд энэ охины талаар дээрх сувгуудаар мэдэх боломжгүй байсан билээ. Тэгээд над шиг бас ажилдаа дарагдан дээрх мэдээллийг мэдэж чадаагүй ч , хэрвээ мэдсэн бол заавал туслах сэтгэл бүхий залуус олон байгааг мэдэрч байна.

Би өөрийн чадлаар хандив өгье гэж бодсон ч ганцаараа нэг хүний мөнгө гэж өгч байснаас , мэдээгүй бусдадаа мэдүүлж илүү олон хүнд танилцуулах замаар олон хүнээс хандив авбал сая жинхэнэ тусалсан болох юм шиг санагдав. Харин яаж, Брайн сторм хийгээд үзтэл маш олон юм санаанд орж ирж бн аа, Нэг хоёрыг нь дурдьяа.

Сүлжээний бизнес гэдэг байдаг ш тээ, би тэрийг дэмждэггүй ч , тэр аргаар энэ хөөрхөн охинд туслаж яагаад болохгүй гэж бодлоо. Нэг ёсондоо туслахыг хүссэн хүн бүр зөвхөн өөрөө хандив өгөх биш, мөн хандив өгөх боломжтой танилууддаа цааш нь дамжулан мэдэгдэх, тэд нар нь өөр хүмүүст гэх мэтээр явбал дээрх чаннел-р мэдээл аваагүй бусдадаа хүргэж, илүү олныг хамарсан, үр дүн ч их юм шиг.

Өглөө ажил дээрээ ирээд сууж байтал бас нэг идей төрөв. Та бүхэн дэмжих эсэхийг харин ярилцаж байгаад шийднэ биз ээ
Би хүний зовлонг улс төржүүлмээргүй бн. Гэхдээ миний ойлгосноор нөлөө бүхй бизнесмен, улс төрчид энэ аянд нэгдэж амжаагүй юм болов уу гэж бодлоо. Бүр энэ эрүүл мэндийн салбарыг толгойлж байсан хүмүүс дуугүй байгаа нь тэдэнд энэ мэдээлэл хараахан хүрээгүйм бн гэж дүгнэлээ.

Тэгэхээр хэн нэг нь мөнгө хийхдээ Намбарын Энхбаяр гэсэн нэрээр мөнгөө хийгээд тэр нь мянган төгрөг ч байсан болно,зуун мянга ч байсан болно, ,

Тусламжийн гараа сунгаж хандив өгсөн хүмүүсийн лист дээр нь НаЭнхбаяр гэсэн нэр байж л байг л дээ
МУЕрөнхийлөгч өөрөө биш ч байж болно, адилхан овог нэртэй хүн байж ч болно, Гол нь ингэснээр ийм хүрээллийн хүмүүсийн анхааралд өртүүлэх, Сонин хэвлэл тв, радио-р харин энэ листээ сайн сурталчилах, Хандив өгсөн хүмүүсийн нэрсийг уншиж байхдаа
намбарын Энхбаяр гэж хэлээд л болоо, Заавал ерөнхийлөгч гэж хэлэх албагүйг би хэлсэн, адилхан нэртэй энгийн хүн өгсөн ч юм бил үү тийм биз дээ,
Ингэхээр зарим бялдууч нөхдүүд үнэхээр На ах маань өгсөн гэж бодоод
хандив өгөхөөр хуйлрах ч юм бил үү,
Би сэтгэлийн дэмээр хандив өгч байга хүмүүсийг хольж хутгах гээгүй шүү, учир нь би ч мөн тэдний нэг адил, мөн бусад хүмүүсийн ашиг хонжоо болгох ч гээгүй, гэхдээ миний дээр дурдсан хүрээнийхэн энэ талаар мэдэж байгаа ч юм уу, тэдэнд мэдэгдэх үүднээс, ийм арга байж болох юм гэсэн санаа гаргалаа.

100,000 бол нэг удаагийн хоолны л мөнгө байх л даа,
Тэгээд л цааш нь Ц.Элбэгдорж гэсэн нэрээр дансанд нь бас арай өөр дүнтэй мөнгө хийгээд, Энэ хүн тэдийг өгчээ гэж зарлаж болно, Бас заавал АН-н дарга биш адилхан нэртэй хүн ч байсийм уу хэн мэдлээ, Эсвэл сайд байсан Гүндалай- н нэрээр, эрүүл мэндийн салбарын хариуцлагыг хүлээх хүмүүсийн нэг мөн биз дээ,
нэрсийг цааш үргэлжлүүвэл
Айванхое Майнз мэтийн том компаниуд, Сайхансамбуу гэх мэтийн монголын тэрбумтанууд, УИХ-н 76 гишүүн, сүүлд хамгийн их хэл амны бай болсон Нямдорж гуай, нарын нэрээр хандиваа өгч болох юм шүү дээ, Жинхэнэ эзэд нь ичвэл өгч болох л юм. гэхдээ тэр бол нэг их сонин биш, Энэ хүрээллийн хүмүүс энэ тухай мэдэх нь чухал байна. Цаг хугацаа давчуу, эмчилгээнд мөнгө их хэрэгтэй үед ийм нэг арга хэрэглэвэл яах бол Блогчид оо
Та нар хүсвэл өөр янзан бүрийн санаанаасаа хуваалцаж болно.

Иймэрхүү санаануудыг цуглуулж хэлэлцүүлдэг газар байгаа эсэхийг мэдэхгүй тул сэтгэгдэл байдлаар энд бичлээ. Нэг блог дээр бас тавих болно.
Бичсэн: Edmon Dantes (зочин) цаг: 15:18, 2007-06-25 | Холбоос | |


Сэтгэгдэл

За тасалгаанд ургадаг Голланд сарнай, хөх вааран сав болон Секүгийн гарнуудын хамтаар.

246 ширхэг цаасан шувуу, 3 өнгийн саа болон 3 ваазнааас сонгуулан байж ахуулсан азтай ганц вааз, нөхөрлөлийн нэг ширхэг сарнай, Мисти, Аяасаа 2-ын нэг гартай хамт.

Оргио ахынх нь өгсөн өөөлхөн гөлөг.

Эгч дүү 2 панда.

Та нар өөрснөө мэджил байгаашд. Сарнайлайгааздээ.

Өөлхөнүүд
Бичсэн: yuki цаг: 13:38, 2007-06-25 | Холбоос | |


Сэтгэгдэл
За би уг нь тайлан бичих ёстой. Тэгсэн хирэндээ гялтганаад байгаа хирнээ л баян ходоод болчхийм. Бэлэг авах явц болон дотор ороод юу болсон талаар Мисти, Сэку 2 маань маш тодорхой бичжээ. Дутуу, энийг мартчиж гэсэн юм ч алга. Гэхдээ би өөрийн тайлангаа бичье.

Хамгийн түрүүнд, та бүхнээрээ маш их бахархаж байснаа хэлье. Бүх хүнэээр, тэр уулзалтад ирсэн, ирээгүй ч сэтгэл зүрхээрээ хамт байсан бүх найзууудаараа бахархаж байна. 246 цаасан шувуу, цуврал 3 захиа - Шинээ чи шүүүү. Бүүүүүүх хүмүүүст би баярласнааа, та нараараа бахархаж байгаагаа л дахин дахин хэлье дэээ.

Дотогш орохын өмнө Сэкү бид 2 сандарч байсан. Яанадааа яджийхад дуу муутай 2 хүн байдаг гээд л. Аав нь хаалга тайлж өгсөн. Тэр аавын нүднээс маш их баяр гэрэлтэж байсан шүү. Аав, ээж, эгч нь бидэнд зөвхөн Сэкү бид 2т бишшүүдэээ, та бүхэнд бүгдэд нь баярлаж байгаагаа нүдээрээ, үйл хөдлөлөөрөө илэрхийлж байсан.
Ороход Заяа сууж байсан. Баярласандаа болоод уйлах гээд өмөлзөн байсан. Хараад л уйлмаар болж байсан ч тэвчээд л бэлгээ өгсөн. Сэкүү бид 2-ын хоолой зангираад үг хэлж байхдаа чичрээд байсан. Гэхдээ удахгүй тайвширсоон. Үнэхэээр Панданд дуртай юм билээ шүү. Найзуудаа панда харааад баярлаж байгаа Заяаг хараад та нараарааа дахиад л бахархсан.

Дараа нь лаагаа үлээсэн. Би өмнө нь хэн ч, төрсөн өдрийн лаааг тэгэж үлээж байхыг хараагүй. Хоёр гараа хавсрааад нүдэээ анин хамаг байдгаарааа хүчлэн хүслэээ шивнэж байгаа Заяа охиныг харааад үнэхээээр эдгэрээсэй, эдгэрээээд бидэнтэй адилхан инэээж хөхрөөөд гүйгэээсэй гэж бодож байсан шүү. Бурхан тусланааа. Байдгиймшдээ бурхан гэдэг чинь. Хөөөрхөн Заяагийн хүсэл удахгүй биелнээээ.

Заяагийн маань найз охин ирсэн. Ий миний хөөрхөн найз гээд хацар дээр нь үнэсэх хөөрхөн охин. Би тэр хоёрын зургийн тавимаар байна. Гэхдээ Ариунаагаас бас та нараас зөвшөөрөл авч байж тавинаа.

Пандатайгаа, Оргио ахынхаа өгсөн нохойтой, бас Шинээгийн цаасан шувууунуудтай зургаа авахуулсан. Дараа нь хэвтэж байгаад захидлуудаа задлаж уншсан шүү. Өөрөө уншсан. Олон захидал дотроос хамгийн түрүүнд Шинээгийн цуврал захидлуудыг авч уншсан. Ариунаа би уншиж болох уу гээд асуусан чинь Заяа нууц гэж байсан шүү. Захидлуудаа уншаад л хэвтэж байснаа унтаад өгсөн.

Миний охин чинь таргалчаад байгаам гэсэн ээжийн үг. Энэнэээс илүү туранхай байж болно гэжүү дээ.

Байрны эзэнд хэлээд 1 сараар сунгаад өгөөч гэж гуйна даа. Тэр хооронд Заяагаа эмчилгээнд явуулчихаад л аргаа олно гэж ярьсан шүү. Бүгдээрээ хурдхан л Заяагаа эмчилгээнд нь явуулчих юмсан.

Ариунаа эгч нь Монголд сайн хүн цөөхөн болсон гэж би боддог байсаан. гэтэл ийм олон байдаг юм байна шүү дээ. Би их баяртай байгаа. Анхандаа дүүдээ хэлэхгүй нуудаг байсан, одоо ч хэлчихсэн болохоор сайхан л байна. Дүү маань ийм байдалтай байгаагаа тэр бүр хүмүүст харуулаад байхыг хүсдэггүй юм гэж байсан.

За та нар маань ойлгохнуу? Бичих авьяас маруухан хүн шүү.

Хагас сайн өдөржингөө хамт явсан Сэкү, Мисти, Ганзо дөрөвтөө баярлалаа. хэхэхэ. Мисти, Ганзо гурав хаачсан нь мэдэхгүй алга болсоон. Олон удаа алга болсон. Бид 2-ыг Заяагийн орсон хойгуур алга болсон, бас нөгөө тэнд алга болсон тээ Сэкү?

Зураг гэснээс Заяагийн зургийг тавьж яахийн тэээ? Ариунаагаас асууж байгаад л тавьяа. Хөөрхөн охин байсан шүү.
Дулаахан сайхан гэр бүл.
Аав, ээж бас эгч нь Заяатайгаан хамт урт удаан аз жаргалаар дүүүрэн сайхан амьдрах болтугай.

Зассан: misty хэзээ: 2007-6-24 11:11
Бичсэн: yuki цаг: 12:00, 2007-06-25 | Холбоос | |


Сэтгэгдэл
энэ чихмэл тоглоом миний уулзалтад авч очсон гөлөгтэй яасан адилхан юм бэ. тэр гөлөг хатгаа авчихсан хүндхэн байгаа.
misty лаг зохион байгуулж байна шүү. харин цугларах газраа зарлахдаа асашёрүгийн гэх гэж байгаад кекшүзаны гээд биччихсэн байсан.
Бичсэн: С's ш/б (зочин) цаг: 10:50, 2007-06-25 | Холбоос | |


Сэтгэгдэл
Uneheer saihan beleg boljee. Bas tun saihan report bichsend bayarlalaa. Hajuud chini baigaa yum shig l hamt mederch unshlaa. Zohion baiguulsan Molor bolon oroltsson buh hund, setgeleeree hamt baisan gadaad baigaa negendee bas bayar hurgeye
Бичсэн: Mgloo (зочин) цаг: 05:42, 2007-06-25 | Холбоос | |


Сэтгэгдэл
very nice present guys.

ter tsenher tsamtstai tji ah, huh malgaitai suutsan huu munuu? saihan l yum zohion baiguulj. zaya yutai ch tursun udruu ih bayartai unguruusun gedegt itgej baina. shineegiin hiisen shuvuu ih taalagdlaa. neg tiim duu baidag biluu. tsaasan shuvuu gej.

100 mynagan shuvuu hiivel
yamarch zovlongoos angijrana gej
6-n tivees huuhed buhen
yapon ohind shuvuu ilgeejee geed.

zochnoor otohoor ene hutuch ayagui hetsuu yumaa. latinaar bichihees uur argagui bolood baina.

Legacy
Бичсэн: зочин цаг: 18:47, 2007-06-24 | Холбоос | |


Сэтгэгдэл
Тийм шүү Friska happy
Бичсэн: Seku (зочин) цаг: 18:23, 2007-06-24 | Холбоос | |


Төрсөн өдрийн сонин сайхан :)
Юуны түрүүнд Misty-дээ баярлаж байна шоо :)
Маш шуурхай цаг алдалгүй зурагтай мэдээгээ оруулсан байна. Сайн байна гэж магтан дуулъяаааа :)

За ингээд Заяагаа баярлуулах, дуртай бэлгийг нь олох том даалгавартай Misty, Yuki , Seku 3-ийн адал явдал, аз жаргалаар дүүрэн нэгэн өдөр Их Дэлгүүрийн 3-н давхраас ийнхүү эхэлвээээ...

Panda хайгаад хотыг явган аялалаар тойрхыг шахсан гээл бод :)
Гадаа халуун байгааг хэлхүү Panda олдохгүй байгааг хэлхүү...

Голсон юм голд шилсэн юм шилд гэж хэн гээч хүн үнэн хэлцийн болоо :) Уул нь маш том Panda авна гэж бодоод ИД-т харсан Pandagaa арай жижиг юм гээд голсон байхгүй юу... гэтэл яасан байхнуу? тэр бичкэн гэж голсон Panda маань аминд орсон байх нь... :)

Panda-гаа хайх замдаа бусад бэлгээ авсын. Одоо та бүгдийн харж буй энэ гоё бэлэгнүүд шүү дээ :) Ингэж явах зуур бидэн дээр хэн ирсэн гээч? Зүгээр Ганзо :)

Нөгөө алхсаар халууцсан, цангасан 3 чинь жолоочтой машинтай болчжийгаам чинь :)

...Бүх бэлгээ авчлаа. Заяагийнхаа гэрийн гадаа очоод орюу гэтэл бид 4-ийн захиа байдгүүм да:)
тэгээл 4-лээ бичдэг баатрууд болсон чинь зүгээр Ганзо Misty 2 уртооооооооооооо захиа бичээд байдаг Yuki бид 2 байдгүй дээ ..бичкэн цаасны нэг нүүр тэгээл болж байгаа нь тэр :)
энэ '' О'' их урт байгааз? тэр 2 энэ о шиг урт захиа бичсэн байхгүй юу :)

тэр 2 харуулахчгүй нууж ирээд их юм бичсөөөөн :-p

Ганзогоос хэдэн хуудас захианы хэдийг нь хэнд бичсэн үнэнгээ хэл гээд асуугаарай :-p

Ийгээд захиагаа бичиж дуусаад Yuki бид 2 бэлгээ бариад Yuki 700 км-ийн холоос би 699 км-ийн холоос ирсэн 2 халтар эгч нь байнаа гээд орохоор боллоо... Учир нь өдөржин яваад халууцаад хайлах гэж байхад дээр нь шороо босоод үнэн галтар 2 болсон байлаа :)

....-Тог Тоог
-Хэн бэ?
-Уулнаас ирсэн уранхай дээлтэй 2 эгч нь байнаа ..
-Хэнтэй уулзах уу?
-Хөөрхөн Заяатайгаа уулзая гэсэн чинь шууд нээж байгаам чинь :)

хэ хэ тоглосымооо :) хаалга тогшвуу гүй юу Ариунаа маань хаалгаа нээсэн.
Тэгээд ортол бидний хайртай дүү Заяа маань сууж байсан.
Бид 2 ороод бэлэгнүүдээ өгөөд үнсээд ... Заяа маань ямар их баярласан гээч..
Баярласандаа уйлсан... Panda-нд үнэхээр дуртай юм билээ.
Бид нарын зургийг хараад ,бэлэгнүүдээ хараад ямар их баярлаж байгаа нь нүднээс нь мэдэгдэж байсан...

Шинээгийн өгсөн цаасан шувуунуудыг хараад үнэн сэтгэлээсээ баярлан орой нэг шувуу нэмж хийгээд мэссэж бичнээ гэсэн шүү...

Бид 2-той юм ярин зургаа авахуулаад ... инээж байгаа нь ямар хөөрхөн гээч?

FM-р дуу явахад баярлаад уйлсан гэсэн. Бас буцаагаад ах эгч нартаа дуу зориулсан гэж байна лээ.

Төрсөн өдрийнхөө бялууны лааг үлээхдээ нүдээ анин гараа хавсран хүслээ шивнэж байгаа Заяагаа хараад бурхан хэрвээ байдаг бол гэж бодсон...

Бид 2-ыг орохоос өмнөхөн боолтоо хийлгүүлсэн байсан болохоор багагүй ярьж суугаад захиануудаа уншин хэвтэж байгаад унтчихсан.
Боолт хийлгүүлэхдээ их ядардаг гэсэн :(

Заяагийн маань ээж аав 2 нь охиноосоо дутуугүй баярлаж байгаа сэтгэл нь хором бүрд мэдрэгдэж байсан.

Найзуудаа бид бүгдээрээ дүүгээ үнэхээр их баярлуулж чадсан шүүү :)

Бид бүгдийг нэгтгэсэн Молор ажаадаа баяр хүргэяааа :)


Энэ өдрийн аялал ийнхүү Ганзо Мisty 2-р гэрийнхээ гадаа хүргүүлснээр дуусвой. :)

Ийм л юм болсым да :) Өөр асуух зүйл байна уу? :)
Байвал Yuki-гээс асуу :) цаадах чинь үргэлжлүүлэн ярьж өнгө оруулнаа гэж... хэ хэ А гэхдээ.... :)


Урд өмнө юм бичиж байгаагүй болхоор бичнэ гэж баллаад өгсөн байхоо :)

Орой Дашка ярьж төрсөн өдрийн сонин сонсож Молор мэссэж бичсийн байна :)

За жинхнээсээ дуусгая :) Yuki чи дутууг нь гүйцээж дундуурыг нь дүүргээрэй :)

Зассан: misty хэзээ: 2007-6-24 05:07
Бичсэн: Seku (зочин) цаг: 18:02, 2007-06-24 | Холбоос | |


Сэтгэгдэл
Баярлалаа баярлалаа. Бид их хичээсэээн. Бас Заяад маань ч их таалагдсан гэж албан их сурвалжаас хэлсэн ш дээ тэй Seku winking

Таалагдаад бүүр баярын нулимас туслуулсан гэж байна лээ.
Бичсэн: misty цаг: 18:01, 2007-06-24 | Холбоос | |


Сэтгэгдэл
Гүй мөн сайн жаалууд шүү, Гоё бэлэгнүүд байна. Заяад таалагдсан бол бүүүррр гоёbig grin
Бичсэн: Friska цаг: 17:56, 2007-06-24 | Холбоос | |


Сэтгэгдэл
Ямар хэрэгт дуртай хүмүүс вэ? Бид 2 ер нь хаачсан ч яах вэ дээ. Ажилаа амжуулчихсан юм чинь tongue

Цаашаа явж нэг найзыгаа аваад зайрмагдая гэсэн боловч амжаагүй тул Ганзоо gentleman загнаад намайг хүргэж өгөөд ажил руугаа явсан.Happy now happy

Харин би хаачсанаа хэлэхгүй шүү. tongue
Бичсэн: misty цаг: 17:51, 2007-06-24 | Холбоос | |


Сэтгэгдэл
Тэр 2 хаачсаныг Чөөгий л мэдэх байх happy
хаачсаныг нь мэргэлчдийн билүү happy явж зайрмагдсан байх шиг байхын tongue

ингэхэд та 2 хаачсын бэ? хүн амьтны анхаарал татаад зүгээр happy

яг одоо хэл хэлкүү бол хамар чинь суний шооо happy





Бичсэн: Seku (зочин) цаг: 17:47, 2007-06-24 | Холбоос | |


сэтгэгдэл: "Амьдрах хүслэн" хүмүүлгийн үйлстэнүүд дээ...
үгүй ээ мөн мундаг юмаа, ингээд зураг энэ тэр ууруулж болдог хэрэг үү, их сайхан зүйл хийжээ мундаг юмаа чи. чамайг ахин загнахгүй ээ,ийм их сэтгэл гаргасанд баярлалаа. гэхдээ мсжр-т миний өнгийг битгий сонгооройдоо.
нэг юм асуух гэсэн юм аа орой, хагас сайны орой чамайг буулгаад цаад 2 чинь хайчив аа ?, нээх сонин шижиг бүхий дуусчих чинь ээ,..
зо зо тэр ч яахав Заяа охин баярлаад л баахан уйлсан гэсэн шүү тэгээд та нөхдүүд очичихоод явахад тэр таруйдаа ядраад унтасан байналээ. би ариунаа руу нь залгасан юм.
одоо бид цаг хугацаатай уралдаад дараагийн ажлаа төлөвлөх, хийх хэрэгтэй байнадаа
нөгөө хэвлэлийн бага хурал мурал гээд л ...
"Амьдрах хүслэн" хүмүүлгийн үйлстэнгүүд дээ...
Бичсэн: g84 цаг: 17:07, 2007-06-24 | Холбоос | |


Сэтгэгдэл
яасан хөөрхөн панда вэ, ёстой гоё бэлэгнүүд авсан байна, за тэгээд яаж хүлээн авсан тухай уншихаа тэсэн ядан хүлээе! цоглог залуустаа баярлалаа!
Бичсэн: telmen цаг: 15:09, 2007-06-24 | Холбоос | |


Сэтгэгдэл
за юкигийн бичихийг хvлээж байя. Бас нээрээ энэ зурган дээр гараагvй, гадаад дотоодод байгаа дэмжигч гишvvд маань бvгдийнх нь бэлэг юм шvv гэдгийг хэлээрэй. Ариунаа орж ирж уншвал Заяад хэлнэ гэж итгэж байна happy
Бичсэн: xvv цаг: 10:12, 2007-06-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax