2007-06-30
Амьдрах хүслэнгийн мэдээлэл

За өнөөдөр Намжилмаа эмч маань ирж чадахгүй болсон тул миний бие Заяагийн боолтон дээр орчуулагаар явлаа.Австри эмч нар маань товлосон цагтаа ирж Монгол сувилагчаа хэсэг хүлээв.

Заяагийн маань бие нь арай дээрдээд бас урьд шөнө шинэ эм, хоол хүнс хэрэглэж байгаа тул сайн унтсан гэнэ. Тэгж сонсоод ч тэр юм уу Заяа маань арай л сэргэлэн харагдсан шүү.

Мануэл сувилагч залуу маань /лааг хөөрхөн цэнхэр нүдтэй :P/ өөрөө боолтыг нь хийж Монгол сувилагчид зааж өгсөн юм. Тэдэнд бэлэглэсэн боолтын хэрэгсэлүүд нь их нарийн бас авсаархан, цэвэрхэн тул Заяаг огт уйлаагүй, бас бараг өвдөөгүй гэсэн.

Бас австри сувилагчийн хэлснээр нурууны шарх нь сарын дараа гэхэд эдгэчихнэ. Харин өсгийнийх нь арай удах байх гэсэн. :D Тэгээд дараагийн Даваа гаригт ирж үзэхээр болсон.

Хамгийн гоё нь Заяа маань 2 сар гаруй доошоо харж хэвтэж байсан бол өнөөдөр дээшээ харж хэвтээд сайн хөдөлгөөн хэрэгтэй гэсэн чинь хөлөө хөдөлгөөд байсан. Лаг тэвчээртэй бас баяртай харагдсан шүү. Бахархаж байнөөө.

Зам гарах гэж байгаад машинтай мангар залуучуудаар юпка, цамц руугаа ус цацуулаагүй байсан бол сайхан л өдөр дуусах байлаа. Гэхдээ гадаа халуун байсан болохоор амархан хатчихсан юм чинь :)

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Баяртай байна шүү. манайхан шүү! Мисти чи шүү!! Нээрээ Ганзоог хэзээ эргэх вэ? над руу мессеж биччихээрэй. Жоохон зав муутай нэт орж ирж амжкүй байгаа...
Бичсэн: xvv цаг: 12:54, 2007-07-01 | Холбоос | |


Сэтгэгдэл
misty үнэхээр сайн охин, сайн найз юмаа. удахгүй шарх нь анина гэдэг ямар их зовлонгоос ангижрах вэ. монголд байхдаа цаг алдалгүй шархыг нь аниулах юмсан гэж шаналж байсан маань санаагаар болж, охин бүтэн нойртой хонож эхлэх нь тун сайн хэрэг. монголд цаг наргүй хөдөлмөрлөж байгаа та бүхний гавъяа зовсон охинд амьдрал бэлэглэж, санаа зовон алсаас чагнаж суугаа бидэнд сайн мэдээ болон ирж байна.
Бичсэн: Legacy цаг: 23:15, 2007-06-30 | Холбоос | |


Сэтгэгдэл
тэр шарх нь эдгэчихнэ гэсэн чинь яасан гоё сонсогдож байнаа. хурдан л эдгээсэй.
Бичсэн: lazulum цаг: 20:03, 2007-06-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax