2007-06-30
Хулхи үйлчилгээ

Манайхан бас ална шүү. Тэр хамгийн сайн, бас найдвартай гээд байсан зочид буудал нь хүртэл шүү. Хөөрхий жуулчид л гэхээс...

Өнөөдөр ажил дээрээ сууж байсан чинь нөгөө гэнэт гарч ирдэг ADB-ийн mission-ы нөхөр маргааш явна гээд оройн хоолонд хамт орохоор боловоо. Тэгээд чалчаад сууж байсан чинь харин тэгж байх юм.More...

Хэрэндээ л зочид буудаг ХХХ /нэрийг нь бичээд яахав гэж бодов/ зочид буудлын валют солих дээр хэд хэдэн удаа хашрахгүй мөнгийг нь сольж өгөх гэж байгаад дундаас нь 10000 ч юм уу хэдэн төгрөг сугалаад авч байсан гэнээ. Мань гар ч өөрөө айхмар бас бараг л цагдаа шахуу юм болохоороо буцаж аваад л тоолооод дутууг нь хэлээд л байсан гэж байгаа.

Тэгээд бас үйлчилгээ, цэвэрлэгээ муу гэж нэлээн хэдэн удаа зочидоосоо шүүмжлэл сонссоныг хэлэх үү. Сүүлийнхийг нь бол өөр тийшээ шилжүүлсэн ш дээ.

Ингэхээр чинь яаж ч манайх хөгжих билээ дээ. Бас аялал жуулчлалыг хөгжүүлэх, татна гээд л. Жуулчид их ирж байгаа гээд үйлилгээ нь сайжрах биш харин хуурч, шулах талдаа ороод байвал юуны сайн байхав дээ. Тэгсэн мөртлөө энд тэндгүй элдэв үнэтэй зочид буудлууд бас одны тоогоороо уралддаг гэж байгаа.

Энэ чинь нөгөө Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэгч нь үү эсвэл сайн маркетинг, муу менежмент юм болов уу?

Сэтгэгдэл:


Зочид буудал?
Булганд Түшиг гэдэг зочид буудал гэхэд аимаар буудал баигаа.гаднаа бүр Hotel гэсэн хаягтаи гээд л бод. би дараа зураг тавинаа.зочид буудалд уг ни чанариин зэрэг гэж баимаар юум. монголд бол баихгүи э. үнэ нь өгч баигаа үилчилгээндээ таарахгүи....???
Бичсэн: цаг: 04:41, 2007-07-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax