2007-06-29
Эх Орон минь Сайхаaaaн :D

Ажлынхаа нэг залуугаас нэг хөөрхөн зураг ирсэн юм. Тэр нь зурагчин Н.Гансүхийн Монголын өнгө буюу 108 ашгин (The Colors of Mongolia photos of 108 moments) гэдэг CD-ийх байж.Үнэхээр сонирхолтой бас гоё агшингуудыг авсан байна лээ. 

More...



Гансүх нь:  

  • 1978 онд Ломо-135ВС аппарат авсанаар зураг авах хобби нь эхэлсэн
  • Өнөөдрийг хүртэл 14 аппарат хэрэглэсэн
  • 2004 оноос хойш дижитал аппаратаар зураг авсан
  • 2005 оноос хойш америкийн мэргэжлийн зурагчдын холбооны гишүүн
  • З номны зураг авсан, гадаад, дотоодын цөөхөн сэтгүүл, танилцуулгад зураг  нь хэвлэгдсэн
  • Өнөөдрийг хүртэл 50 мянга гаруй зураг авсан
  • Блогууд:
    http://mongolianphoto.blogspot.com
    http://photomongolia.blogspot.com
    http://ngansukh.blogspot.com
Хийсэн аялал

Аялана гэдэг бол тэнэх гэсэн үг биш дурсах юмтай үлдэх гэсэн үг гэж боддог

CD-ний тухай

Энэ CD-д Төв, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, завхан, Ховд, Баян-Өлгий, Увс, Архангай аймгийн үзэсгэлэнт газруудаар 10000 км замыг 1 сарын туршид аялаж, 108 газар авсан 10000 зургаас түүвэрлэн 250-аад зураг оруулсан. Монголын сайхан байгаль, ан амьтан, ахуй амьдралын гэгээлэг бүхнийг оруулахыг зорьсон.
Энэ цомог нь Амьтан, Ус, Уул, Бусад гэсэн 4 ангилалтай.
Англи монгол хэлээр тайлбартай. Бүх зургийг авсан аймаг, сум, газрын нэр, GPS-ийн координаттай.
Их давгүй болсон санагдсан. Зураг сонирхохчоо аяддаг тул таалагдаад байгаа юмаа. Та бүхэн үзээрэй. 

Эх орноороо бахархая. Бас боломж гарвал магтуулъ л даа тэй. ;) 

 

 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax