2007-06-29
Заяагаа эмчид үзүүллээ :)

German-д байдаг бяцхаан Тэлмэн болон бидний эчнээ найз Хишгээгийнхээ ачаар Монголд эмнэлэгийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2004 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй хэсэг Герман эмч нартай холбоо барьж Заяа охиныг үзүүлэхээр Лхагва гаригт тохирсон юм.

Тохирсны дагуу өнөөдөр 11 цагт Ариунаатай бид хоёр 1-р эмнэлэгийн сэхэн амьдруулах тасаг дээр очиж Эффи хэмээх бүсгүйтэй уулзавв. Манай аль хэдийний идэвхитэн гишүүн, тэргүүлэгч болоод байгаа Даашкаа маань нэг унаа бас мэргэжлийн чиглээлээр орчуулга хийх эмч олж ирсэн нь маш том тус байлаа. Баярлалаа Даашкаа.

Мартин болон Эффигийн хамт Ариунаа гэрийн зүг Заяаг үззлэхээр хөдөлж Даашак бид 2 Азаа залууг ажил дээрээс нь хулгайлахаар явсан юм. Учир нь нэвтрүүлэг хийхэд бидэнд нэмэлт материал болон бодит баримт хэрэгтэй байсан тул бодит зураглаачаа яаж мартах вээ дээ. :)

Гэрт нь хүрч ирэхэд эмч нар хальт үзлэгээ хийсэн байсан бөгөөд Мануэл гэх сувилагчийг дуудуулсан болно. Түүнийг авч явах замдаа өвчний түүх болон нөхцөл байдлыг нь чадахаараа ойлгуулаад цаашид яах бодолтойг нь хальт тодруулахад юуны түрүүнд Заяагийн биеийн байдал болон хэвтэрийн орчинг сайжруулах тухайгаа хэлсэн юм.

Удаан үзлэгийн эцэст Заяагийн маань хэвтэрийн гудас, матрасыг нь илүү сайжруулж /зориулалтын болгох үүднээс/, өдөрт 5 удаа хооллох, сайн чанартай, тэжээлэг илчтэй хоол идснээр биеийн байдал нь сайжирч оношлоход дөхөм болно гэдгийг нь дурьдсан. Мөн өөрсдийн агуулахад байгаа эм тарианаасаа хангах боломжтойгоо хэлээд Ариунааг маань дагуулан явсан юм.

Монголд хийгдсэн шинжилгээнүүд нь оношлогоо тогтооход хангалттай биш байгаа тул дахин хийлгэх хэрэгтэй байгаа бөгөөд энд хийгдэх боломжгүйг нь Бээжин рүү явуулж хийлгэхийг санал болгосон. Мөн түүнчлэн Австри руу холбогдон нэмэлт зүйлсийг тодруулахаа хэлсэн юм.

Эцэст нь бидэнд унаагаар үйлчилсэн Цээгийд болон орчуулгыг хийсэн эмчдээ баярласнаа илэрхийлмээр байна. Мөн түүнчлэн сэтгэл гаргар үзэж тусалсан австри эмч нартаа ч хэлэхээ мартахгүй ээ.

Хальт зурагласан Misty ;)

Үргэлжлүүлэх Ариунаа :D

Нөхөх Даашкаа + Азаа :P

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax