2007-06-28
Толгойгооны өвчинтэй тэмцэх Misty-ийн арга ;)

За өчигдөржингөө толгой өвдөөд нэг биш байлаа. Өнөөдөр ч хальт өвдөөд л байна л дээ. Гэхдээ арай дээр. Яаж толгойны өвчнөө ялан дийлсэн тухай түүхээсээ хуваалцахаар шийдэв. ;)

Юуны түрүүнд өвдөнгүүт нь эм уугаад хэрэггүй. Угаасаа нэмэр болохгүй. Ажилаасаа бас чөлөө авчих. Сайхан далим ч болох юм билүү. Хариад сайхан халуун өндөгний шөл уугаад хэсэг хугацаанд унт. Дараа нь сайхан зан нь хөдөлбөл гадуур салхил. Энэ хугацаанд эм огт ууж болохгүй шүү. Цай, цүү өөр юу ч байсан байж болно эм л болохгүй гэж байгаа.

Дараагаар нь боломж олдвол бороонд алхаад бассейн орж сэлчихвэл арай дээрдэж байгааг та мэдэрнэ гайгүй. :P

Сэлж ирчээд буцаад гадуур тэнэж тэнэж байгаад 2 ширхэг аналгиныг пивоор даруулаад уучихвал хэсэгтээ л толгойн өвчин чинь багасаж эргэх нь ихэснэ. Эргээгээ гаргахын хэдэн аяга сайхан халуун лемонтой цай уугаад дахиж пиво уувал ууж болох л юм. Гэхдээ би тэгээгүй ээ. Хэмжээгээ бас таруулах гээд. Тэгэхгүй бол толгойн өвчин дээр нэмээд шарталт гэдэг нь нэмэгдчихвэл будаа ш дээ. Тиймээс салхинд сайхан алхаад толгой чинь өвдөхгүй эргээд байвал хажуугаасаа зүүгдчих. Хэсэгтээ тэгээд сайхан алхаад чалчаад бас бороонд нороод явбал орой унтахад чинь лав зүгээр болчихсон байна гэдгийг амлая. Харин маргаашийнх нь хувьд дээрдэхээс биш алга болохгүй болно.

Тэрийг нь яаж эмчлэхийг маргааш зааж өгнөө. LOL ;)

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
эвгүй арга байна
Бичсэн: хундага цаг: 19:21, 2007-06-29 | Холбоос | |


Сэтгэгдэл
Өө тийм үү. хэлэхгүй. Найз нь орой байсан ч аваад л очино ш дээ. Тэгээд дээрдэж байна уу? Минийх лав үгүй ээ. sad
Бичсэн: misty цаг: 18:45, 2007-06-29 | Холбоос | |


Сэтгэгдэл
Хүүхдүүдээ

Энэ уржигдрын бороонд толгой нүцгэн явцал үс халцарч унана гээд байсан шооо. Учир нь жам ёсоороон бус, буудуулж оруулж байгаа бороо учираас хортой гэсэн. Сэлэнгэд буудаад УБ-д буудсийм байна шүү.

Толгойны өвчин намдаах гэж аналгин 2-ыг уугаад пивоор даруулжийдаг Mistyyy нээрээ сайн өвчтөн шүүү. Нэгийг нь л хэрэглүүл болчих зүйлийг бөөн дурааар 3-4 давхрааар хэрэглэжийхаар надад талыг нь өгчихгүй. Би толгой өвдөөөд үхкээээл байсийшдэээ.

Зассан: misty хэзээ: 2007-6-29 05:43
Бичсэн: yuki цаг: 18:37, 2007-06-29 | Холбоос | |


Сэтгэгдэл
Нээрээ үнэхээр сайхан байсан шүү. Би бас баахан алхаад хэдэн ч хувцасаа ногов доо. Өдрөөс хойш шөнө хүртэл бараг норсон гэж болно доо. Өнөөдөр ч бас жаахан өвдөөд байхаар нь шиврээ бороонд алхсан. happy
Бичсэн: misty цаг: 18:18, 2007-06-28 | Холбоос | |


Сэтгэгдэл
uchigdur minii tolgoi bas uwduud bsan tegeheer ni ajlaasaa taraad yawj bsn chen boroo orj baihaar ni shuud boroond alhsan, uneheer saihan bsan, yum bodood l alhaad bsan chin neg medehed uwduhuu bolitson bailaa. yarch em uuh hereggui gedegtei sanal neg bna .
Бичсэн: Tsoomii цаг: 18:15, 2007-06-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax