2007-06-28
Бороо-зураг-сэтгэгдэл

Өнөөдөр гадаа сайхан байсан тул цайндаа эртхэн гараад дээр зарлалыг нь харсан Д.Батмөнх, А.Чадраабал, О.Энхтайван нарын хамтарсан "Гурвалжин" гэдэг үзэсгэлэнг үзэв. Их сонирхолтой өнгө, бас абстрагт маягаар тосон будгаар зурдаг юм байна лээ. Тэгээд бас морийг их олон өнцгөөс нь нарийн гаргасан зурагнууд их байсан шүү.

Надаа таалагдаж бас нүдэнд өртсөн нь дараах хэдэн зураг байв.

Агуу орчлон О.Энхтайван

Хоёр үргэлжилсэн энэ зураг дээг сонгосон өнгө болон эвлүүлэг нь их таалагдсаан.More...

Тэнгэрийн элч Д.Батмөнх

Миний төсөөлж бас урьд нь харж байсан тэнгэрийн элчийн дүрслэлээс эрс ондоо энэ дүрслэл нь их сонирхолтой шууд л нүдэнд өртсөн. Хальт харахад юу ч байхгүй юм шиг мөртлөө хараад байхаар аалз, тор нь байгаа ч юм шиг.

Догшин эрин О.Энхтайван

Анх харахад бараан дайны талбар юм шиг. Гэхдээ томруулаад сайн харвал Монголын 13-р зууны байлдан дагуулалтын үеийн зураг шиг санагдсан шүү. Хамгийн доор байгаа тэр баатрын малгайн дуулга, барьсан дайны хар сүлд, дээр нь дүрслэгдсэн тэр ордон дайны талбар зэргийг их нарийн зурсан байсан.

Догшин эрин-2 О.Энхтайван

Бас л ижилхэн дүрслэлтэй.

Саран дээрх бороо А.Чадраабал

Өнгөний сонголт нь надаа яг л бороог санагдуулам. Цонх цонх нь өөр өөр.

Бороотой тэнгэр Д.Батмөнх

Энэ зурагны нэр нь хэдийгээр бороо гэж оруулсан боловч цаана нь морийг их гоё гаргаж өгсөн нь маш их таалагдсан шүү. Хэчнээн ч морь бороон дусал мэт эрх чөлөөтэй ...

Шүүдэр О.Энхтайван

Шүүдрийн дусал мэт гэж. Гэхдээ надаа энэ зургийг хараад яагаад ч юм хөнгөн гуниг төрж Япон орон санаанд орсон юмаа.

Зөөлөн О.Энхтайван

Өнгө нь цаанаа л

Зун орсон цас А.Чадраабал

Зуны өнгө, гэгээхэн бас гэнэн, цайлган, хүүхэд нас, цас шиг цагаахан анхны хайр

Тайлагдашгүй О.Энхтайван

Энэ зураач бага ч болов шүтлэгтэй бас их хүнд хөгжим сонсдог байхаа. ;) Надаа тэгж санагдаад. Энэ нь бас хүнд зураг санагдсан ш дээ.

Зохиомж О.Энхтайван

Энэ надаа хамгийн их таалагдсан зураг нь. Шууд л гэгээлэг бүхэн санаанд орж ирсэн мөртлөө л нөгөө л Яоны сакура цэцэг бодогдсон. Яагаад ч юм надаа ийм өнгөлөг зураг бас будаг таалагдаад байдаг юмаа.

Нэг иймэрхүү бороотой, зурагтай бас бага зэргийг shopping-той өдрийн цай байлаа гэж. Бороонд норох ч сайхан шүү. :D

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Зүүв зүгээр. тэгээрэй тэгээд ямар санагдснаа хэлээрэй winking
and баярлалаа. big grin
Бичсэн: misty цаг: 18:24, 2007-06-28 | Холбоос | |


Сэтгэгдэл
huue shoolson yum shig sanagduulsan bol sorry sho? harin sonirhogch gheergui sain tailsan bnashd? winking
harihda neere teruugeer orj uzneee

zaaza chaat hiisend bas soirrriiii
Бичсэн: GC цаг: 18:22, 2007-06-28 | Холбоос | |


Сэтгэгдэл
болохгүй ш дээ. Тохируулгыг нь хийвэл ч болно л доо. Гэхдээ энэ нь дээрээ happy /лаг хорлон байгаа бээз/

Сэтгэгдэл нь юу гэж tongue би чинь зөвхөн сонирхогч шүү дээ happy
Бичсэн: misty цаг: 18:14, 2007-06-28 | Холбоос | |


Сэтгэгдэл
тайлбарууд ни ч бас . . . хэхэ /setgegdele zasaj boldguin bna tee chiniih deer?/ :p
Бичсэн: GC цаг: 18:10, 2007-06-28 | Холбоос | |


Сэтгэгдэл
Зүгээрээ. Зураг сонирхдог хүн байгаад баяртай байна. Амжвал үзээрэй. Гоё зурагнууд байна лээ.
Бичсэн: misty цаг: 18:09, 2007-06-28 | Холбоос | |


Сэтгэгдэл
Urchuudiin horoonii hajuugaar uchdur halit ungruhduu uznedee daraa ni gej bodoj bsiin . . . harin chinii blognoos uzchleee, tnx winking . . . sonirholtoi zuragnuud bna
Бичсэн: GC цаг: 18:06, 2007-06-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax