Бодоод байсан чинь би их сахилгагүй гэхдээ тэрийгээ далдлан нуудаг хүүхэд байсан бололтой. Дандаа үймүүлэх ажиллагааны ард нь бодлогыг нь боловсруулаад л сууж бдаг, хааяа л дүрсгүйтнэ ш дээ.
Гэхдээ нь явдал инээдтэй нь бишээ. Би харин тухайн үедээ яаж ийм шйидвэр гаргасан юм гэж одоо ч хүртэл баярладаг юм.
Би 1-р ангид орчихсон хавар байсан байхаа. 1990-1991 он гэсэн үг шүү дээ. Манай дүү надаас нэгээр дүү цэцэглэгт явдаг байлаа. Нэг өдөр хичээлийн цаг арай болоогүй байсан болохоор аав бид 2-ыг ундаанд явууллаа. Тэр үед чинь шилийг нь өгөөд авдаг байсан болохоор хэдэн шил бас томоо ууттай хоёр хөтлөлцөөд л гарсан юм. Эхлээд ойр хавийн дэлгүүрүүдээр явсан чинь ундааны сураг байтуугай бараа ч байхгүй. Тэгэхээр нь 4-р дэлгүүрт байх нь ойлгомжтой гээд тийшээ зүглэлээ дээ. Замдаа тоглоод л хальт гүйлдээд л очсон чинь байхгүй. Ундаа одоо тансаг хэрэглээ байсан юм уу даа хаашаа юм.
Тэгэхээр нь гэрийн зүг буцах замдаа тэнд байдаг лааг хөөрхөн гулсуур дээр манай дүү тоглоё гээд л гуйгаад байхаар нь за гээд л хоёулаа тогловоо. Тэгсэн чинь хаанаас ч юм нэг танихгүй эгч хүрч ирснээ "Хөөеэээ сайн уу? Ямар том болчихсон юм бээ? Бүүр танихгүй байна ш дээ" гээд л ирээд учиргүй үнсээд эхэлдэг байна ш дээ.
Тэгснээ "Эгээгээ танихгүй байгаа юм биш бээз" гээд л гомдонгуй харахаар нь "Танихгүй байнаа" гээд л үнэнээ хэлсэн. Тэгсэн чинь "Би чамайг бүүр жаахан байхад чинь харж өгдөг байсан. За байз хэн билээ дээ" гээд л эхэлдэг байгаа. Би ч нэрээ хэлээд л, дүүгээ бас сануулах гээд хамт хэллээ. "Аан нээрээ тийн ш дээ. Удчихсан чинь мартчихсан байна ш дээ." гэснээ "Ээж нь сайн уу? Ажил нь сайн уу? За байз бас л нэрийг нь санадаггүй ээ" гэдэг байгаа. Жаахан байсан юм чинь юугаа ч бодолгүй ээжийнхээ ч нэрийг бас хэлээд өглөө.
Тэгж жаал ярьж байснаа "Та хоёр энд юу хийж байгаа юм бэ?" гэхээр нь нөгөө олддоггүй ундаагаа хэллээ. Тэгсэн чинь нүүрэнд нь баяр тодроод л "Эгч нь саяхан урдаас ирсэн. Гэрт ундаа зөндөө байгаа ш дээ. Тэрнээс авчих уу?" гэхээр нь л аавдаа ундаатай очих гэсэн хүсэлтэй хүүхдүүд чинь "За. Танайх хаана вэ" гээд л дагаад явлаа. Одоо болтол хотоо мэддэггүй надад бол тухайн үед очиж үзэж байгаагүй газраар л дагуулаад яваад байсан. Тэгж тэгж нэг газар ирээд "Эгчдээ ундааны шил, саваа өгчих. Бас дүүгээ хамт оруулчих. Дүүд чинь өгөөд явуулчихъя" гэж байна. Би ч ундааны шил болон саваа өгчөөд дүүгээ хамт явуулахаас жаахан эргэлзээд ээжийнхээ нэрийг асуусан чинь мартчихсан гээд мэддэггүй байна ш дээ. Харин манай дүү бол хамт явъя гээд л дайраад байдаг. Бараг дагаад гүйх нээ. Хариулахгүй болохоор нь нэг л сэжиг төрсөн юм уу, ганцаараа үлдэхээс айсан юм уу бүү мэд ямартаа ч дүүгээ авч үлдчээд гадаа нь хүлээгээд л байсан хүлээгээд л байсан байхгүй.
Сүүлдээ оройхон тийшээ болоод бид хоёр ч танихгүй газар гэрлүүгээ яаж харихаа мэдэхгүй уйлаад л зогсчихсон. Яаж ч гэртээ ирснээ сайн санахгүй байна л даа. Ямартаа ч гэртээ уйлчихсан бас загнуулахаас айчихсан 2 юм орж байсан юмдаг.
Хэрэв би тэр үед дүүгээ өгөөд явуулчихсан байсан бол гэж бодохоос айдаг юмаа. Тэр үед чинь хүүхдүүд их алга болж байсан үе юм чинь. Тэгээд л өөртөө бас хальт баярлаад байгаа юм биш үү. Ээж аав хоёрт хэлэхээр хайгаад олчих л байсан ш дээ гээд л өнгөрөөсөн. Харин миний дотор одоо хүртэл тэр нэг айдас бас эргэлзээ байгаад л байдаг юм.
Бас тэр ээмэг энээ тэрээг нь авдаг хүмүүс байна. Би дараа нь бас нэг бүтэхгүй юмаа бичнээ.


Сэтгэгдэл бичих