2007-06-27
Within me

За ойрдоо толгойгоор элдэв юм эргэлдээд, толгой дахь хүчилтөрөгч нь хүрэлдэхгүй байгаа гэдэг оншоор баахан салхилах дуртай болчихлоо. Өчигдөр ажил дээр өдрийн цайны дараа ирсэн чинь гармаар санагдаад ажил тарахын хавьд найзыгаа дуудаж зуслан явав.

Гадаа сайхан байсан болохоор чалчаад л  эргээд дурсамжаараа хүүхэд насаараа явах шиг л санагдлаа. 

 

Шарган морьтод багадаа байсан юмсан. Өчигдөр очсон чинь  шал өөр болчихсон байна лээ. Танихгүй юм байна лээ шүү. Гэхдээ л хамгийн сайхан дурсамжуудыг нь минь үлдээсэн болохоор хайртай. ;) 

More...Буцаж хотод ирээд ганцаараа баахан алхлаа. Баруун дөрвөн замаас талбай хүртэл алхав. Хөгжимөө хангинуулаад л дагаж дуулсан шиг.  Их гадаадынхан ирчихсэн, хөдөлгөөн ихтэй байна лээ шүү. Нэг бүдэрч унасныг тооцохгүй бол сайхан л алхлаа. 

Харин буцаж харихад бороо алхаад бүүр сайхан болгочихсон. Бороонд яагаад ийм дуртай байдаг юм болоо. Хойд насандаа бороо болж дээрээс чинь оръё гээд л дуулаад л.  

Ойрдоо завгүй байгаа мөртлөө л ганцаараа байхаас айгаад байх юм. Юунаас юм болоо? Ганцаараа байхаар л нэг л эвгүй болчих юм. Уйтгартай, гунигтай, бөөн бодол толгойд орж ирээд л. Өнгөрсөн жилээр алга болсон шигээ хэнд ч юу ч хэлэхгүй хэдэн өдөр ертөнцийн мухар луу очиж хэд хонодог ч юм билүү гэж бодогдоод л. Бүр хүнтэй ч үг дугармааргүй үе бас байх юмаа. Тэр нь давтагдаад л эсвэл дуусаагүй би зүгээр л өөрийгөө хуурч байсан юм болов уу?

Ганцаараа байх сайхан ч ганцаардлаас айх хэцүү юмаа. Бодсон чинь өөрийгөө мангараа гээд л дуудаад л суугаал байхаас. Ядаж байхад энэ толгойны өвчин үү. Ямар ааш нь хөдөлчихсөн юм бээ? Уг нь ойрд томоотой л байгаа юмсан. Эмнэлэгт ч хэвтдэг юм билүү дээ ер нь. Хамгийн бодож үзүүштэй санаа байх чинь.  

 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Тэгьеөө зааж өгье. Амархан ш дээ. Уулны зурагтай нэг юм байгаа биз тэрэн дээрээ оруулах гэж байгаа зураныхаа ERL-ийг оруулчих. Тэгээд л болоо.

Од эрхэс биш байхаа. Зүгээр л бид өөрсдөө ... happy
Бичсэн: misty цаг: 12:53, 2007-06-27 | Холбоос | |


Сэтгэгдэл
хүүхдээ чи дандоо л зураг оруулах юмаа
яаж тавьдагийн надад хэлээрэй, тэгээд энэ од эрхэс байгаль, дэлхий биднийг нэг .. ийм байлгаад байх шиг санагдалаа, би ажил дээрээ өчидөр жаахан ууж байгаад бас чамтай адил хөгжимөө сонсоод, ганцаараа алхасан юм. тэгээд нэг хүнээс гал асуулаа, тэр хүн татаж байгаа тамхи өглөө, би асаагаад шинэ тамхиа өглөө өөрийнх нь татаж байсныг нь аваад л цаашаагаа яваад өгсөн... бас бороо...
ёр нь нэг л ямар гэж хэлэхийг мэдэхгүй байгаа ч тийм л өдрүүд...
Бичсэн: g84 цаг: 12:48, 2007-06-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax