2007-06-26
Миний ажил

Саяхаан манай нэг найз чатаар орж ирснээ би нээрээ ажилдаа дургүй юм уу гэж байх юм. Би гайхаад л үгүй ш дээ. Дургүй байж юу гэж хийх юм бэ гэсэн чинь Би чиний блогийг уншаад тийм сэтгэгдэл авсан юм л даа гэж билээ.

Би ч учиргүй тайлбарласангүй ээ. Аан тухайн үедээ бухимдсан л юм байлгүй дээ л гэж хэллээ. Үнэндээ бол би ажилдаа хайртай, дуртай бас итгэдэг. Олон ажлын дундаас үүнийг л сонгож орсон шүү дээ. Сургуулиа төгсөөгүй байхад авъя гээд байхад нь орсон бол одоо арай л өөр харъяалалтай байх байсан биз. Харин тааваараа нэг 2 өдөрт дипломоо биччээд  ромбоо зүгээд хөдөө явж амарчаад орсон энэ ажилдаа хайртай.

Уг нь бол олон ажлын санал ирсээн. Зармыг нь бодолцож үзсэн. Заримаас нь зугтсан. Заримд нь шууд л чадахгүй ээ гэдэг хариу өгсөн. Зөвхөн үүнийг л хүлээгээд шүү дээ. 

Хүн ажлаасаа сурах ёстой юмаа сураад, аз жаргал авдаг бол тэр жинхэнэ таны ажил гэж би боддог. Хэдийгээр их ажилтай, бас ачаалал их дээрээс ч дарамт жаахан байдаг ч гэсэн би үүнээс олон юм сурч байгаа бас энд байснаараа олон хүнд туслаж байгаа гэдгээ бодохоор солимооргүй бас гармааргүй байдаг юм. Энэ ажлын хугацаанд ч ажлын санал ирсээр л. Би харьцуулж бодож байгаад л үгүй гэсэн хариултаа хэлсээр. Хэзээ нэгэн цагт энэ дуусна. Дуусахдаа эргээд харсан үр бүтээлтэй дуусах тул чи ч гэсэн залуу насандаа хийсэн юмтай, тусалсан хүмүүстэй байх тул баяртай байх болно. Тэр хүртэл, өөрөө гарах шийдвэрээ гаргатал байсаар л, сурсаар л...

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
мэ тоо
өө бичих гэж халааж байнаа энэ элдэв fond нууд хэцүү шүү би ажлдаа дуртай гэхдээ ажилдаа хайргүй, гарсан ч яахав гэж боддог юм. үнэндээ би энд орчуулагч, за бас хангамж, элдэв бүх юманд, ажил хийхэд надад хэрэгтэй бүхэнд булаатай байдаг юм.. төгсөөгүй байхдаа л ийм ажилд ороод, өндөр цалин аваад ажилсан нь, би найз нарыгаа харахад, би өөрөө амьдарах чадваргүй, өөр ямар нэг газар хөрвөх чадваргүй, зөвхөн ийм газар, эндээ л ажиллаад байхаас өөр сонголтогүй болгож байгаа юм шиг санагдадаг юм. би юм хум тутагдахын зовлон мэдэрч дутуу гачуу газар ажилладаг байсан бол хичнээн ухаан суух.. би ингэж тарвалзаж байгаа нь, хүнээ байхын шинж гээд ёстой жаргал даахгүй зовлон болж байгаа, тиймээс гэрээт ажилтан би ажтлаас чөлөлөхөд 3 үеийн олон хүнээс шалгаруулахад би орсон, аз, завшаан шаанс байсан сайхан болмжу байсан, би түүнийг ашигласан гэж хэлсээр Монголдоо л байхгүй өндөр цалингаасаа буухад бэлэн байдагаа,.. би залуу хүн би эх оронч хүн би өөр ядруухан өөрийхөө байгуулсан компанидаа бүхнийг болгож бүтээхээр зориглож, хичээж явахдаа сэтгэл хангалуун байнаа...
Бичсэн: g84 цаг: 22:15, 2007-06-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax