2007-08-06
Бороо ороод л

Бороо ороод л. Дотор минь байгаа нулимсыг миний өмнөөс гаргаж өгч байгаа мэт.

Бороо ороод л. Баяртай гэж хэлээгүй үгийн минь оронд замыг чинь угааж байгаа мэт.

Бороо ороод л. Ганцаараа үлдэх сэтгэлийг минь тайтгаруулан дугарах мэт.

Бороо ороод л. Хэлээгүй үлдээсэн үгийг чинь чихэнд минь шивнэх мэт.

Бороо ороод л. Хацар дээр минь үлдээсэн үнсэлтийн чинь орыг угаах мэт.

Бороо ороод л. Биенд минь шингэсэн чиний үнэрийг арилгах мэт.

Бороо ороод л. Бороо зөөлөн, хатуу, ширүүн, хүйтэн, дулаанаар ороод л.

Бороо ороод л. Бороо ороод л. Бороо ороод л.

Би чамгүйгээр ганцаараа. Үгүй ээ бороотой хоёулаа.

Би бороотой хоёулаа. Үгүй ээ дуслуудтай нь гурвуулаа.

Би дуслуудтай гурвуулаа. Үгүй ээ салхитай дөрвүүлээ.

Би салхитай дөрвүүлээ. Үгүй ээ нар, сар, од гариг бүгдэнтэй нь олуулаа.

2007.08.06

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax