Бид нэгэн нэртэй. Тэр маань МОНГОЛ. Бид Монголоороо овоглодог. Хаана ч явсан хаанахынх вэ гэхэд энэ л үг амнаас минь гардаг. Гэхдээ бидний нүдэнд ил байдаг ч харахыг хүсдэггүй, харсан ч үл тоомсролодог зүйлсийг Английн нэгэн сэтгүүлч Монголд 18 сар байхдаа ажиглан дараах нийтлэлийг гаргажээ. Хэдийгээр хэт нэг талыг барьсан мэт санагдах хэдий ч яахын аргагүй үнэн, байдаг зүйлс. Damien Dawson-ий Монголд байсан зорилго нь хүний наймаа, ядуурлын талаар баримтат кино хийхэд байсан бөгөөд Англи сэтгүүлчийн нүдээр Монгол орон:
Булшин дунд орших айл суурингууд дунд жижиг мухлаг дэлгүүрүүд нээгдсэн байх нь энэ сэжиг хүрэм орчинд хүмүүс хэр удаан амьдарч буйг илтгэнэ. Аймшигт нүдэнд итгэмгүй байдлууд харагдаад байх юм. Булшнаас гарсан биейин хэсгүүд энд тэнд хэвтэж харагдах ба булшны нүхнүүдийг нь үйлдвэрлэлийн, эмнэлэг ахуйн хог хаягдалыг шингээх сав болгон ашигласан байх юм. Бороо орсон үед тэр бохир зүйлс нь урсан оршин суугчидын хэрэглэдэг худаг руу урсан орох аж.
Азийн Хөгжлийн Банкны судалгаагаар Улаанбаатарын гудамжинд амьдардаг бараг бүх хүүхдүүд нь бэлгийн замын өвчтэй бөгөөд, бүр 10 хүртэлх насны хүүхдүүд ч байгаа аж. Гадаадаас орж ирж буй янз бүрийн тусламж нь бодит байдлаар хэрэгжих нь ховор бөгөөд харин ч бүр тусламжийн мөнгийг хүртдэг хүмүүс нь секс клубуудээр хэсэх, биеэ үнэлэгчидийг авах зэрэгээр асуудлыг улам даамжруулахад хувь нэмэрээ оруулдаг гэсэн гомдол мэдээлүүд ирдэг аж.
Энэ бүх гашуудалт асуудлууд тус улсын засгийн газар, радио телевиз, ашгийн бус байгуулгуудын нүдэн дээр илт болж байгаа асуудал атал энэ нь тэдний анхаарлыг татахгүй байна. Эрүүл мэндийн салбарт очсон тусламжийн мөнгө хэрхэн зарцуулсан талаархи асуудал босч, авилгал хахуулийн асуудлыг хэлэлцэж буй энэ үед Америкийн засгийн газараас Монгол улсад Мянганы Сорилтын тусламжаар $300 сая долларын тусламжийг ядууралтай тэмцэхэд зориулан өгөхөөр болж баталгаажуулаад байна.
Тусламжууд ч яах вэ очдог л юм байж, харин гол асуудал нь 2.6 сая хүн амтай улс төр нийгмийн харьцангуй тайван тогтоцтой энэ улс зөвхөн дайн дажинд нэрвэгдсэн Африкийн орнуудад л байдаг улс төр нийгмийн асуудлаас болж туйлын ядууралд орж, ихэнх хүн ам нь ингэж зовж зүдрэх учир нь юу байна вэ?
Олон хэсэг болон хуваагдаж дайн дажин хийгээд байгаа биш энэ улсын эдийн засгийн доройтол нь авилгал хээл хахуультай л холбоотой. Алт зэс гээд газрын баялгаар баян энэ улсад дэлхийн уул уурхайн том компанууд болон олон улсын компанууд болох BHP, Rio Tinto, Iүanhoe Mines, Бороo Gold хөрөнгө оруулалт хийсээр байна. Гэлээ ч гэсэн хүн амынх нь 80% хувь нь туйлын ядуурлын байдалтай байсаар байна.
Монгол улс Нэгдсэн үндэстний Байгуулгын гишүүнээр элссээр 50 жил өнгөрчээ гэтэл хүний эрхийн асуудал энд хурцаар зөрчигдсөөр байна. Шоронд хоригдогсод орон нутгийн засаг захиргааны эрх мэдэлтнүүдийн гарт орсон байх ба энэ улсын хүмүүсийн аж амьдралын нөхцөл байдал, ядуурлын түвшингээс энэ бүхнийг харж болно.
Бодит байдлыг хар л даа, 11 настай охин хүчээр биеэ үнэлж байна. Хэзээ нэгэн цагт агуу их ард түмэн байсан энэ хүмүүс өнөөдөр талийгаач бологсодийнхоо булшийг ухаж, хайрцагных нь модыг түлж амьдрахад хүрээд байна.
Хэдийгээр бид зах зээлийн эдийн засагтай, шилжлтээсээ гараагүй /хараахан, эсвэл бүр эхэлж байгаа юм болов уу/ хөгжиж байгаа гэсэн тодотголтойгоор 1990 оноос хойш хэдэн жил явсан. Тэр бүхэн юунд хүргэж байна. Өндөр өндөр үнэтэй байшингаас гадна доошоо ухагдах траншаныг гүнзгийрүүлж, төв гэж нэрлэгдэг хэдэн байшингаа тойроод хязгаар нь харагдахгүй гэр хороолол гэгч төөрдөг байшин бүхий хаалттай бүсийг бий болгоод л байгаа мэт.

Сэтгэгдэл бичих