2007-07-18
Цайны цагаар ч сиймхий гарна.

Ажил ихтэй хүмүүсийн өөртөө зарцуулах цаг нь цайны цаг байдаг бололтой. Миний л хувьд лав тийм болчихсон байна. Өглөө ажилдаа ирээд л PC ширтээд л, хааяа бол ажил дотроо дээшээ доошоо крос хийж байгаа юм чинь. Тэгж байтал цайны цаг болчихно шүү дээ.

Би гэдэг хүн өглөө ажил руугаа алхаж байхдаа өдрийн цайгаараа юу хийхээ төлөвлөж эхлэдэг байхгүй юу. Хэнтэй хоолонд орох уу, хэнийг уруу татах уу, хаана орох уу, өөр амжуулах юу байгаа билээ гээд л эхэлж байгаа юм даа. Тэгээд түүнийгээ сүүлийн үед яааг хэрэгжүүлээд байгаа ш дээ. More...

Жишээ нь: 1 дэх өдөр чинь өглөө ажилаа амжуулчаад цайны цагаараа жаахан эрт гараад Их дэлгүүрийн тийшээ очиж дээр авъя гэж харж байсан өмдөө авлаа. Тэгээд наргинч ниггаг амьд ирснийг нь тэмдэглэж хоолонд даах болж LadyZ бид хэд солонгос хоолонд орсон юм байна.

2 дахь өдөр чинь Заяа охинд англи хэл сурахад нь гээд хөөрхөн англи ном аваад Perfex, Ganzo хоёртой хоолонд орчоод зургийн үзэсгэлэн үзээд (нээрээ лааг том морин хуур байсан. Зургийг нь авъя гэсэн ч утас байкгүй. Тэгээд нүдээрээ авчихсан. ) дараа нь банк орсон юм байна. Банк орох замдаа дүүдээ хичээлээ жаахан ч гэсэн хийг гэж бодоод мат-ын номыг нь аваад сугавчлаад алхчихсан.

Харин 3 дахь өдөр буюу өнөөдөр чинь зургийн аппарада үзүүлэх гээд Canon Show Room рүү алхаад очсон чинь том л юм үздэг жижгийг нь MCS дээр үздэг гэхээр нь буцаад л явлаа ш дээ. Гэхдээ хөөрхөн Seku, Yuki хоёртой хоолонд орохоор тохирсон байсан тул мануус уулзаж жаал чалчлаа ш дээ. Сайхан байна лээ. Ер нь хааяа тэгж байнаа. Гараад харин нөгөө MCS орсон юм байна. Тэндээсээ буцаад ажил руу алхаад марш гээд л. Замаараа бас дэлгүүр хэсээд дүүдээ авах элдэв юм хараад байгаа юмаа. :)

Энэ бүгдийг нь ердөө л цайны цагаар амжуулж байгаа юм чинь. 13.00-14.00-ийн хооронд гэхдээ би заримдаа 12.30 гээд гарчихдаг юм л даа. Тэгсэн ч гэсэн овоо бодсноо амжуулаад байдаг болоод байгаа. Бүүр сайн сурна гэж бодож байгаа шүү. :P

Тэгэхээр цайны нэг цаг чинь бас ч хэрэгтэй бас ашигайт өнгөрүүлбэл юу ч хийж болох багагүй хугацаа байгаа бээз?

ХҮН БҮХЭНД ИЖИЛХЭН ОЛГОГДСОН ЦАГИЙГ ЗӨВ АШИГЛА гэж манай нэг хөөрхөн найз хэлсэн юм.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax