2007-06-25
Бүтэжийнээ

Зун цаг ирээсэй гээд л дотроо бодоод, хүсээд, бас хүлээгээд байдаг байсан чинь ирчихнсэн хойно нь ингээд бичиж сууна гэж санасангүй ээ харин чиг. Гэхдээ л үхчихвэл зарим нэг нь шалтгааныг нь мэдэг л дээ яадын. :P Задланд орсон нь худлаа ч гарчих юм билүү хэн мэдлээ. Монголын эмч нар ч дахиад ч алж мэдэх улс.

За өөрийнхөө үхлийг төлөвлөх яах вэ. Үнэндээ халууцаад, бүхчимдээд байж сууж чадахаа байлаа таминь. Өдөр нь гэрт халуун, гадаа  халуун, ажил халуун, хажуудах хүмүүс халуун хамгийн хүйтэн нь л бий юм шиг байна. 

Орой нь болохоор гэрт халуун, гадаа харанхуй, ажил утгагүй болчоод байдаг. Гэхдээ л гандан буурахгүй өчигдөр орой ганцаараа 12 гэж байхад билүү дээ гэртээ хавчигдаад, халууцаад байж суух газраа олохоо болиод орцныхоо гадаад ганцаараа үгүй хөгжимтэйгөө хоёулаа 20 минут салхилав. Зарим нь галзуу юм уу хаашаа юм гэж бодож байгаа байх. Ladyz бол шууд хаширдаггүй юм уу гэнэ дээ. Гэхдээ л орчихоо харах гэсэн нь харанхуй болохоор нь нүдээ аниад зүрхээ харлаа ш дээ. Их ч юм байна лээ. Булгилаад л, оргилоод л, бодоод л байлаа ш дээ. Гэхдээ л эргээд л байна лээ за яахав дараа нь учир нь олдох байх. Хажуугаар өнгөрсөн хэд нь гайхаж нэг хараад бас мангар солиотой юм байж магад гээд ойртож ирэх гээд чадахгүй амар юм байна лээ шүү. More...

Гэртээ орж ирнснээ хамаг гудас хунараа чирээд том өрөөнийхөө цонхыг томоо гэгч нь нээгээд нам унтааск. Ямар 4 давхрын цонхоор хүн орж ирэх юм биш. Ирлээ ч хүн л унтаж байгаа юм чинь яадын. Надаас үнэтэй зүйлс хажууханд нь байх юм чинь би ч санаа амар  л унтсан л даа.

Ер нь оройхондоо нэг алхаж байхгүй бол ч бүтэж үхэх гээд байж магадгүй юм байнаа. Тиймээс нэн тэргүүнд лаагар гаргах том төлөвлөгөө зохиосоон. Хамгийн түрүүнд nanny or babysitter хэрэгтэй байнаа. Өөрөө би чинь хүүхэд насаараа хийсэн тул сайн шинжиж байж л авах байх даа. Тэр хүртлээ өвөөгийндөө орогносоон. Арай хөөж туухгүй л биз. Би чинь томоотой бас зай их эзлэхгүй ээ нэг ор л байх юм чинь найраанд автах байх. :D 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax