1990 онд гарсан Америийн иргэний дайны тухай телевизийн цуврал баримтат кино олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн ажээ. Нэг цувралаар нь Булл Рандад болсон тулаанд амь эрсдсэн цэргийн тухай гарсан байна. Тэрхүү цэрэг Сулливан Баллоу амь нас нь хутганы ирэн дээр ирж байгаа мөчийг мэдэрч, хайрт эхнэртээ сэтгэлийнхээ үгийг шивнэсэн захиаг бичсэн байна. Захианы нэгэн хэсэгт "Хайрт Сара минь, Чамдаа ямар их хайртай байсныг минь санаж яваарай. Тулалдаанд эрсдэх мөч ирвэл сүүлийн мөчид ч хамаагүй чинийхээ нэрийг шивнэх болно" гэжээ.
Өөрийнхөө дотно хүндээ хайртай гэдэг үгийг хэлэх заримдаа амаргүй байдаг ч амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам болдог тохиоолдол байдаг. Хайртай гэдэг үгийг хэлэхээсээ хэзээ ч битгий харамлаж байгаарай бас түүнийгээ үгээр хэлж чадахгүй бол үйлээр илэрхийлж ч болно шүү дээ.
Хүн болж төрсний хамгийн сайхан зүйл нь бусдын хайр, халамжийг мэдэрч хариуд нь анхаарал тавих гэж би хувьдаа боддог юм. :)
Сая сая будаанаас зүүний үзүүрт тогтсон ганцхан будаатай хүний амь нас, амьдралыг зүйрлэдэг билээ. Яг үүнтэй адил зүүний үзүүрт тогтож чадсан ширхэгхэн будаа шиг азаар эцэг эхдээ охин нь болж, ах эгчдээ дүү нь болж төрсөн билээ би.
"Сая сая будаанаас зүүний үзүүрт тогтсон ганцхан будаатай хүний амь нас, амьдралыг зүйрлэдэг билээ. Яг үүнтэй адил зүүний үзүүрт тогтож чадсан ширхэгхэн будаа шиг азаар эцэг эхдээ охин нь болж, ах эгчдээ дүү нь болж төрсөн билээ би." гэж эхэлсэн тэр хүслэнт охины захиа бидний зүг хандсан мэт.
"Ид цэцэглэж байгаа хорьхон нсандаа ингэж амьдарч байгаа нь миний буруу юу? Эсвэл өөр хэн нэгнийх үү? Энэ асуултын ганц хариу нь ганцхан ӨВЧИН. Үеийн найзуудаа хараад хичнээн их атаархаж, хичнээн их гуниж гутардгийг надаас өөр хэн ч ойлгохгүй. Хэрвээ би эрүүл, явж чаддаг байсан бол … гээд л заримдаа миний юу мөрөөддөгийг хэн ч мэдэхгүй." агуу сэтгэлийн тэвцээр, асуулт, хүлээлт бас мөрөөдөл, урам зориг "Өнөөдөр би хэдийгээр өвчтэй байгаа боловч миний эрүүл болох хүсэл мөрөөдлийн гал минь унтраагүй, улам л дүрэлзэн ассаар байна." гэж дуусгасан чин сэтгэлийн захиа.
Заяа охины Амьдрах хүслэн-г үгээр шивэн бичсэн ч зүрхэнд хүргэж чадсан Ариунаа эгчийнх нь сэтгэл бас агуу шүү. Юутай ч туслая гэж бодож байсан үйлс ахицтай бас урагштай явж байгаад баярлаж байна. Та бүхэн ч гэсэн Молорын блог руу ороод өөрсдийн тус, хандиваа өгнө гэдэгт найдаж байна.
Ид цэцэглэж яваа Заяа охинд туслах тусламжийн гараа сунгасан олон бүсгүйчүүдтэй таниалцлаа. Үнэхээр түүнийг гэсэн оргилсон халуун сэтгэлтэй, эгчийнх нь оронд өөрсдийгөө тавин зорьж буй тэднээр бахархмаар.
Хүнд найдвар төрүүлж, урам хайрлаж тэрийгээ яаж цэцэглэн хөгжиж байгааг харах сайхан байдаг. АМЬДРАХ ХҮСЛЭН хөдөлгөөнийхөндөө амжилт хүсье. Хамтдаа алхая :D
Сэтгэгдэл бичих