Өнөөдөр аавуудын өдөр. Манайд хэдийгээр Эх үрсийн баяр тэмдэглэдэг хэдий ч тээж төрүүлээгүй хэдий ч гарын маань ганзганд, хөлийг маань дөрөөнд хүрэхэд тусалсан аавуудыгаа мартчихдаг юм шигээ.
Аавдаа би уншуулахгүй ээ. Гэхдээ тандаа зориулж үгээ бичмээр байна.
Би аавдаа хязгааргүй их хайртай. Та миний хүүхэд насны дурсамжийг хэнээс ч илүүтэйгээр сайхан байлгаж, хүүхэд байх, жаахан байх ямар сайхныг мэдүүлсэн. Та минь надаа амьдарлын хичээлүүдийг өөрийн аргаар зааж өгсөн. Гараас минь хөтөлж сургуульд минь хүргэж өгч байсан :)
Бүр жаахан байхад маань л манай дүүг ээж, намайг аав хариуцаад өсгөсөн гэж хэлэхэд болно доо. 1-р ангийн анхны хичээл, эцэг эхийн хурал бас, гэрийн даалгавар хийлгэх гэх мэт дандаа л хажууд сууж загнана, хэлнэ, чиглүүлнэ.
Хэдийгээр одоо сургуулиа төгсөөд, ажилд орсон хэдий ч хамгийн том зөвлөх, бас туслагч маань хэвээрээ байсаар л байх ч болно.
Таныг уурлуулж байснаа санаж байнаа. Гэхдээ уучлаарай гэж олон хэлж байгаагүй байх л даа. Таныг дуурайсан зөрүүд юм чинь яаж ч хэлэх вэ дээ. Уурлахаараа хоёулаа дуугаа хураачихдаг хүмүүс чинь хэн нь бууж өгөхөө үзэх гэсэн шиг. Охиноо уучлаарай. Ямар нэгэн байдлаар итгэлийг нь алдаж байсан бол. Би хичээсэн юм шүү. Би чинь бас тийм с томоотой хүүхэд байгаагүй ш дээ. Хоёр дүүтэйгээр нийлж байгаад л үймүүлнэ, сахилгуутна бусад хүүхдийн адил. Та санаж байна уу? Тэр муухай зуныг. Би үнэхээр санахыг ч хүсдэггүй. Гэхдээ хамгийн хүнд үе байсан юм байх. Дугарахгүй, ярихгүй, бас уулзахгүй. Таны итгэлийг алдана, туслаж чадахгүй байна гэдэг л аймшигтай. уурлуулахаас илүүтэйгээр.
Намайг шагнал аваад очиход та үзэж зогсож байснаа "Миний нэрийг /овгийг нь/ томоор бичсэн нь гос юмаа" гэж хэлж байхад би дотроо сэм баярласан шүү. Жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрч, энэ хүний нэрээр би овголдог ш дээ гэж баярласан. :) Харин та шоолж л байдаг.
It just seems to me that I am more similar with you than I wanted to be :D
Цаанаа л нэг нөмөртэй бас хошин таны зай байхгүй хойгуур өгүүлэгдэнэ. Хэлэх үг чинь бодогддог. Ээж та хоёр шигээ сайхан хосыг олон хараагүй. Тиймээс бахархдаг. Хүндэлдэг бас хайрладаг.
Аавуудын баярын мэндийн хүргэе. Хайртай шүү тандаа. Зөрүүд охиноос нь :P
PS: Бэлгээ аваад очиноо ;)
Сэтгэгдэл бичих